"Крокус Сити Халл"-д өнгөрсөн Баасан гаригт болсон террорист халдлага 140 гаруй хүний аминд хүрч, холбогдох гэмт этгээдүүдийг барьсан боловч Орост арьс өнгөөр ялгаварлах хэргийн тоо нэмэгдэв.
Террорист ажиллагааг "Исламын улс" бүлэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол Тажикистаны дөрвөн хүнийг сэжигтэнээр татсанаас болж Москвад Төв Азийн цагаачид гишгэх газаргүй болжээ.
Тажикистан, Киргизстан зэрэг Төв Азийн цагаачид Оросын цагаач хөдөлмөрийн хүн амын дийлэнхийг эзэлдэг ба жижиглэн худалдаа, тээвэр, барилгын салбарт ихэвчлэн ажилладаг. Москвад болсон үймээний дараа хоёр орны хурцадмал байдал хүндэрнэ гэж таамаглаад байсан Тажикистаны таамаглал биеллээ олж тус улсын ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэддээ амралтын өдрүүдээр шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Гэвч ОХУ-д цагаачилж буй дийлэнх тажикистанууд аль хэдийн арьс өнгө, үндэс угсааны гадуурхалтад өртсөн байна. Техасын "A&M" их сургуулийн профессор Эдвард Лемон "ВВС"-д өгсөн ярилцлагадаа "тажикистанууд нийгмийн өргөн хүрээний ялгаварлан гадуурхалтад өртөж, бусдад доод давхарга мэт харагдаж, ад үзэгдэж байгаа" гэжээ. "Eurovision 2021"-т Оросыг төлөөлөн оролцож байсан Тажикистан гаралтай дуучин Манижа Сангин Москвад болсон харгислалыг буруутгаж, үр дагавар нь гэмгүй тажикистанууд болон Төв Ази гаралтай бүх хүмүүст муугаар нөлөөлж буйг онцлов. Тэрбээр одоо НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн элчээр ажиллаж байгаа юм.
ОХУ-д Узбекистан, Тажикистан, Киргизстанаас 10.5 сая орчим цагаач ажиллаж байна гэж Оросын Дотоод хэргийн яам мэдээлэв. Мөн олон тооны бүртгэлгүй цагаачид байж болзошгүй.
Энэ их тоо нь Орос улсад визгүй зорчдогтой холбоотой ба Төв Азийн цагаачдад эх орондоо байхгүй эдийн засгийн боломжоо Оросоос олох цорын ганц сонголт болсон гэж профессор Лемон тайлбарлав. Тажикистаны Элчин айдын яамнаас бодлоггүй мэдээлэл тараахгүй байх сэрэмжлүүлгийг үл харгалзан “Кродус Сити Холл"-д халдсан этгээдүүд Тажикистан иргэд байсан гэх мэдээлэл Орос даяар хурдан тархав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын Алс Дорнодын Благовещенск хотод цагаачдын эзэмшлийн бизнес шатсан бол Москвагаас баруун өмнө зүгт орших Калуга хотод хэд хэдэн цагаач зодуулжээ.
Киргизстанаас ирсэн цагаачдыг Москвагийн "Шереметьево" нисэх онгоцны буудал дээр хоёр өдрийн турш хоол ундгүй тусдаа өрөөнд хорьж, гэрлүү нь буцаасан бол Москвад такси жолооч нар үйлчлүүлэгчдээ Тажик иргэн биш гэдгээ батлахыг хүсэх болжээ.
"Крокус Сити Холл"-д болсон халдлагаас хэдхэн цагийн дараа "Telegram”-д Орост суугаа Төв Азийн цагаачдын айдас хүйдэс нэмэгдэж буй нийтлэлүүд гарах болсон байна.
"Москва дахь тажикууд" гэх мессэж бүлэгт нэгэн хүн "Энд олон хүмүүс аль хэдийнэ Орос биш хүнд дургүй. Гэтэл ийм байдалд (халдлага) хүрчлээ" гэж бичсэн бол өөр нэгэн "Telegram” хэрэглэгч "Бурхан минь гуйя! Террорист халдагчид украинчууд байсан байгаасай" гэж бичжээ.
Цагаачидтай ямар ч үнэ төлбөргүй ажилладаг хуульч Валентина Чупик Оросын хэвлэл мэдээллийн “Mediazona”-д өгсөн ярилцлагадаа Москвад болсон халдлагын дараах хоёр өдрийн дотор цагаачдын эсрэг "түрэмгийллийн үйлдэл"-ийн талаар 2500 мэдээлэл хүлээн авснаа мэдэгджээ.
Цагдаа нар орон даяар цагаачдын дотуур байр, орон сууц руу нэвтэрч, хэд хэдэн хүнийг саатуулсан байна. Түүнчлэн баривчилгааны дараа эрүүдэн шүүсэн 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Чупик нэмж дурдав. Халдлага болсноос дөрөв хоногийн дараа өмгөөлөгч Чупик "BBC" агентлагт Төв азийн цагаачдыг гадуурхсан хэргийн тоо өссөөр байгаа, хэд хэдэн Тажикистан түүнд Оросоос гарах бодолтой байгаагаа хэлсэн байна. Чупик “Тажикистаны хэсэг иргэд түр байрандаа амьдрахаас айж байгаа тул аюулгүй байраар хангахыг надаас хүссэн" гэжээ.
Мөн Орост ялгаварлан гадуурхалтад славян царайгүй цагаачид өртдөг бөгөөд доромжлол, хүчирхийллийг жирийн оросчуудаас илүү Оросын хууль сахиулах байгууллага ихэвчлэн үйлддэг гэж өмгөөлөгч Чупик "BBC”-д ярьжээ.
Москвад болсон халдлага нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа ч цагаачдын нийгэмлэг цагдаагийнхны хэлмэгдүүлэлтийн бай байсаар ирсэн байна.
Жил бүр Оросын эрх баригчид цагаачдын эсрэг томоохон кампанит ажил явуулж, Төв Азийн бизнес, сүм хийд, цуглардаг газруудад олон арван дайралт зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн кампанит ажлын үр дүнд 15,000 гаруй цагаачийг албадан гаргажээ. Киргиз, Узбекистаны засгийн газар нэгдүгээр сард Екатеринбургт хийсэн кампанит ажлын хүрээнд цагаач ажилчдыг доромжилж, зодож буй бичлэгийг ил болгон, ОХУ-аас тайлбар хүсч, шалгахыг шаардсан байна. Гэсэн хэдий ч Төв Азийн олон цагаачдад Орост үргэлжлүүлэн ажиллахаас өөр сонголт бараг байдаггүй. Тажикистан Төв Азийн хамгийн ядуу орон бөгөөд ДНБ-ийн тал хувийг нь төрөл төрөгсдийнхөө гадаадаас илгээсэн мөнгөн гуйвуулгаар орлого бүрдүүлдэг. Тийм ч учраас тэд "олон бэрхшээлийг үл харгалзан" Оросыг чиглүүлсээр байна гэж профессор Лемон ярив. ОХУ-ын цагаачлалын нарийн төвөгтэй хууль нь хууль ёсоор орж ирсэн ажилчид хүртэл шаардлагатай бичиг баримтгүй үлддэг гэсэн үг юм.
Бичиг баримтгүй цагаачдын амьдрал нь ажил олгогчдын хүчирхийлэлд өртөмтгий болох, амьдралын стандарт бус нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болно гэсэн үг аж. Мөн бичиг баримтгүй хууль ёсны цагаачид баривчлагдах эрсдэлд унана гэсэн үг ба эргээд эрх баригчдад их хэмжээний авлига өгөхөд хүргэдэг.
Москвад болсон халдлагын дараахан Оросын парламентын хэд хэдэн гишүүн цагаачдын хуулийг чангатгахыг уриалав. Нэг нь цагаачдыг "Өчүүхэн ч гэсэн гомдлоо тайлахын төлөө Оросоос хөөх хэрэгтэй" гэж санал болгосон. Гэхдээ Орос Төв Азийн цагаачдаас ашиг хүртэж байгаа тул ийм зүйл болох бодит боломж байхгүй. Украины дайн Оросыг ажиллах хүчний хомсдолд оруулж, Москва сая сая ажилчдаа хөөх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч олон жил үргэлжилсэн хурцадмал байдал, гадаадынхныг үзэн ядсан байдлаас болж Орос дахь цагаачдын нийгэмлэгүүд сандарсаар байна. Тажикистаны "Telegram" группын нэг гишүүн "Сайн хүмүүс ээ, болгоомжтой байгаарай. Энэ бүхний дараа ах, эгч дүүс бидний хувьд хэцүү үе байх нь дамжиггүй” гэжээ.
Эх сурвалж: BBC, CNN
sukhbat 2024-03-28 59.153.87.20
orosuud bidniig teneg mulguu buduuleg mongolchuud gedeg. hamgiin aris ungu shashin shutlegeer gaduurhdag oron.
Нэргүй 2024-03-28 172.56.105.76
Jinhene fascist racist uls chin oros shuu dee
Нэргүй 2024-03-28 66.181.187.237
орчуулга гэж хог юмаа
Зочин 2024-03-28 66.181.178.143
Энэ элбэгдоржийн сайтын бүх юм яг барууны заавраар хийгдэх юмаа. Өөрийн толгойгүй, өөрийнхөөрөө бодож юм нийтлэх чадваргүй, ингэж гаднын хөлсний зарц болох гэж хэцүү ч юмаа даа. Иймэрхүү юм бичиж олсон мөнгө чинь гэдсийг чинь өвтгөхгүй шиг хоол болж чадаж байна уу?
ТХХ 2024-03-28 202.179.24.40
БАЙДАГ БАЙДАГТАА БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХ ӨӨ
Буриад 2024-03-28 202.9.41.5
ганц биш…….буриад улс..тува улс якут.чёчёнь.халимаг 21 улс гарсааар…..хэцүү өнгөт арьс ялгавр.сн …….оросизм хэрэггүй боллоооо
Нэргүй 2024-03-28 103.57.93.96
Монголын АМАН фашистууд мөн ч том том унгас алдхым аа !
Нэргүй 2024-03-28 66.181.160.63
ура ура ура
Нэргүй 2024-03-28 66.181.185.39
зөв багуудыг сайн дарамталж бай
Өөрийгөө хэлээд наасан 2024-03-28 139.5.219.149
Монголчуудыг онигор нүд, навтгар хамар, богино хөлтэй өмхүү хонинууд гэж илүү онцгойлон Халимаг Тува Арменаасаа ч долоон дор үздэг
Зочин 2024-03-28 85.108.124.234
Чи орос уу
Нэргүй 2024-03-28 202.131.245.243
Шал худлаа пропоганда. 😂😂😂
Нэргүй 2024-03-28 202.126.90.70
Оросын циркон пуужин патриотын пуужинд оногдон сөнөжээ,,,2 циркон пуужин устгагдсан байх юм,,,,
Нэргүй 2024-03-28 185.220.101.66
циркон пуужинг чинь мультик гээд байсан биш бил үү? мультик 7 пуужингаас 2-г нь сөнөөсөн гэхээр муугүй л амжилт байна, Киевийн агаарын хамгаалалтанд 3 байдаг патриот цогцолбороос одоо 1 үлдсэн гэдгийг мэдсэн үү? мэдээж CNN, BBC, UkrainskaPravda-аас чи ийм мэдээлэл олж үзэхгүй, ккк
Нэргүй 2024-03-28 103.57.93.83
Оросуудын бичсэн чиний олж үзсэн мэдээг үндэслэн дүгнэвэл,,,,,,Гуравхан патриот оросын хэдэн зуун террор пуужингаас киевийг хамгаалж байсан байхнээ,,,,,гайхалтай,,,,,тэгээд оркууд ямарч л байсан 2ыг нь устгачихсан юм байх нь,,,,одоо ганцхан патриот оросын пуужингийн халдлагыг зогсоож чадаад л байгаа юм байх нь байншдээ,,тийм үү оркоо,,,,тэгвэл патриот баталгаатай аналоговнет циркон пуужинг нь сөнөөсөн байх нь байншдээ,,,,
Нэргүй 2024-03-28 66.181.186.172
Ээ оросууд 3хан патриоттой ганц хотыг эзэлж чадахгvй н**ш юмаа, итгэл алдарлаа
Нэргүй 2024-03-28 103.168.34.162
Оросын дээрэнгүй үзэл л Украинй дайн, саяын аллагын үр дүн шүү дээ
Нэргүй 2024-03-28 202.126.90.70
Солиотшизо соловьев өөрийн улс төрийн ток шоугаараа Белгород хотын иргэдийг”””” худлаа ярьж,,,, гоншигонож байнааа””” хэмээн,,,,хараан зүхсэн байх юм,,,,дайны хөлд нэрвэгдсэн оросын белгород мужийн иргэд “”””москвад зугаа цэнгэл хийж байхад бид энд ямар ч хамгаалалтгүй хөсөр хаягдан үхэцгээж байнаа”””” хэмээн нийтийн сүлжээнд гомдолоо илэрхийлсэн бичлэг олширсон байнаа,,,
Нэргүй 2024-03-28 202.126.90.70
Халдлага болох үед Крокус театрын заланд оросын фсбгынхэн хөх свитер хөх жинсэн өмдөөр жигдэрсэн 5аас 7 хүн байсан байх юм,,,,тэднийг нэг нь тушаал өгч концертын танхимын хаалгыг хаах тушаал өгч,,,, мөн түүнтэй яг адилхан хөх өнгийн хувцастай нөхөр нэгэн эмэгтэйг түлхэн унагаад хаалга чиглэн явж байгаа дүрс хувь хүний камерын бичлэгт үлджээ,,,дөрвөн тажикыг баривчилаж байгаа нөхөд хамгаалалтын каскс хуяг хантаазгүй,,,,мөн л хөх цамц хөх жинсэн өмдтэй байжээ,,,,
зочин 2024-03-28 66.181.160.109
Монголчууд яачиж ядарсан хойшоо зүглэхгүй л байгаа юм даа Тэхээр эд бүр ч их ядарсан гэсэн үг үү
Нэргүй 2024-03-28 66.181.181.96
Тажикистан, Киргиз 2-ийн эдийн засаг нийлээд манайхаас бага. тэгсэн мөртлөө хүн амийн тоо нь манайхаас 5 дахин их гээд бодохгүй юу.
Нэргүй 2024-03-28 185.220.101.35
баруун Украйны Бандер Азов Айдар Правый секторын нацист фашистууд Донбасс Луганскт 60 гаруй мянган хүнийг Орос гэдгээс нь болж гадуурхан алж хядаж байсан, 14000 хүн амь насаа алдсан гэдгийг НҮБ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Мөн Карпатын уулсын дагуу амьдардаг үндэсний цөөнх Унгар иргэдийг байнга хавчин гадуурхдаг учир Унгарын ЗГ зүгээс Киевийг шууд нацист фашист дэглэм гэж үздэгээ ил тод илэрхийлдэг.
зочин 2024-03-28 66.181.160.109
Шааа чи… Росстат ийн мэдээлснээр 14 -20 оны хооронд хоёр талаас 3000 хүн нас барсан гэж мэдээлсэн …Росстат ийн мэдээ шүү!!!!…
Путин та хоёр гүжир гүтгэлгээ зогсоо ..Худлааа шааахаааа боль за..
Нэргүй 2024-03-28 66.181.160.63
тэнэг ппизда вэ чи барууны гөлөг
Нэргүй 2024-03-28 103.57.93.83
Маогын улаан хамгаалагч гэдэг шиг бөгспутины улаан хамгаалагчид “””гүжирдээд л,”””бичээд байх юмдаа,,,,
Нэргүй 2024-03-28 139.5.219.149
Хорошая русская сказка
Зочин 2024-03-28 78.187.120.177
Орос ч юм уу, англи ч юм уу хэлээ сайжруулаач. монголоор ч олигтой бичиж чадахгүй байж юун гадаад хэл…