Чуулган: Ипотекийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна

LiveЧуулган: Ипотекийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна

Чуулган: Ипотекийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.03.28/ 10.00 цагаас эхэллээ.


 

12 : 20
2024-3-28

Чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Үнэт цаасны зах зээлээс хүртэж байгаа ард иргэдийн үр өгөөж ямар байна вэ. Энэ зах зээл дээр хэчнээн наяд төгрөг эргэлддэг болсон нөхцөл байдалтай байгаа гэж ойлгож буй. Үүний хажуугаар монголчууд залуус ихтэй, сүүлийн үед виртуал хөрөнгө оруулалтад нэлээд ажиллаж байгаа. Зарим нь их алдаж онож байна. Жишээлбэл, "Ард" гэдэг газар байна. Бас хөрөнгө оруулалтын нөхцөл шаардлага хэрэгтэй байдаг.

Компаниуд яаж оролцох боломжтой байна вэ. 1990-ээд онд бүх хуучны үйлдвэрүүдийг хувьцаат компани болгосон. Тэр компаниуд өнөөгийн нөхцөлд ажиллаж чадахгүй шүү дээ. Тэр компаниуд юу болсон бэ.

Нөгөө талаар банкуудын хувьцааг олон нийтийн хяналтад нэр төдий оруулж ирсэн. Уг нь 35-аас доошгүй хувийг хувьчилж байж олон нийтийн хяналтад орно. Гэтэл тав, 10 хувийг нь хувьцаат компани болгосон. Олонх зээлийн хүүг нэг хувь, тэр байтугай ломбардыг хянана гэж байсан. Тийм юм байдаггүй. Ард иргэдийн ажлын байрыг нурааж, өдрийн зээлд хамрагдах нөхцөл байдал руу түлхсэн. Иймэрхүү маягтай санхүүгийн зах зээл явж байна. Бусад оронд гэрийн эзэгтэй нар гэрээсээ хөрөнгө оруулалт хийж байдаг бол Монголд залилан гаарч байна. Энэ зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм уу?

СЗХ-ны орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал:

-Хөрөнгийн зах зээл дээр манайхаас бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Бодитой үр өгөөжийг өгч байна. Өнгөрсөн 2023 онд оргил үе буюу 20 шинэ бүтээгдэхүүн гарч, нээлттэй зах зээлээс дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүд 500 тэрбум төгрөгийг татсан. Онцолбол, таван банк системийн IPO хийж, долоон банк нээлттэй бонд татсан, хамтын биржээр арилжаалдаг сан гарсан. Сүүлийн гурван жилд ААН-үүд нээлттэй зах зээлээс 1.6 их наяд төгрөгийг татсан. Биржийн бус зах зээлээс 2020 оноос хойш 2 их наяд төгрөгийг татсан. Хөрөнгийн зах зээлийн оролцоо нэмэгдэж байгаа.

Энэ жил 45 компани 800 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн.

Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаатай харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт байгаа. Энэ хэрээр иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэж байгаа. Виртуал хөрөнгийн арилжаа эрхлэгч байгууллага буюу биржийг бүртгэх арга хэмжээг 2021 оноос авсан. Одоогоор 12 биржийг бүртгэсэн. Үндсэндээ 46 бүтээгдэхүүн арилжаалагдаж байгаа. Идэвх харьцангуй сул байгаа бөгөөд бүтээгдэхүүний хувьд бирж  нь өөрөө хяналт тавьж, бүртгэдэг. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төрийн өмчит компаниудаас хамаг л муу муухай юм гарч байна. "Эрдэнэс тавантолгой" гэдэг компани чинь компани уу, үнэт цаасны зах зээлийн аль хуульд хамрагддаг юм бэ. Тэнд хулгай луйвар явж байгаа. Ард түмэнд 100/1 хувь нь л наалдаж байна. Танай хяналтад байдаг юм уу?

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-УИХ-аас төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болгож, Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах тогтоол баталсан. Нийт 25 аж ахуйн нэгжийн 34 хувь хүртэлх хэмжээг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаал гэсэн. Эхлэлийг нь Хөрөнгийн бирж амжилттай хийсэн. Манайхаас Монголын цахилгаан холбоо ХХК олон нийтийн компани болох зөвшөөрлөө авч, зургаан сарын хугацаанд болох үйл явцыг хэрэгжүүлнэ. Цаашдаа бусад төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болохоор ажиллаж байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хувьцаа нь бүртгэлтэй. Гэхдээ хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 81.50 хувь нь "Эрдэнэс Монгол" ХХК, 0.06 хувь нь аж ахуйн нэгжүүд дээр, 18.44 хувьд иргэд дээр бүртгэлтэй. Мэдээж Компанийн  тухай хууль болон бусад хуулиар шаардлагаа тавьж байгаа. Энэ хуульд хаалттай хувьцаат компанийг хэрхэн бүртгэх журмын зохицуулалтыг тусгасан. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналын томъёоллоор санал хурааж дууслаа. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ. Ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хуралдана. 

11 : 05
2024-3-28

"Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах өөрчлөлтийг хийнэ"

·Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал дүгнэлтийг сонслоо. Асуух асуулт байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр компанийн ил тод байдал хангалтгүй, засаглалыг сайжруулах дүгнэлт шүүмжлэл их гардаг. Энэ төсөлд энэ асуудлыг сайжруулах тодорхой ямар зохицуулалтыг тусгасан бэ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар яаж тусгасан бэ?

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудал маш чухал. Өнөөдрийн байдлаар энэ зах зээлд 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуульд иргэдийн зах зээлд оролцох оролцоог ил тод, нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой олон өөрчлөлтийг тусгасан. Харилцагчид шуурхай данс нээлгэх, арилжаанд орох, шат дамжлага багасах гэх мэт. Дансны доод үлдэгдэл байршуулах, дансны шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардахгүй. Бас мэдээллийг ил тод байдлаар хүргэхийг Хөрөнгийн биржид чиглэл өгсөн. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Энэ хууль хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Энэ их чухал хууль. Хэчнээн үнэт цаасны зах зээл манайд хөгжиж байгаа ч банкууд энэ зах зээлийг давамгайлж байгаа хэвээрээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Монголбанкны үнэт цаасны багц хэмжээ нь 10 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр банкуудын балансад хүү тооцогдоод л байж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаасаа зээлийн хүү нь буурахгүй хэвээрээ. Жижиг дунд бизнес, хэрэглээний зээл 20 хувь гарсан. Ипотекийн зургаан хувийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна. Сар болгон суларч байгаа эх үүсвэрийг тооцоолбол энэ хоёр жилийн дугаар үүссэн. Нийт 1.5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг. Энэ тогтолцооны гажуудлаас маш хурдан гарах хэрэгтэй байна. Үүнд, энэ хууль маш том үүрэг гүйцэтгэнэ. Энэ хуульд шинэ төрлийн үнэт цаас, хэрэгсэл гаргах ямар боломжийг нээсэн бэ. Хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоог хэрхэн өөрчилж байгаа вэ. Бид зөвхөн МИК, Монголбанк, арилжааны банкуудын санхүүжилтээс яаж гарах вэ?

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Ялангуяа эх үүсвэрийн зардлыг буулгаж, хөрөнгийн зах зээлийн хөгжил нь банкны салбартаа шууд хамааралтай. Энэ дунд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар  тусгасан. Хөрөнгийн зах зээл уламжлалт байдлаараа зөвхөн Хөрөнгийн биржээс санхүүжилт татдаг байсан бол биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөхөөр өөрчлөлтийг оруулж байгаа. 

Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл хийж, өнөөдрийн байдлаар 1.9 их наяд төгрөгийн санхүүжилт татсан. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж, харьцангуй найдвартай, хямд эх үүсвэр татах боломж нээгдэж байгаа. Энэ хэрээр банкны салбарын эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөө үзүүлнэ. Гарааны компаниуд олон нийтээс санхүүжилт татах боломжтой болж байгаа. Мөн биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг блокчейн технологид арилжааны горимд шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээрийг тусгасан ч цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал учраас давхар бүртгэлийг маш ойлгомжтойгоор зохицуулсан. Энэ хэрээр тодорхой хэмжээний эх үүсвэр орж ирнэ гэж ойлгож байна. 

 

10 : 54
2024-3-28

МАН-ын бүлэг Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ/Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ хэлэлцэж байна. Энэ асуудлаар 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын дөрөв хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлэв. 

Тэрбээр, "Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Өргөн хэрэглээний бараа болох гурилын импортын татварыг тэглэх, мал аж ахуйд үүссэн хүндрэлтэй холбоотойгоор малын тэжээлийн татварыг тэглэх гэсэн хоёр асуудал орж ирсэн. Үүнд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр өөр байсан учраас олонхын бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор завсарлага авсан. Энэ хугацаанд хоёр талаас нь ярилцаад хэлэлцэх эсэхийг нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас завсарлагын хугацаа дууссан" гэв. 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа ажлын хэсэг гарч, олон талаас нь нухацтай ярья гэдгийг хэлж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан. Одоо байнгын хорооны санал хураалтыг явуулъя. Байнгын хорооны саналаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураая. 

Нийт 63.2 хувиар санал дэмжигдлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 33
2024-3-28

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн нар албан бичиг ирүүлснийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралд ирээгүй тул УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлэв. Тэрбээр "Би нэг хуулийг хаврын чуулганаар оруулахгүй байхыг хүсч байна. Бид өмнө нь бас хэлэлцэх эсэхийг шийдсэн. Төрийн өмчийн компани байгуулж болохгүй талаарх хуулийн төсөл. Өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэ хууль үндсэн хуулийн зөрчилтэй хууль. Нэгд, стратегийн ордуудын 51 хувь хүртэлхийг төрөөс хайгуул хийсэн бол төр эзэмших хуультай. Гэтэл энэ хуультай зөрчилдөж байна. Үндсэн хуульд ард түмэндээ байгалийн баялгийг хүртээнэ гэж заасан. Төрийн өмчийн компани байгуулж байж хүртээхгүй юм бол яаж ард иргэддээ баялаг хүртээх юм бэ. Энэ агуулгаараа иргэддээ баялаг хүртээхгүй гэсэн хууль орж ирж байна. Тийм учраас Үндсэн хуулийн хоёр агуулга, зүйлийг зөрчиж байгаа  хуулийг хэлэлцэхгүй байхыг хүсч байна. Хууль санаачлагч Үндсэн хуулийн зөрчлөө арилга, татаж авах хэрэгтэй. 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

 “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийнэ. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан боловч хууль санаачлагч байхгүй болохоор хэлэлцэх асуудлаас хассан. Тийм учраас ирэх долоо хоногт байнгын хороогоор энэ асуудлыг ярих учраас Ц.Даваасүрэн тухайн үед асуудлыг хэлэх боломжтой. 

08 : 50
2024-3-28

Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.03.28/ 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ/Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-π- 2024-03-28 50.169.138.78

OPON; ###/

Avatar

Нэргүй 2024-03-28 202.21.113.50

Зөв зүгээр ямарч оочир дараалалгүй олгогодоод явж байсан зээлийг МАН ай нам гарч ирээл самраа биздээ кк

Avatar

зочин 2024-03-28 103.212.117.88

Наад хуулиа батлаад өгөөрэй. Гурилын үнэ арай дэндүү байнаа.

Avatar

санаа 2024-03-28 112.72.8.90

хөнгөлөлт чөлөөлөлтөд багтдаг их хөрөнгөөр эргэдэг унац ашигтай баталгаатай тулсан бизнесүүд байдаг. өндөр боломж бага хүүтэй зээл халамжаар тэтгэгдсэн үйлдлээрээ түргэн босч хүрээлэлд орно цаашид хамгийн болохгүй бүрийг тэднээс хүлээдэг. Иймээс төлдөгөөрөө төлөөд ядардагаараа ядраад жигдхэн шударгадуу явбал яасан юм бэ

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.184.155

"МИЛЛ ХАУС" -д хэн 47.6 тэрбум буцалтгүй тусламж өгсөн бэ…Энийг АТГ-аар шалгуулж өгнө үү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж