Таазгүй ТАЗ

Таазгүй ТАЗ

Л.Оюун-Эрдэнийн засаг өөрийн гэсэн тодотголгүй байсаар буух нь. Анх гарч ирэхдээ төрийн албан хаагчдыг 30 хувиар цөөлөх тухай цоролзсон. Араас нь “Эрүүл мэндээ аварч, эдийн засгаа сэргээх”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”, “5ш ажиллагаа” гэгчлэн сэтгэл сэргэм уриагаа уянгалан цорволзсон ч нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө нь сайнаасаа саарууд нь давамгайлна.

Өнөөдрийн байдлаар ТАЗ/Төрийн албаны зөвлөл/-ийн албан ёсны сайдад буй графикаар төрийн албанд 225,205 хүн ажиллаж байгаагийн 66,4 хувь нь гүйцэтгэгч бол дарга анги 7,5 хувь буй бөлгөө.

Найман жилийн өмнө 160 мянгаар тоологдож байсан төрийн алба хэрхэн тэлсниийг дээрх график бүрэн дүүрэн харуулахгүй.  Учир нь ТӨҮГ/Төрийн өмчит үйлдвэрийн газар/, компаниуд, төрийн оролцоотой 170 хуулийн этгээдэд ажиллагсдыг нэмбэл 300 мянгад ойртжээ. Төрийн өмчит компани 2023 оны байдаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн "Төрийн сэргэлт" чуулганд танилцуулснаар  105 төрийн компани нийт 2,1 их наядын ашигтай ажилласнаас "Эрдэнэс ТТ", "Эрдэнэт" үйлдвэр 1,9 их наяд, бусад нь 0,2 их наядын ашигтай ажиллах жишээтэй. 2022 оны эцсээр Монгол Улсын ДНБ 52,9 их наяд гэх тооцоо гарсан бол ТӨК-ийн хөрөнгө нь түүнээс дарж 59,2 их наядад хүрсэн юм. Энэ нь ТӨК-иудын хөрөнгийн хэмжээ 5 жилийн өмнөхөөс 2,8 дахин, 10 жилийн өмнөхөөс 9,4 дахин нэмэгдсэн гэсэн үг.

Төрийн өмч ийнхүү нэмэгдсэн нь орлого олоод буйтай огт холбоогүй бөгөөд харин ч эсрэгээрээ зээлээр зузаатгасан гэсэн үг. Тэдгээр 105 "Эрдэнэс Монгол" нэгдэл гэхэд ашгаасаа орлого нь 12 дахин их, орлогоосоо өр нь 4 дахин их, өрнөөсөө хөрөнгө нь 5-6 дахин их байх жишээтэй.

Ийм байдлаар тэд төрийг данхайлгасан бөгөөд тэр тоолонд өрөнд оруулж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулдаг. Ашиггүй алдагдалтай ажилладаг төрийн компаниудад ажиллагсад, төрийн албан хаагчдын цалинг тавихад хүндхэн ачаа ирдэг. Зөвхөн өнгөрсөн жилийн наадмын бэлэг болгож цалинг нэмэхийн тулд төсвийн тодотгол хийсэн бөгөөд Сангийн сайд С.Жавхлан өнгөрсөн жилийн төсвийн тодотголын талаар “Нийт нэг их наяд, 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинд зарцуулна” гэж тайлбарлаж байв.

Тэгвэл гуравхан хоногийн дараа цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Ингэхдээ аймгийн төвд ажиллагсдын цалинг 20, сумын төвд 40 хувь болгон нэмэгдүүлэхдээ 412 тэрбум төгрөг зарцуулна. Харин 217.7 мянган төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэхэд 532.4 тэрбум төгрөг зарцуулах бол 516,8 мянган ахмадын тэтгэвэрт 308.6, 40 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид олгохоор тусгасан байна. Ийнхүү төрийн албан хаагчдыг тэжээхийн тулд монголчууд амьдардаг болсон бөгөөд орлогынхоо 60 орчим хувийг хураалгаж байна. Төсөв тэлж, төрийн захиран зарцуулах мөнгө их болохын хэрээр хүнд суртал, авлига, хулгай нэмэгдсээр байгаа төдийгүй авлигын индексээрээ гэхэд 50 байр ухарчихлаа.

Төрийн албаны хүнд суртлыг багасгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор хийж буй цахимжилт наашаа үр дүн үзүүлж байгаа ч улам сайжруулъя гэвэл төрийн албан хаагчдыг цөөлж, хэмнэсэн цахим салбарыг улам хүний хамааралгүй болгоход зарцуулмаар…

Хэдийгээр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн (GPT) технологийг нэвтрүүллээ. Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ" гэж мэдэгдээд буй ч төрийн албыг цөөлөхгүйгээр энэ ажил явахгүй.

Тийм гэдгийг сайдын мэдээлэл харуулсан бөгөөд "Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай Эрүүл мэндийн салбарын цахимжилт 2015 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Нийт 19.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн ч бодитой үр дүнд хүрдэггүй байсан. Өнгөрсөн хугацаанд аудитын байгууллага мөн Дэлхийн банк хөндлөнгийн дүгнэлт хийхэд есөн зорилт хэрэгжээгүй буюу 29 хувийн ажил хэрэгжээгүй. Нийт 1,7 саяыг Дэлхийн банк Засгийн газраас нэхэмжилсэн. Ерөнхий сайдын зүгээс программ хангамж нэвтрүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах чиглэл өгсөн" гэж хэлснээс нь харвал цахимжилтад нь ч хулгай яваа бололтой.

Ерөөсөө төрийн албыг цөөлж, цомхон болгохгүйгээр данхар төр байсаар байвал түүнээс хулгайлах боломж байсаар байдаг төдийгүй Монголын сайн сайхны төлөө нэрээр тэрбумаар нь тооцогдох хөрөнгө төсөвлөж тэр нь ямар ч үр дүнгүй болдгийг харуулах үй олон төрийн хулгайн боть болох жишээнүүд сүүлийн найман жил нүүрлэв.

Тиймээс төрийн албыг таазтай болгож, нүсэр бүтэц, оролцоог нь хумихгүй бол гурван хүний нэг нь ядуу гэх үзүүлэлт хэзээ ч арилахгүй.

Ерөнхий сайд өөрсдийнхөө хийсэн ажлыг 80-аас дээш бүр 100 хувь гэж дүгнүүлж, шагшин магтуулахад л төрийн байгууллага хэрэг болж байх шиг. Цар тахлын хуулиар 500-1000 гаруй нөхрийг ажилд авч бүх бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр барьсан балгийг бид өнөөдөр амсаж байна. Тиймээс л төрийн албанд цомхотгол зайлшгүй хэрэгтэй байна. Бидэнд чанартай, хямд гурил хэрэгтэй болохоос хоёр үгээ ч зөв холбочиж чаддаггүй эрүүл эсэх нь эргэлзээтэй нөхөр хэрэггүй. Түүнийг сайдаар тавьж, хангамж эдлүүлж, цалинг өгөөд өөрсдөө чангалуулах хүсэл ч байхгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-28 66.181.178.185

АН-ЫН ГИШҮҮН ЭНЭ ЗАЛУУ ҮЕ ҮЕ САНААНД ОРСНООРООО ХАМААГҮЙ ТУУДАГ НӨХӨР ШҮҮ.ИНГЭЖ МАН-ЫГ МУУЛЛАА ГЭЭД СОНГОГЧИД АН-Д АНАЛ ӨГНӨ ГЭЖ САНААД БАЫГАА ХЭРЭГ Л ДЭЭ

Avatar

зочин 2024-03-28 103.212.117.88

Мал мэндүү гэгчээр нөгөө гурилыг импортын татвараас чөлөөлөх хуулиа баталсан уу.
Батлаарай. Үнэ нь бүр дэмийрээд авах аргагүй болсон байнлээ шүү.

Avatar

зочин 2024-03-28 202.21.120.66

2016 оны 6 сарын байдлаар 194000 гаруй төрийн албан хаагч байна гэсэн бодит мэдээлэл байна Алтанхуяг ерөнхий сайд болонгуут 40000 гару хүн төрийн албанд нэмж авсан 2012 оны 140000 гаруй төрийн албан хаагч байсан гэсэн статистик тоо мэдээ байна

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.179.167

ТАЗ гэж хэрэггүй байгууллага!!!

Avatar

Зочин 2024-03-28 192.82.92.42

Тер унэхээр хагартлаа томров. Яамдын дэргэд ямар ч шаардлагагуй газар, агентлаг, хурээлэн байгуулсан арай дэндлээ!!!

Avatar

Нэргүй 2024-03-28 202.9.40.55

Бараа бүтээгдэхүүний үнийг барьж л байхгүй бол гурлын үнэ яаж өсч байна. Төр хяналт таьж хязгаарлаж байхгүй бол хүссэнээрээ үнээ нэмдэг боллоо. Энэ сайт үнийн хязгаарлалт барьж гурлын компаниудыг шударга бус байлаа гэж хэлсний төлөө ийм юм бичиж байна. Төрийн ажлыг тасалдуулах санаа хүзүүгүй хүн болон тэдний хөлсний бичээч нарт байнаа

Avatar

# 2024-03-28 216.38.195.74

-by

Avatar

U xylgaich; dtcf xadgalyylsan yum xylgailsan baij bolzoshgyi drxnidFOTO tustei+ Tylxyyr xylgailsan 2024-03-28 216.38.195.74

TENXEM DEER UGM -ytasaap XADGALAARAI.. CEeMJLYYLEG . news mn deep xylgaichU bn.+ dr xylgaichdaa zaagaad , ytas , gunj taslaad AIMAAR ELEG BARIX UMAA, SAINSHIRCH BAIGAAD XULGAICHTAI KOPICHM xylgailx UMAA zaagaad baigaad ymyy. tapasj yj xaydag daxin 3 sablaad, tyslax ni tysalsan daxin xylgailj magadgyi

Avatar

зочин 2024-03-28 203.91.115.245

Энэ засаг хулгайтай тэмцсэн нь зарми этгээдүүдийн эгдүүг их хүргэжээ. Гурилын компаниудын бичүүлсэн зүйл үү. Ард бид хямд гурил идэх хүсэлтэй

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.94.238

А гэхээр Б гэдэг маалиа юу чи.

Avatar

MAN-d shurga gishuud baina uu!? 2024-03-28 103.57.93.102

Uhsen uliiniih ni hulgaitai temtsen yum. Uneheer l helsen shigee temtssen bol yaalaa gej olon ulsaa gargadag sudalgaagaar bur 50-iar uhrah bilee dee,. Ard tumend taalagdahiin tuld l hulgai,avilagatai temstene geh nereeg uragshlah zamd ni saad boloh nohdiig namnah gesen sanaarhal uur yu ch bish.Medeej MAN-iin olon zuun gishuud ;otor medleg bolovsroltoi shudraga gishuun baij l taarna. Bugd Ouyn-Erdene, Nyambaatar,Amarbayalan shig uheh turhuus busad ni hudal huurmag har piarchin bish biz.

Avatar

555 2024-03-28 66.181.190.248

Хөдөлмөрийн чадвартай нийт хүн амын таль нь Төрийн албан хаагч уу?

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.93.102

yag tiim. 15-16 ond mongol uls 17 saidtai bailuudaa. Yamartai 20 hurdeggui baisan Oyun-Erdene zasag teguulsnees hoish 21bolgoson geed tsaash yarival urt tuuh huvurnuu. Unuudurtuu inges geed zogoe .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж