Засгийн газрын агентлагуудаас хамгийн шоовдор нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/ болж хувирчээ. Идэх мөнгөгүй, эрх мэдэлгүй болохоор тэр үү, тус газрын даргаар ажиллах хүн МАН-аас олдохгүй болсон байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр бол МАН 2016 онд Засгийн эрхийг авснаас хойш ШӨХТГ-т дарга нь тогтохгүй 7-8 дарга солигджээ. Нэг дарга томилдог, удалгүй ажлаа голоод өгдөг байна.
Арга нь барагдсан эрх баригчид Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулж, ШӨХТГ-ын эрх мэдлийг нэмэгдүүлж, шүдтэй агентлаг болгохоор зорьж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ