ГССҮТ: Нисэхийн замд осолдсон 14 хүн ирж, нэг нь эрчимтийн тасагт байна

ГССҮТ: Нисэхийн замд осолдсон 14 хүн ирж, нэг нь эрчимтийн тасагт байна

ГССҮТ: Нисэхийн замд осолдсон 14 хүн ирж, нэг нь эрчимтийн тасагт байна

Өнөөдөр өглөө Төв аймаг болон Хөшигийн хөндийн зам тээврийн ослын улмаас 14 хүн Гэмтэл согог судлалын үндэсний  төвд хүргэгдсэн байна. Тодруулбал, өнөөдөр их хэмжээний цас орсны улмаас Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын хөдөлгөөнд олныг хамарсан зам тээврийн осол болсон.

Эдгээр ослоос үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж, тусламж үйлчилгээ авсан байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын осолд өртсөн нийт 11 иргэнээс ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ. Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна.

Эрүүл мэндийн байгууллагын зүгээс хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн нэр болон нас, хүйс, гэмтлийн зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-27 202.126.91.241

нэг амиа бодсон тэнэг л осол гарах нөхцөл бүрдүүлсэн байж таарна. тэрийг олж хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-03-27 192.82.92.42

Салхитын хендийд онгоцны буудал барьж, замаа ч еедтэй бариагуй л юм бнлээштээ, гэоэл ч байхгуй!!!

Avatar

Монгол 2024-03-27 103.212.162.148

Үүнийг чинь цаг агаар замынхаа байдалд хөдөлгөөнийхөө хурдыг тохируулж явах үүргээ жолооч биелүүлээгүйн гай гэдэг юм. Зурагтаар жолооч нар юу ч харагдахгүй шуурга тавьж байсан л гээд байх юм. юу ч харагдахгүй байгаа бол аварын гэрлээ асаагаад зогсож байх ёстой болохоос хурдтай давхиад байх ёстой юу.

Avatar

Нэргүй 2024-03-27 202.126.91.113

мал минь шуурганаар зогсож болохгүй, ялангуяа хурдны зам дээр. Удаан явах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-03-27 45.141.215.61

Бурхан минь, бүгд л гадагшаа ажил сургууль амьдрал гэж явах гэж байсан болон тэдгээрийгээ үдэж угтах гэж байсан ойр дотны хүмүүс энэ осолд өртөцгөөсөн байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж