Прогноз: I тойрогт Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: I тойрогт Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын нэрс яригдаж байна

Прогноз: I тойрогт Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын нэрс яригдаж байна

2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг  нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 15-ны өдөр тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах ёстой.

УИХ-ын сонгуулийн тухай хууль: 29 дүгээр зүйл

  • 29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол албан ёсоор сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулна гэсэн үг. Албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй байгаа ч нэр дэвших бэлтгэлээ базааж, сонгуулийн сурталчилгаандаа орсон олон нэр дэвшигчид бий.

Монгол ардын нам, Ардчилсан намаас орон нутгийн долоон тойрог, нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад бид УИХ-ын I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт горилогчдыг онцолж байна. I тойрог нь нийт 9 мандаттай.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг буюу I тойрогт МАН, АН-ын хувьд хамгийн анхаарал татаж буй тойрог. Учир нь өнгөрсөн жилд энэ аймгуудад МАН олонх болсон бөгөөд АН-аас хоёр л гишүүн сонгогдсон.

МАН: Г.ӨСӨХБАЯР АВАРГАД САНАЛ ТАВЬЖ, Г.ЗАНДАНШАТАР ТОЙРГОО СЭЛГЭХ ҮҮ?

Тухайлбал, Архангай аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар сонгогдож байсан бол энэ удаад Г.Тэмүүлэн гацаараа тойргоо зоригоо зэхэж буй. Учир нь Ж.Мөнхбатын хувьд нүүрсний хулгайтай холбоотой гэж гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн бол Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхийн шатанд яваа. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо нэр дэвшинэ.

Өвөрхангай аймгийн хувьд 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар сонгогдож байсан юм. Гэвч энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн намын жагсаалтад багтах учраас УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд нар нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Мөн түүнээс гадна МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга асан Д.Сумъяабазарыг нэгдүгээр тойрогт нэр дэвших шахалт үзүүлж байгаа бөгөөд Д.Сумъяабазарын хувьд Сонгинохайрхан дүүрэгтээ өрсөлдөх хүсэлтэй байгаа. Мөн Ардчилсан намаас Асашёорюү  Д.Дагдвадоржийг нэр дэвшүүлэх магадлалтай учраас Д.Сумъяабазарыг орон нутаг руу явуулах эсэх дээр эцэслэн тохироогүй байгаа юм. Тиймээс МАН тус тойрогт зайлшгүй нэг суудал авах боломжтой гэж аварга Г.Өсөхбаярыг нэр дэвшүүлэх санал тавьсан гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Г.Өсөхбаяр аварга нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшвэл ялах боломжтой хувилбар гэж харж буй. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр тойрогт хоёр суудал “захиалж” байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг, өөрийн зөвлөх Б.Даваадалайг I тойрогт зүтгүүлэх хүсэлтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаяр сайдын хувьд Архангай аймагт нэр дэвших бэлтгэлээ базаагаад байсан ч тойрог томорч, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сонгогчдыг зорих болсон учраас тойргоо сольж магадгүй гэсэн мэдээлэл бий.

Баянхонгор аймгаас өнгөрсөн 2020 оны сонгуулиар МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар,  Ардчилсан намын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар сонгогдож байсан. Харин энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар бууриа сэлгэж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших хувилбар яригдаж буй. Гэхдээ УИХ-ын даргын хувьд өнгөрсөн хугацаанд төдийгүй одоо ч Баянгорын тойргоо “тойглосоор” байгаа юм.  Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Баянхонгор аймагт “хүчтэй” байгаа учраас ийм сонголт хийж байгаа гэх бор шувуу улс төрийн хүрээнд өрнөх болсон. Мөн Баянхонгорын гаралтай, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тус аймагт рейтинг өндөртэй гарсан гэсэн мэдээлэл байгаа ч түүний хувьд жагсаалтад орох сонирхол өндөр байгаа гэх мэдээлэл бий.

Түүнээс гадна I тойрогт Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай,  Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-очир нарын нэрс яригдаж байна.

АН: А.АДЪЯАСҮРЭН, Д.ГАНБАТ НАР ТОЙРГОО ЗОРЬЖ, АСА АВАРГАД САНАЛ ТАВЬСАН УУ?

Ардчилсан намын хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулиар Архангай, Өвөрхангай аймагт суудал авч чадаагүй бөгөөд зөвхөн Баянхонгор аймгаас хоёр суудал авсан. Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нар сонгогдож, өнгөрсөн дөрвөн жил баянхонгорчуудыг төлөөлсөн юм. Харин Архангай аймгийн орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулж, аймгаа удирдаж байсан ч одоо МАН аймгийг удирдаж буй. Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй Хангайн бүсийн сонгууль удирдахаар бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд тус тойрогт ялалт байгуулахын тулд Асашёорюү Д.Дагвадоржид нэр дэвших санал тавьсан гэх мэдээлэл бий. Д.Дагвадоржийн хувьд Х.Баттулгатай ойр, түүний хүүтэй нь хамтарч бизнес эрхэлдэг, ойрын хүн гэгддэг бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад нь дэмжиж байсан юм.

 Д.Дагвадоржийг бөхтэй, бөхөд элэгтэй Өвөрхангай, Архангай аймгаас сонгогдох боломжтой хувилбар гэж тооцож байж болох.

Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адъяасүрэн, Д.Ганбат, П.Нүрзэд нарыг дэвшүүлэхээр бэлтгэж буй гэх. Гэхдээ П.Нүрзэдийн хувьд намын жагсаалтад орох сонирхолтой байгаа гэх мэдээлэл ч бий. Мөн хуульч О.Алтангэрэл, Б.Бундхорол, өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан П.Мөнхтулга, Өвөрхангай аймгийн АН-ын дарга Б.Ихбаяр, Архангай аймгийн АН-ын дарга В.Мөнхбат гэсэн нэрс яригдаж байна. Мөн Ардчилсан намаас I тойрогт Г.Батхүү агсны хүү Ганхөлөг, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалын нарын нэрс ч яригдаж байгаа ч тэднийг жагсаалтад оруулах болов уу. Б.Жаргалангийн хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас энэ удаа намын жагсаалтын эмэгтэйчүүдээ тэргүүлэх учиртай. Харин АПУ-ийн П.Батчимэг тойрогт нэр дэвшиж, Б.Ганхөлөг жагсаалтад орохоор тохиролцсон гэх мэдээлэл бий. Б.Ганхөлөгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд хуульч О.Алтангэрэл, Ч.Даваабаяр нартай өрсөлдөж, өвдөг шороодож байсан өгөөд Ч.Даваабаярын хувьд одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй бөгөөд МАН-аас нэр дэвших хүсэлтэй яваа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-28 103.57.93.54

AN shine hun devshuulbel yalna

Avatar

Зочин 2024-03-28 203.91.115.54

Хар машинаар санал тоолбол МАН ялна даа

Avatar

Нэргүй 2024-03-28 139.5.218.218

Chingelteig yu gej bodson ym bol

Avatar

Нэргүй 2024-03-28 207.96.54.237

mulguu bohchuudee odoo boliochee mangar nam nertei gemt hergiin bulguudee

Avatar

Нэргүй 2024-03-28 202.179.26.150

Долгорсүрэнгийн хүүхдүүдийг төрөөс хол байлга

Avatar

Нэргүй 2024-03-28 124.158.123.244

Их л сайн ажилласан юм байлгүй дээ… эсвэл гарах хүнгүй болсон гэсэн үг

Avatar

Зочин 2024-03-28 202.126.91.52

Хэзээч сонгогдохгүй.

Avatar

Нэргүй 2024-03-28 59.153.114.141

asa sumya usukhuu maanaguudaar uls udirduulah n dutlaa gej uu

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

МОНГОЛЧУУДЫГ 90 ОНЫ XУВЬСГАЛ ГЭЭЧ АРГАГҮЙ Л XҮН СҮРЭГ БОЛГОЖЭЭ.

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

ЦИРК … ? !

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

ТАЛБАЙ ДЭЭРЭЭ 100000-РАА ЦУГЛААД СОНГУУЛИЙН ТАЛААР САНАЛАА СОЛИЛЦОX ЦАГ БАЙМААР ЁСТОЙ Л ГАЙXМААРАА ЮМ ДАА !!!

Avatar

Tsirk ba Nogoon awtobus 2024-03-28 202.126.89.211

buh songohgui shu.Injener songono shu

Avatar

ЗОЧИН 2024-03-28 139.5.217.194

ЭРҮҮЛ ХҮНИЙ САНААНД БАГТАМГҮЙ ЮМ ЯРИХ ЮМ. МОНГОЛЫН ГАНЦ ЦИРКИЙГ ЛУЙВРААР АВААД ҮХДЭЛ БОГОСОН ДАГВАДАРЖ ГЭХ ЛУЙВАРЧНИЙГ УИХ-Д СОНГОХ ГЭНЭ ДЭЭ. "ЦАВЧАА НОГООН"-ны ЭЦЭГ ГЭГДЭХ ХУЛГАЙЧ, МӨН ТОМООХОН ХУЛГАЙ ЛУЙВАР, ГАЗРЫН НАЙМААГААР МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧ СУМЪЯАБАЗАРЫГ БАС УИХ-Д СОНГОХ ГЭНЭЭ. ЭРҮҮЛ САРУУЛ МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ, ОЙ УХААНД БАГТАМААРГҮЙ ИЙМ ЮМ ХААНААС ХАЯСАН ЧУЛУУ ВЭ.

Avatar

Irgen 2024-03-28 70.187.210.175

Symya davgadorj usuhbayar ene ulsuudaa bolichihoochee monhol turd ene hymyys gai bolson bolohoor odoo dahin byy oirtuul uls ornii hugjil gedgiig medehgyi yu geh myy yg oldohgyi yum daa ed nariin suudal heregtei bol hooson baig

Avatar

Зочин 2024-03-28 103.215.14.4

Өмхийрч илжирсэн новшнууд чинь юун Сумьяабазар, Дагвадорж вэ? Болиоч ээ, сонгогчдыг, улс орныг ингэж доромжилж болохгүй ш дээ. Энэ УИХ гэдэг чинь ялгаад "тэнгэрт хариулж" байгаа х** ухна юм уу? яагаад өөр хүмүүсийг нэр дэвшүүлж болдоггүй "гахайн байр" вэ? Наад элий балай юмнуудаа бүгдий нь болиулаад шинэ кандидатууд гаргаж ирж чадахгүйм бол МАН тараа тар. Шаааал дургүй хүргэчихлээ, байна.

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.185.39

ямар лайтай пиздаагууд вэ? их хуралд бахчин урлагчин сэтгүүлч нар огь хэрэггүй гээд байхад дэвшүүлнэ гээд байдаг эргүүгд юэ? дээрх мэогэжил түүгээр хтчээлэлдэг хүн дэвшүүлсэн нам эвсэлийг бүү соншо

Avatar

Нэргүй 2024-03-28 188.162.254.9

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-03-28 188.162.254.9

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Зочин 2024-03-28 59.153.112.252

Дагвадорж гэнэ үү. Овилгогүй нэг махан толгой шүү дээ Хэдэн ч авгай солив. Гэрээ ч засаж чадаагүй яваа шүү дээ.
Сумтай базар номхон зогсоод бөхийдөг нь гоё

Avatar

хүннү 2024-03-28 202.55.188.108

Сумьяабазар өмнө нь УИХ-д суусан. Гэвч өөрөө их хурлыг голоод мөнгө дагаад хотын дарга болно гээд явсан. Одоо ямар нүүрээрээ дахих орж ирэх юм бол?

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.162.80

Энэ ард түмэн нь дээрэлхүүлж ханах болоогүй юм байх даа арай нэг бичиг үсэгтэй, боловсролтой хүмүүсийг сонгоорой доо!

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.119.122

Улсын их хурлын гишүүнийг хаан суудал, мөнгөний авдар гэж хардаг хүмүүс л дэвшиж бна. Ард түмэн, эх орон минь гэж бодох нэг ч хүн алга. Байсан бол өдий 30 гаран жил зах зээлийн эдийн засагт шилжээд хөгжихөөрөө боллоо. Төр улсыг аваад явчих бэлтгэгдсэн хүн байдаггүй ээ. Нам ярьж сэм ш****г ичих булчирхай байхгүй шуналын тулам нь дүүрдэггүй, багаасаа гэдэс цадаж үзээгүй, хүний ад болсон хүн дүрстнүүдийг сонгочоод тархиа угаалгаад хөмөрсөн тогоо нь дотроо хөлөө жийлцээд өдөр хоног өнгөрөөж бна доо

Avatar

Зочин 2024-03-28 66.181.184.124

УИХ-ыг 126 бөхчүүдээр дүүргэж, өдөр бүр хооронд нь барилдуулж байх нь гоё .

Avatar

Сүүдэр бүү тусга 2024-03-28 139.5.216.197

Сумочид тэнэг

Avatar

Нэргүй 2024-03-28 122.201.31.244

Мөн л дөө. Монголын улс төрчдөд нэг бол дэвш үгүй бол шоронд ор гэдэг сонголт ирдэг. Сумъябазар бол энэ сонголтын алтан агшин дээр байгаа хүн. Долгорсүрэнгийнхэн тэр чигээрээ хулгайчууд. Хэн нь ч дэвшсэн гоочтой. Архангай, Өвөрхангай, Баянхонгор бол Монголын хулгайн алтан гурвалжин, голомт нутаг.

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.177.198

dolgorsurengiin 2 lalart mongolchuud yamar urtei ve?

Avatar

Нэргүй 2024-03-28 45.117.35.7

Бөх, дуучид, авилагалчдыг хэзээ ч битгий сонго. Ард иргэдийн төлөөлөл биш

Avatar

Нэргүй 2024-03-28 174.114.218.139

buhchuudiig songoson deer, tegehgui bol yux mash yitgartai xumuus uzexgui bno.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.21.107.14

Нам нь суудалтай болж л байвал сонгогдох нөхөр нь хэн ч байсан хамаагүй гэж байгаам шивдээ Бүр гэмт хэрэгтэн байсан ч хамаагүй гэж ойлгогдлоо

Avatar

Нэргүй 2024-03-28 202.9.46.12

энэ тэнэг бөхчүүдийг улс төрлүү оруулах гээд байдаг МАН ын тэнэг дарга нарыг дээ.

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.116.33

ногоон автобус Сумтай базар бүүр хэрэггүй. холдуул шооёод өг

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.116.33

Дагвадорж бол нам дамжсан б****л монголыг циркгүй болгосон хүн ямар нүүрээрээ нэр дэвшиж олны өмнө гарах юм вэ?

Avatar

Зочин 2024-03-28 103.212.119.216

энэ тэнэг бөхчүүд болиод өгөөсэй Долгорсүрэн зааны шуук хүүхдүүд хангайн бүсрүү шуналтайгаар дайрах нь дээ

Avatar

Бодит түүх 2024-03-28 103.10.21.104

Тэнэглэлийг анхан шатандаа зогссох ёстой

Avatar

Нэргүй 2024-03-28 202.9.40.69

Инээдтэй,эмгэнэлтэй

Avatar

зочин 2024-03-28 66.181.167.4

Баахан бөхчингүүд л яригдаад байх, бөх бол төр гэдэг энэ тэнэглэлээсээ хэзээ салах улс вэ, улс орныг удирдах, бодлого тодорхойлох, хууль тогтоох ажлыг бяраар биш толгойгоор хийнэ гэдгийг яагаад ухахгүй байна. Бөхчингүүдийн шуналд хязгаар үгүй, бурхан болгоод ч нэмэргүй шуналдаа хөтлөгдөж тэнэгтсээр л байх болно

Avatar

Зочин 2024-03-28 202.126.89.118

УИХ-ын гишүүн тэнэг байх тусмаа намын дарга, удирдлагуудад ашигтай, тэдэнд тархийг нь амархан угааж болох кнопчин хэрэгтэй болохоос ухаантан хэрэггүй л дээ

Avatar

Бөк күн 2024-03-28 120.18.23.127

одоо энэ олон бөхчүүдээ болио оо… болохгүй, чадахгүй гэдгийг нь харлаа ш дэ. болоо юм биш үү дэ

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.185.39

бөхчин дуучин бүү нэр дэвшүүл гээд байхад яхр гээд байгаа яран хошногонууд вэ???!!!

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.185.39

бөхчин дуучин улсуудыг бүү ёонго дэвшүүл гээд байхад яах гээд байгаа яран хошногонууд вэ!!!!!????

Avatar

Нэргүй 2024-03-28 103.10.20.218

Хөдөөний оркууд бөхөө сонгож маанагтавдаа

Avatar

Хэцэсс 2024-03-28 122.201.25.77

Монгол улс инженерээ шүтэж эхэлсэн цагт л хөгжинө.. дуучин , бөхүүд, яруу найрагчид, ТВ шоучид бүгд одоо зайгаа тавиад өөрийнхөө чаддагаа хийвэл таарна

Avatar

Нэргүй 2024-03-28 76.68.83.109

НОГООН АВТОБУСАНД НЭГ Ч XҮН САНАЛ ӨГӨXГҮЙ НЬ XАМГИЙН ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙЛ !!!

Avatar

Зочин 2024-03-28 202.21.109.14

За одоо энэ Долгорсүрэнгийн өлөн бөөснүүд боль оо, яасан ч ханаж чаддаггүй агуу их шуналтайн

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.185.161

Намууд минь ганц зүйл захия бөх гэсэн мангар харуудыг дэвшүүлж тэнэгтэв дээ ноцолдож мэдэхээс ном мэдэхгүй тэд нар чинь

Avatar

zochin 2024-03-28 66.181.180.57

Zaa,Ene 2 boxiig songuuld orxoor ervel songoj tenegtvee 1 dugagaar toirgiinxoo,
2.Toriin bidnii mongiig xulgai xiisen ganzorgiin temuuleng songoj balairvaa.

Avatar

з 2024-03-28 202.126.91.241

ард олны сэтгэхүй бөхөө дэмжинэ гэж тооцоолж байгаа бололтой.
Бөхчүүдээ гаргаад байвал хөгжил дэвшилийн тухай бодоод хэрэггүй. бэлчээрийн малаа маллаад шуурганд алдаад, улсаас тэтгэмж аваад, архиа уугаад манараад сайхан болно доо

Avatar

зочин 2024-03-28 202.21.101.186

Болио боль. СУМЬЯАБАЗАР, ДАГВАДОРЖ, ӨСӨХБАЯР ГЭХ МЭТ БӨХЧҮҮД ХЭРЭГГҮЙ. ЁСТОЙ МАНУУХАЙГААС ЯЛГААГҮЙ БАЙХ БОЛНО. АЖИЛ ХИЙХГҮЙ ХИЙЖ Ч ЧАДАХГҮЙ ЖААЛ ЛОББИ ХИЙЖ ПОПРОХ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.232.101

за зайл аа зайл зайл

Avatar

JIRIIN IRGEN 2024-03-28 43.228.130.38

ZA ARD TUMEN MINI EE .. BUXCHUUD BOL TUR BARIJ UNENDEE L CHADAXGUI SHUU…YU BEE ENE ODOO … XOR NAIRUULJ UURSDUU UDEXEE L BODNO … BOLIJ UZ ODOO… ARAI CH DEE… INJENER ERDEMTED NER DEBSH L DEE…..

Avatar

shambagar pembiisen mongoonuud n 2024-03-28 139.5.216.111

nugasguinuruugui uchir gargaad irne. seer hugalhiig zaalguulna

Avatar

Нэргүй 2024-03-28 180.149.80.74

Энэ шал худ мэдээлэл байна.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.225.242

Юун бөхчүүд болоод явчихваа? Хэрэв бөхчүүд сонгогдох юм бол энэ улс утгаараа системийн дээдийн дээд гажуудалд орсны илрэл.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.225.242

Сургууль соёлоор яах юм?! Бүх дунд их дээд сургуулийг хаасан нь дээр шүү. Боловсролын яамны ч хэрэг байхгүй. Бүгдийн бөх барилдаад байж байг. Түмэн олныг хэн их баясгаж чадсан нь төрд гардаг болно биз! Инженер шинжлэх ухааны хэрэгч байхгүй тог цахилгаангүй бүгд лаагаа бариад сууна биз.

Avatar

Нэргүй 2024-03-28 45.117.35.15

Hamgiin chuhal humuus bol gishuun. Getel bid dandaa iim novshnuudiig songood, ed nar nar tur zasgiig samardag. Heden udaa ingej novshnuudiig songoh ve?

Avatar

зочин 2024-03-28 66.181.182.140

бөхчүүд тэнэг улс төрчдөөс ард түмэн залхсан. залуу чадалтай шинэ хүчнээ дэмжнэ

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.117.138

Зөв алдаагүй бичилдээ хар дуракаа

Avatar

Монгол хүү 2024-03-28 64.119.29.63

Энэ МОНГОЛ УЛС чинь энд тэнд очиж УИХ-ын гишүүд нь олимп молимпод оролцох эсвэл хошин шогийн цирк тоглох, эсвэл дуулж концерт тоглох гээд гишүүдээ бэлтгээд байгаа юм уу? хаашаа ч юм бэ дээ?
УУЛ НЬ ШУДАРГА ЁС, ХУУЛЬ ДҮРМИЙГ Л ТОГТООХ ЭХ ҮНДЭСИЙГ ТАВИЛЦУУЛАХ ГЭЖ УЛСЫН МААНЬ АРД ИРГЭД НЭГ ХОЁР ТӨЛӨӨЛӨГЧ ДУНДААСАА СОНГООД 4 ЖИЛ ШУДАРГА ЁС ТОГТООХОД ОРОЛЦООД УЛС МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙГ МИНЬ ЭНЭ ДЭЛХИЙН АРД ИРГЭДЭЭС ДУТАХГҮЙ ДЭЭГҮҮР ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛААД ӨГ ГЭЖ УХААНТАНАА СОНГОХ УЧИРТАЙ АСУУДАЛ БАЙХ ЁС.

Avatar

Нэргүй 2024-03-28 103.80.211.124

Сумтайбазарт санал битгий өг. гишүүн хийж чадахгүй гээд ажлаа өгсөн биздээ

Avatar

Иргэн 2024-03-28 139.5.219.26

За одоо бөхчүүдийг нэр дэвшүүлдгээ больёо. Тэр тусмаа Асашёорюуг бол бүр хэрэггүй. Өсөхбаяр ч гэсэн адилхан. Наадуул чинь хор найруулахаас өөр хийж чадах юм байхгүй.

Avatar

Zocnin 2024-03-28 209.89.240.99

bohcnuud boliocnee

Avatar

Зочин 2024-03-28 59.153.112.252

124 бөх, 1 дуучин, 1 алиалагч сонгоёоооо. Манийгаа ч уйдаахгүй юм бна даа

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.179.159

ene teneg bohchuudiig uls tord oruulj eh ornoo horlohoo boliochee. humuusee bitgii sanalaa ogoorei

Avatar

Нэргүй 2024-03-28 59.153.113.202

domgiin shuvuud amilladaa

Avatar

Зочин 2024-03-28 103.212.117.76

Одоо болноо бөхчүүд

Avatar

Нэргүй 2024-03-28 103.168.34.155

Одоо бөх дуучид жүжигчид сэтгүүлчид явахгүй байхаа

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.225.242

дагваа өсөхөө хоёроор Монгол төр яах вэ дээ кк эсгий хийх газар нохой хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.238.26

2020 оны сонгуулиар АПУ-гийн Ганхөлөгийн уулзалтад 2 удаа сууж үзсэн шал тэнэг, амьдралаас хол тасарцан, баян айлын тэнэг хүүхэд байна лээ. Ер нь архи зарж монголчуудыг хордуулдаг хар мөртэй юмнуудыг хэрхэвч сонгож болохгүй

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.238.26

гуцалгүй тэр цирк өг хулгайчаа

Avatar

Нэргүй 2024-03-28 27.123.212.86

Бөх хүнийг сонгоод л байгаа шүү. Үр дүн зовлонг нь бас эдлэсээр л байгаа бид нар.

Avatar

mongol 2024-03-28 202.180.219.62

mongol hun ta nar garaaraa ashgui dee mongol hugjinu tsirk uneheer goyo ajillaj abigaa dolgorsuren ahaa tanai ehneree zoddoggui ih surguuli duurgesen huuhduudeer mongol barharhaj baina buyan togtog hurai hurai

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.184.155

Даваабаяр гэдэг УРВАГЧ хулгайч

Avatar

Нэргүй 2024-03-28 59.153.113.202

xaxa muruudliin jagsaalt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж