Шагнал, номинациа нэмсэн "Мөнгөн мод"

Шагнал, номинациа нэмсэн "Мөнгөн мод"

Шагнал, номинациа нэмсэн "Мөнгөн мод"

Соёл урлагийн шилдэг уран бүтээлч болон уран бүтээлийг шалгаруулах "Мөнгөн мод-2023" 15 дахь удаагийн наадам өчигдөр /2024.03.27/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Өнгөрсөн жилийн наадамд 177 уран бүтээлч өрсөлдөж байсан бол энэ жил 216 болж нэмэгджээ. Анх зургаан номинациар шилдгүүдээ шалгаруулдаг байсан бол энэ жил 25 номинацийн эзнийг тодруулснаараа онцлог.

Соёлын сайд Ч.Номин Соёлын яам байгуулагдсан цагаасаа "Мөнгөн мод" ёслолын үйл ажиллагааг илүү өргөн цар хүрээтэй болгож байгаа. Анх зөвхөн төрийн байгууллагуудын хүрээнд зохион байгуулдаг байсан бол сүүлийн гурван жил соёлын бүтээлч үйлдвэрлэлд үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлчид, судлаач, шинжээчдийн хүрээнд хийж байгаа. Энэ удаагийн наадамд нийт 200 гаруй уран бүтээлч оролцож байгаагаараа онцлог. Мөн 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор соёл урлагаар дамжуулан эх орноо сурталчлан таниулж байгаа. Тиймээс "Монгол урлаг, өв соёл дэлхийд" гэдэг уриан дор арга хэмжээгээ зохион байгуулж байгааг тодотгосон юм.

Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа.

Өнгөрсөн 2023 онд уран бүтээлчид маань эх орондоо төдийгүй Монголын соёл, урлагийг дэлхийд таниулан сурталчилж, гайхалтай уран бүтээлүүдийг туурвисан онцгой жил байсныг уран бүтээлчид онцолсон юм.
Ингээд шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.
  • Шилдэг дуу хөгжмийн бүтээл шагналыг “RISING SUN” пянз цомгоор Эрдэнэбаатарын Шүтээн
May be an image of 1 person, piano and text
  • Шилдэг хөгжимчин шагналыг Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин Ганхуягийн Солонго
  • Шилдэг удирдаач шагналыг Үндэсний Урлагийн их театрын Удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр.

  • Шилдэг дуучин шагналыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин БААСАНСҮРЭНГИЙН ЭНХНАРАН

  • Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч ШАТАРЫН ӨЛЗИЙБАЯР

  • Гэрэл зургийн шилдэг бүтээл шагналыг “БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС” ГЭРЭЛ ЗУРАГ ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа

  • Шилдэг архитектурын бүтээл шагналыг “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр Дэмбэрэлийн Төртогтох /МУУГЗ/

  • Шилдэг дүрслэх урлагийн бүтээл шагналыг “МОНГОЛ ЭР ХҮН” ХҮРЭЛ БАРИМАЛ бүтээлээр уран барималч Түмэннастын Даваасамбуу

  • Шилдэг дизайны бүтээл шагналыг “УРЬХАН БРЭНД 2023” КОЛЛЕКЦ бүтээлээр Урьхан брэнд

  • Шилдэг хувцас загварын бүтээл шагналыг “ҮҮЛЭН ЦУВРАЛ” КОЛЛЕКЦООР Батжаргалын Ганбаатар

  • Шилдэг соёлын өвийн бүтээл шагналыг “МОНГОЛ ӨВ СОЁЛ” ВИРТУАЛ ҮЗМЭРЭЭР Central Телевиз

  • Шилдэг цахим бүтээл шагналыг "СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ"-оор Очирсүрэнгийн Батхолбоо

  • Шилдэг зар сурталчилгааны бүтээл шагналыг “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ – УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН-аар "АПУ" ХК

  • Шилдэг ном хэвлэлийн бүтээл шагналыг “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль

  • Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг шагналыг “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн

  • Шилдэг судлаач шагналыг Монгол Улсын Консерваторийн багш ЛУВСАННОРОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ /Доктор/Sc.D/, профессор/

  • Шилдэг бүжигчин шагналыг “Амка данс студи”-ийн бүжигчин ЭНХТУЯАГИЙН АМАРЖАРГАЛ

  • Шилдэг бүжиг дэглээч шагналыг Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч ХАТАНХУЯГИЙН ХАШХҮҮ

  • Шилдэг зураач шагналыг Про театрын найруулагч, зураач БУДЫН АНХБААТАР

  • Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/

  • Шилдэг продюсер шагналыг Үндэсний Урлагийн их театрын дуучин ДАШДАМБЫН ШИРМЭНТУЯА

  • Шилдэг жүжигчин шагналыг Про театрын жүжигчин ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ /МУГЖ/

  • Шилдэг найруулагч шагналыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч ЧОЙНХОРЫН НАЙДАНДОРЖ /МУУГЗ/

  • Шилдэг кино урлагийн бүтээл шагналыг Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино

  • Шилдэг тайзны уран бүтээл шагналыг “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.186.187

Худал хуурмаг жужиглэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж