УБТЗ нь 2023-2024 онд Зүүнхараа зангилаанд 2 блок 80 айлын ипотекийн орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний блок болох 40 айлын орон сууцыг өчигдөр /2024.03.27/ ашиглалтад хүлээлгэн өглөө. Тухайн барилга нь 5 давхар, зоорийн давхартаа 12 автомашины зогсоолтой, төлбөрийн нэн таатай нөхцөлтэйгөөр төмөр замчдаа хамруулж байгаа юм байна.
УБТЗ ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэжээ. Ингэснээр 1мкв-ийн үнийг 1.900.000 төгрөг буюу нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа орон сууцжуулах боломжийг хангажээ.
Хоёр дахь ээлжийн 40 айлын орон сууцны барилгын суурийг өнгөрсөн онд хийж дуусгасан бөгөөд энэ оны 11 сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Тус нийгэмлэг нь төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр зам дагуух томоохон зангилаад, суурин газруудад орон сууц барьж, дээрхийн адилаар нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа хамруулах зорилготой ажиллаж байна.
Nameless 2024-03-28 66.181.161.238
bairnii pzdanud ni ajila ch oligtoi hiihgv bj olon doloon h*****d ter darga geed bga nohor ni bvr aashnii tulam g*** bnle
Нэргүй 2024-03-28 203.91.115.46
Хөдөө орон нутагт 2сая шахсан үнээр өгчөөд нэн таатай байж чадах уу
Нэргүй 2024-03-28 103.212.117.247
Болж байна ш дээ. Байгууллагууд ийм маягаар ажилчдаа байраар хангах хэрэгтэй. Тэгвэл тогвтортой ажиллана шүү дээ