Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа

Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа

Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нийт 773 албан хаагч тусгай зориулалтын 61 машин техниктэйгээр авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацаж, авто зам, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэлээ. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.

Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-03-28 202.9.46.205

Фейсбүүк дээр өмнө нь машин давс цацаад, араас нь өөр машин хусаад л…яваад байгаа зураг оруулсан байна!
Ингэж ажил хийсэн болж, хөрөнгө үрэх хэрэг юу байна вэ?!!!…ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж