Японы живх үйлдвэрлэгчид нялх хүүхдэд зориулсан живх үйлдвэрлэхээ зогсоож, оронд нь насанд хүрэгчдэд зориулсан зах зээлд төвлөрч эхэлжээ. Төрөлтийн түвшин хурдацтай буурч, өндөр настнуудын тоо нь эрчимтэй нэмэгдэж буй Японд ийм өөрчлөлтийг хийсэн хамгийн сүүлийн компани "Oji Holdings" болж байна.
Энэхүү өөрчлөлтийг тодорхой статистикт үндэслэж хийсэн нь дамжиггүй. Тодруулбал, Японд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд насанд хүрэгчдийн живхний борлуулалт нялх хүүхдийнхээс давжээ.
Тус улсад төрөлтийн хэмжээ 2023 онд өмнөх оноос 5.1 хувиар буурсан. Тодруулбал, 758,631 хүүхэд буюу 19 дүгээр зуунаас хойш хамгийн цөөн хүүхэд төрсөн тохиолдол болжээ. 1970-аад онд Японд хоёр сая гаруй хүүхэд нэг жилд төрж байв.
"Oji Holdings" компани жилд 400 сая хүүхдийн живх үйлдвэрлэдэг. 2001 онд үйлдвэрлэл нь дээд цэгтээ хүрэхэд 700 сая живх үйлдвэрлэж байсан. Энэ үеэс хойш үйлдвэрлэл нь буурсан. Улмаар 2011 онд Японы хамгийн том живх үйлдвэрлэгч "Unicharm" компанийн насанд хүрэгчдийн живхний борлуулалт нялх хүүхдийнхээс давжээ.
Японы хүн амын 30 орчим хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна. Өнгөрсөн онд 80-аас дээш насныхны эзлэх хувь анх удаа 10 хувиас давжээ.
Эх сурвалж: BBC
Оноч 2024-03-28 202.5.202.2
балай юмаа…