Т.Санчир дахин Хасын Хүлэгүүдэд нэгдэж, их гурвал эргэн нийллээ

Т.Санчир дахин Хасын Хүлэгүүдэд нэгдэж, их гурвал эргэн нийллээ

Т.Санчир дахин Хасын Хүлэгүүдэд нэгдэж, их гурвал эргэн нийллээ

"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотноо эхлэхэд долоон хоног үлдээд байна. Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон аман хүзүү Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.

Нийт найман баг хоёр хэсэгт оролцож байна.

Тэмцээний А хэсэгт:

  • Монголын Бишрэлт Металл
  • Хонг Конгийн Истерн
  • Малайзын НС Матрикс Дирс
  • Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан

Тэмцээний Б хэсэгт:

  • Монголын Хасын Хүлэгүүд
  • Тайландын Хай-Тек
  • Сингапурын Адройт
  • Индонезийн Пелита Жаяа багууд багтжээ.

Монголын багууд ч тэмцээндээ бэлдэж, хүчээ сэлбэж байна. Хэд хоногийн өмнө Бишрэлт Металл баг Блэндийг нутаг буцааж, Кристофер Блэйкийг эргүүлэн авч, Эрдэнэтийн Уурхайчидаас Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ Бодонсоос О.Тулга нарыг нэгтгэсэн. Үүнээс гадна гэмтэлтэй байгаа Д.Дэлгэрнямыг 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрхийн тэмцээнд нь нөөж, Даниел Очефу гэх 211 см өндөртэй, төвийн тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан.

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай, шилдгүүдийн нэг Т.Санчир өчигдөр/2024.03.27/ Хасын Хүлэгүүд багт дахин нэг удаа эргэн ирлээ. Тэрбээр Хүлэгүүдийн өмсгөлтэй Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөж, хуучин багтаа тус болох нь.

Өдгөө 34 настай түүний хувьд анх 2011 онд Хасын Хүлэгүүд багт нэгдэж, лигийн анхны түрүүгээ хүртсэн түүхтэй. Үүний дараа 2013, 2016 онуудад дахин нэгдэж, мөн л аварга авсан. Тэгвэл ийнхүү дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ. Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гэсэн их гурвал Монголын сагсан бөмбөгийг нэгэн цаг үед эзэрхийлж, манлайллаа тогтоосон түүх бий. Харин одоо тэдний аялал 1989 оны өөр нэгэн төлөөлөл Д.Мөнхтүвшиний хамтаар Азид үргэлжлэхээр боллоо.

Т.Санчирын хувьд өнгөрсөн улирлыг Эрдэнэтийн Уурхайчид багтай эхлүүлсэн ч дасгалжуулагчтайгаа таарамжгүй харьцаатай байсан учир улирлын дундуур Налайх Бизон баг руу шилжиж, гурван жилийн гэрээ байгуулсан билээ. Азийн аваргуудын лигийн урьдчилсан шат дууссаны дараа тэрбээр эргэн Бизон багтайгаа нэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-28 43.242.242.65

Butsaad Bisons-toigoo negdene ch gej baih shig yamar geechiin hoshin shog n bolood baigaan be Mongold neere zugeer sagsan bumbug n hurtel emh juramgui duraaraa baij baidag naasan hahahaha

Avatar

Нэргүй 2024-03-28 202.55.191.130

их гурвал нтр хахах

Avatar

Тулга 2024-03-28 139.5.218.54

Агуу тоглогч шүү

Avatar

Нэргүй 2024-03-28 202.9.46.41

Санчир санчир гээд байдаг олигтой тоглолт гаргадаггүй талбай дээр худлаа пээдийтэл алхалсан нөхөр байналээштээ….п***а

Avatar

zgr tsaraig n l harchldaa 2024-03-28 59.153.112.158

tgd bas manai uvuuguus namhan bor huu bnlee

Avatar

7 buudliin 2024-03-28 139.5.216.111

ih 3 **

Avatar

Нэргүй 2024-03-28 103.111.68.3

За яршигаа шалчиг Санчир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж