Европт анх зохион бүтээж, амжилттай туршсан нисдэг машины технологийг Хятадын нэгэн пүүс худалдан авчээ.
"BMW" хөдөлгүүр, энгийн түлшээр ажилладаг "AirCar" нь 2021 онд Словакийн хоёр нисэх онгоцны буудлын хооронд 35 минутын турш хөөрөх зурвас ашиглан ниссэн байдаг. Машинаас нисэх онгоц болгоход ердөө хоёр минут шаардлагатай уг загвар, технологийг одоо Хятадын газарзүйн тодорхой бүс нутагт ашиглах болно.
Канжоу хотод төвтэй "Хэбэй жиансин нисдэг машин" компани "AirCar" нисдэг машинан онгоцыг тодорхойгүй газар үйлдвэрлэх, ашиглах онцгой эрхийг худалдаж авлаа."AirCar"-ийг бүтээсэн "KleinVision" компанийн үүсгэн байгуулагч Антон Заякын мэдээлснээр "Хэбэй Жиансин" Словакийн өөр нисэх онгоц үйлдвэрлэгчээс өмнө нь технологийг нь худалдаж авсны дараа тус пүүс өөрийн нисэх онгоцны буудал, нислэгийн сургуулийг барьсан байна. Автомашины хувьсгалыг тэргүүлсэн Хятад улс одоо нисдэг тээврийн боломжуудыг идэвхтэй хөгжүүлж байна.
Өнгөрсөн сард "Autoflight" нэртэй компани Шэньжэнь, Жухай хотуудын хооронд зорчигч тээвэрлэдэг дрон туршилтын нислэг хийсэн. Машинаар гурван цаг үргэлжилдэг аялалыг 20 минутын дотор дуусгасан боловч онгоцонд зорчигч байгаагүй. Мөн 2023 онд Хятадын "eHang" пүүс цахилгаан нисдэг таксигаараа аюулгүй байдлын гэрчилгээ авсан байна. Их Британийн засгийн газар 2028 он гэхэд нисдэг такси нь тэнгэрийн байнгын онгоц болж магадгүй гэж мэдэгджээ.
Гэхдээ эдгээр дронтой төстэй зорчигч тээврийн онгоцнуудаас ялгаатай нь "AirCar"нь босоо тэнхлэгт хөөрч буудаггүй ба нисэх зурвас шаарддаг. "KleinVision" энэ технологийг хэдэн төгрөгөөр худалдсанаа хэлэхээс татгалзсан байна. “AirCar”-д 2022 онд Словакийн Тээврийн газраас нислэгт тэнцэх эрхийн гэрчилгээ олгосон ба энэ оны эхээр "YouTuber" Mr Beast нийтэлсэн видеонд онцолсон байна.
Эх сурвалж: BBC
mou 2024-03-28 216.38.195.74
y/x_ _ _ _
OC 2024-03-28 216.38.195.74
#ii
panasltai texnik masnag xynui yu baixsbs 60,IND neg xyyxen 4 xonogin umnu zamaar gomdoltoi nydelj yabsan+ U ind baigaad yabj magadgyi 2024-03-28 216.38.195.74
ipocni ner baisan gaiU ylcuin xupungyur togloj
Нэргүй 2024-03-28 66.181.189.193
урьд нь патеньтийг нь хулгайлаад авдаг байсан одоо худалдаад авдаг болжээ.хятадууд төлөвшиж бна