Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр 2022 онд зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2024.03.27/ тус компанитай холбоотой хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК-д 70 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70 сая төгрөгийн торгох ял оногдуулж, “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд хоёр зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бинийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг дахин хэлэлцсэн байна.
Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, 969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар 2022 онд мэдээлэхдээ "Эм Ди Си Пи" компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.
Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан.
Үүнтэй холбоотой иргэдээс ирсэн гомдлын дагуу бусад үйлдвэрүүдийг ч шалгаж түр хугацаанд хаагаад байна. Одоогоор хэзээ нээх нь тодорхойгүй байна" гэдгийг хэлж байв.
Зочин 2024-03-28 202.9.47.49
хар хятадын толгойг тасдах хэрэгтэй.Монголоос зайлуулж vйлдвэрийг нь хаах хэрэгтэй.
Нэргүй 2024-03-28 66.181.191.107
яагаад улаанбаатар хотын махыг замаас нь шүүрч авч хордуулаад байган бэ. яагаад хөөхгүй байгаа юм
Нэргүй 2024-03-28 66.181.191.107
хятад руу мах гаргах гэж байгаа бол замын үүд дээ байрш. яагаад хотын мах базаад дамлаад суучихсын. хордуулж өмхийрүүлж махаар боогоод.
Нэргүй 2024-03-28 103.57.94.238
Хэрэг шийдэх гэж мөн ч удах юм. хэрэгтэнд мөн ч их боломж олгох юм даа.
Хулансаран 2024-03-28 203.91.115.55
Зариг Өнөрөөгөөр МАН-н Амарбаясгалан шинжлүүлсэн юм биш үү зүгээр гоё мах байна гээд л шараад идээд байсан даа тэр сэтгүүлч гэх бүсгүй чинь. Худлын мянга үнэн гэж лайв хийгээд хэзээд үнэн нь гарч ирдийндаа сэтгүүлч бүсгүй минь, битгий мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байгаарай.
З 2024-03-28 202.126.91.241
зураг дээрх мах бол сайхан л өнгөтэй харагдаж байна.