Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав

Пакистаны баруун хойд хэсэгт Мягмар гаригт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүний амь үрэгджээ. Хохирогчдын тав нь хятад ажилчин, нэг нь нутгийн иргэн байсан аж.

Тус улсын эрх баригчид үүнийг Пакистан, Хятад хоёр улсын харилцааг сэвтээх гэсэн оролдлого гэж үзэж байна.

Нийслэл Исламабадаас Хайбер Пахтунхва муж дахь Дасу далан руу явах замд энэ хэрэг болжээ. Дасу далан нь Пакистаны усан цахилгаан станцын хамгийн том төсөл юм. Амиа золиослогч этгээд ажилчдын машин руу дайрсны улмаас дэлбэрэлт болсон байна. Дасу далангийн хятад ажилчид амиа алдсан тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Тодруулбал, гурван жилийн өмнө мөн л уг далан руу явж байсан ажилчдын автобусанд дэлбэрэлт болж, 13 хүн нас барсны ес нь хятад байжээ.

Хятадын "Бүс ба зам" дэд бүтцийн санаачлагын гол холбоотон Пакистаны нутаг дэвсгэрт сүүлийн долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа ийм төрлийн харгислал гарав. Энэ нь Пакистан дахь Хятадын төслийн аюулгүй байдлын сорилт улам бүр нэмэгдэж буйг илтгэнэ.

Хятад улс дэлбэрэлтийг эрс буруушааж, хариуцлага нэхэж байна.

"Хэргийг аль болох хурдан шалгаж, гэмт этгээдүүдийг илрүүлэн, шүүхэд өгөхийг Пакистанаас хүсч байна. Хятад иргэд, хятадын байгууллага, хятадын төслүүдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахын тулд үр дүнтэй арга хэмжээ авахыг Пакистанаас шаардаж байна" гэж тус улсын Гадаад хэргийн яам Лхагва гаригт мэдэгдлээ.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф Мягмар гаригт Исламабад дахь Хятадын Элчин сайдын яаманд зочилж, эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоо амлаад, "Өнөөдрийн халдлагыг Пакистан, Хятадын нөхөрлөлийг сүйтгэх гэсэн дайсан зохион байгуулсан" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-28 139.5.217.98

х***а нар байх ёсгүй газраа байгаад байнаа. Жоом шиг хаа сайгүй тархаж гай болж сэжиг хүргэдгийн гай л даа.

Avatar

Зочин 2024-03-28 66.181.167.4

хятадууд нь ямаан омогтой, дээрэнгүй лалууд нь шазруун, омогтой улс зохицож чадахгүй л байгаа ш дээ, нөхөрлөл бусниулах энэ тэр нэг их хамаагүй байх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж