Байр суурь: Хотод тархаж байгаа өмхий үнэрийг тогтоох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2024.03.28-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хотод тархаж байгаа өмхий үнэрийг тогтоох боломжгүй

Байр суурь: Хотод тархаж байгаа өмхий үнэрийг тогтоох боломжгүй

Улаанбаатарт хотод өглөө, оройн цагаар үе, үе маш их өмхий үнэр агаарт тархаж байгааг иргэд хэлж буй. Байршлаас үл хамаарч тархаж байгаа тус үнэр юуных болохыг холбогдох газруудаас тодрууллаа. Холбогдох газруудаас өгч байгаа мэдээллээр Улаанбаатарын агаарт тархаж байгаа үнэрийн хэмжээ, ялгарлыг тогтоох боломжтой техник хэрэгсэл, тоног төхөөрөмж аль ч байгууллагад байдаггүй аж. Ерөнхий үзүүлэлтээс харгалзаж төв цэвэрлэх байгууламжаас үе үе хурц үнэр ялгардаг гэж үзэж байна.

СУУРИН ХАРУУЛУУДААС ХАРАХАД ХҮХЭР ӨНДӨР ГАРСАН ҮЗҮҮЛЭЛТ БАЙХГҮЙ

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар /НАОБТГ/-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.УГТАХБАЯР:

-Хотод тархсан үнэрийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Төв цэвэрлэхээс тодруулах боломжтой. Манай урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж байгаа ч суурин харуулуудаас харахад хүхэр өндөр гарсан үзүүлэлт байхгүй.

Хэрэв шахмал түлшнээс болж өмхий үнэр гарсан бол суурин харуулуудад хүхэр өндөр гарна.

Үнэрийг тусгайлан хэмжиж тогтоох багаж тоног төхөөрөмж манайд байдаггүй. Тиймээс суурин харуулуудын дүн холбогдох газруудын шинжилгээн дээр тулгуурлаж хотод зарим өдөр ихээр тархсан үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байж магадгүй гэж үзэж байгаа.

ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ГАДААД ОРЧИНД ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулахад, гадаад орчны агаарын бохирдлын шинжилгээг Цаг уур орчны шинжилгээний газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хийдэг. НЭМҮТ гадаад орчны агаарын бохирдлын шинжилгээг хийдэггүй.

Хэрэв шаардлагатай тохиолдолд холбогдох газруудаас хүсэлт ирсэн тохиолдолд хяналт шинжилгээ хийнэ. Гэхдээ одоогоор манайд агаарын бохирдолтой холбоотой санал хүсэлт ирээгүй.

Орчны шинжилгээний газарт хүсэлт ирсэн тохиолдолд шинжлэх боломжтой гэв.

ЛАГИЙН ҮНЭРИЙН ТАРХАЛТ ХЭР ХЭМЖЭЭНД ТАРХАЖ БАЙГААГ ТОГТООДОГГҮЙ

Төв цэвэрлэх байгууламжийн технологи хариуцсан мэргэжилтнээс асуухад, одоогоор нөхцөл байдал хүнд байгаа. Технологийн хувьд ачааллаас хамаарч дээд хэмжээнд ажиллаж байна. Олон улсын жишигт нийцсэн шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл одоогийн нөхцөлөөр ажиллахаас өөр сонголтгүй.

Технологийн хүчин чадал, ажиллаж байгаа нөөц хэвийн. Үнэрийн тухайд манайд хэмждэг багаж төхөөрөмж байхгүй.

Бохирын үнэр хэр хэмжээнд, ямар зайнд тархаж байгааг шууд тогтоох боломжгүй гэсэн үг. Харин шинэ цэвэрлэх ашиглалтад орвол лагийн үнэр огт гадаад орчинд тархахгүй байх горимтой ажиллана. Тэр хүртэл чиг үүргийнхээ дагуу одоогийн нөхцөлөөр ажиллахаас өөр аргагүй нэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж