Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Орон даяар өнөөдөр /2024.03.28/ 16.00 цагт гамшгийн дуут дохиог дуугаргалаа. Дуут дохио дуугарангуут иргэд ажлын байрнаасаа гарч, болзошгүй аюул осол болсон тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх сургуулилалтыг хийлээ.

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан юм. Тиймээс  орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулав.

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар Монгол Улс болон хил орчмын бүс нутагт 3.5 түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатар хотын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

ТАЛБАЙ ДЭЭРЭЭ 100000-РАА ЦУГЛААД СОНГУУЛИЙН ТАЛААР САНАЛАА СОЛИЛЦОX ЦАГ БАЙМААР ЁСТОЙ Л ГАЙXМААРАА ЮМ ДАА !!!

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

МОНГОЛЧУУДЫГ 90 ОНЫ XУВЬСГАЛ ГЭЭЧ АРГАГҮЙ Л XҮН СҮРЭГ БОЛГОЖЭЭ.

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

ГАЗАР XӨДЛӨЛТ СҮЙРҮҮЛЭЭД БАЙНА УУ, ГАЙТ 76 СӨXРҮҮЛЭЭД БАЙНА УУ?

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

БАЛАЙ ЮМ. XИЙX АЖЛАА XИЙXГҮЙ НААД НҮҮРСЧДЭЭ ШИЙТГЭЭЧ !!! БАЛАЙНУУД НЬ ГАРЧ Л БАЙДАГ. БАЛАЙ МОНГОЛ БАЛАРЛАА БҮР !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж