Дэмжээд байхад дэвждэггүй малчдыг 5 их наядаар “угжина”

Дэмжээд байхад дэвждэггүй малчдыг 5 их наядаар “угжина”

Дэмжээд байхад дэвждэггүй малчдыг 5 их наядаар “угжина”

Ард иргэдийнхээ амьдралыг тартагт нь тултал туйлдуулсны эцэст 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангана гэж чихэн дээр цэцэг ургуулсан эрх баригчид энэ удаад малчдыг 5 их наяд төгрөгөөр “угжих”  хөтөлбөр хэрэгжүүлэх нь ээ.

Тодруулбал, малчид руу хандсан 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр зэхэж байна.

Уг нь Засгийн газар сар гаруйн өмнө зудаас шалтгаалж малчид зээлээ төлөх чадамжгүй болсон тул Малчны зээл төлөлтийг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулж, хүүгийнх нь төлбөр болох 220 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах шийдвэр гаргасан.

Гэвч УИХ-ын сонгуулиар малчдын саналыг татахад дээрх дэмжлэг хангалттай биш санагдсан бололтой, нэмж 5 их наядын зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх болж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол малчны хотноос хямд үнээр мах авч, хэд дахин дамлан зарж ашиг хийж буй ченжүүдийг халах бололтой юм.  Тэрбээр “Ченжүүд малчны хотноос сайн чанарын үхрийн мах 1 кг 7000 төгрөгөөр худалдан авчихаад Улаанбаатар хотын иргэдэд 20 мянган төгрөгөөр зардаг. Бараг гурав дахин нугалсан үнээр зардаг.  Ченжийн энэхүү сүлжээг халахгүйгээр малчдын орлого өсөхгүй" гэж тайлбарлаад байгаа.  Гэтэл хэдэн мянган км газарт байгаа малын махыг очиж авахад наад зах нь тээврийн зардал шаардана. Нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-аас хараат Монгол Улсын хувьд шатахууны үнэ тогтвортой байж чаддаггүй. Нэг л өглөө сэрэхэд шатахуун тасарч, түүнийг дагаад тээврийн зардал өсдөг.  Өнгөрсөн өвөл нефть тасалдахад юу болж өнгөрлөө. Ченжүүд ч малчны хотонд яваад очиход мал, махаа хямд үнээр өгдөг малчин байдаггүй. Хэтийдсэн үнэ хэлээд хэвтчихдэг. УИХ-ын гишүүд очихоор “Ченжүүд биднээс мал, мах хямд үнээр авдаг” гэж гоочилдог.

Ер нь төрөөс тогтвортой дэмжиж ирсэн салбар мал аж ахуй ч дэвждэггүй салбар болж бусдаас илүү хамааралтай болсон гэхэд бодит үнэнээс нэг их хол зөрөхгүй.

Зуны зусан, намрын намаржин найр наадам хэсч завтай зайтай явсан малчид өвөлж болж цас дарахад “Зуд боллоо. Мал хорогдож эхэллээ.  Хүн хүч хүрэлцэхгүй хэцүү байна” гэж гомдол тавьдаг.

Уг нь мал хувийн өмч. Гэвч төрөөс мал аж ахуйг дэмжих шаардлагатай гэж үзэн бөөцийлсөөр ирсэн. Үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа сүү бүрийнх нь литр тутамд сүүний урамшуулал болгож, мөнгө өгдөг. Ноос, ноолуураа үндэсний үйлдвэрүүдэд тушаахад мөн л урамшуулал олгоно. Зөвхөн сүүний урамшуулалд зориулж 2020-2021 онд 4,2 тэрбум төгрөг, 2021-2022 онд 5,3 тэрбум, 2024 он гарсаар 2,6 тэрбум төгрөгийг малчдад олгоод байгаа. Үхэр ээмэгжүүлэх мөнгийг ч төрөөс л гаргасан.

Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж эхэлсэн. Эл дэмжлэг таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас гаргаж, малчдын НДШ-ийн төлбөрийг хийнэ.

Хөтөлбөрийн хугацаа дуусахад дахиад таван жилээр сунгах асуудлыг УИХ-д оруулж ирэхийг ч байг гэх газаргүй. Яагаад гэвэл УИХ удахгүй 126 гишүүнтэй болно. Тэдний олонхи нь орон нутгаас сонгогдоно. Малчдад ээлтэй, тэднийг харж үзсэн дэмжлэгийг гаргаж л явахгүй бол санал өгнө гэж гонжийнжоо.  Энэ араншинг нь эрх баригчид мэдэхийн дээдээр мэддэг, мэдэрдэг. Тиймдээ ч төрд нүүрлэсэн хулгай, луйвраас болж, малчдад чихдүүлсэн эрх баригчид зудаар далимдуулж, таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болж буй нь энэ юм.

Уг хөтөлбөрт таван их наядын зээл гэдэг үг оруулсан байгаа ч УИХ-аар хуулийн төслийг батлуулах шатанд хэд нь буцалтгүй тусламж болж хувирахыг хэлэхэд бэрхтэй.

Хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гол нь үр дүн гардаг байх ёстой. Харамсалтай нь, Монголын мал аж ахуй руу хандсан олон хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр дүн гарсан удаагүй. Хөнгөлөлттэй зээлийг нь эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс нь авч, эргэн төлөлт хийгээгүйгээс Мал аж ахуйг дэмжих сан нь дампуурах шатандаа орж, энэ "но"-г далдах зорилгоор сангийн нэрийг өөрчилсөн гээд тоочвол хуулийнхны шалгах ажил зөндөө бий.

Дээр нь ганц зуднаар малаа хиаруулж хотоо харлуулж буй жишээнээс харж болно. Одоогийн байдлаар 5 сая гаруй толгой мал хорогдоод байгаа тухай эрх баригчид ярьж, 20 саяд хүрнэ гэх тооцооллыг танилцуулах болсон. Яг үнэндээ ашиг шим багатай, бэлчээр талхалж буй 70 сая толгой малаас 20 сая нь хорогдоход нэг хэсэгтээ л бэлчээр амарна.

Малын бэлчээрээ булаацалдаж малчид хоорондоо зодолдох нь багасна. Бас өвөл, хаварт бэлтгэж өвөлжөө бууцаа сайн засч авахгүй бол малаа хиаруулах юм байна гэдэг энэ сургамжийг авсан байх ёстой.  Төрийн зүгээс ч малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх хууль баталж суухаас илүү хатуу өвөл, хавар ирэхэд түүнийг даагаад гардаг мал аж ахуйг хөгжүүлэх бодлого л гаргах ёстой шүү дээ.

Одоо гэтэл эсрэгээрээ,  бараг малчны хотыг нь барьж өгөх шахуу юм ярьцгааж сууна.  Дээр нэр дурдсан 5 их наяд төгрөгийн хөтөлбөрөөр дамжуулж, малчдыг малын хашаа саравчийг барина гэвэл гайхах зүйлгүй. Тариалангийн талбайг хашаалах, хашааг нь татварын орлогоор барих санаачлага гаргаж байсан эрх баригчдын хувьд “Зуд болж, малчид хотоо харлуулсан байхад малжуулах төслийг дагуулаад малчны хотыг нь барьж өгөхгүй гээд яах юм бэ” гэцгээн загнаж, зандарч байгаад л мөнгө цацвал гайхах зүйлгүй. Өөрсдийнх нь халааснаас биш татвар төлөгчдийн хэтэвчнээс гарч буй тул харамсах ч үгүй.

Эцсийн эцэст энэ бодлого нь мал аж ахуйн салбар төрөөр дамжуулж, заавал нэг татаас дэмжлэг авахаас нааш босдоггүй,  жил ирэх тусам хараат болж буйг анзаардаггүй нь даанч гачлантай.

Эрх баригчдын хувьд хэрэгжүүлэхээр зэхэж буй энэхүү 5 их наяд төгрөгийн хөтөлбөр эхнийх биш. 2021 оны нэгдүгээр сард эдийн засгаа сэргээх нэрээр 10 их наядын хөтөлбөрийг УИХ-аар батлуулж байсан.

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-оор тусгаж байв.

Энэхүү 10 их наяд төгрөгийн хөтөлбөр үр дүн дагуулсан уу гэдгийг зөвхөн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтээс харж болно. “Залуус I, II, III” хөтөлбөрөөс нэг нь ч хэрэгжээгүй, харин ч орон сууцны 1 метр кв-ын үнэ өссөн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр бол байрны 1 метр кв-ын үнэ 3 сая төгрөгөөс 5 сая төгрөг болж өссөн, буулгаж чадаагүй. Үнийн өсөлт бий болсноос цаашгүй гэж хэлж болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.161.61

Ямар аргаар хиих нь чухал байгаа болохоос биш мах түүхии эдиин ченжиин дамжлагыг багасгана гэдэг маш зөв санаа Зун намар 7000р аваад он гараад л багадаа л 18000 болдог Ямарч үйлдвэрлэл явуулаагүй малчны хотоос хот ороод 2 сар хадгалахад л бараг л 3 нугардаг Яаж ч бодсон тээвэр хадгалалт 2 ингэж өсөх үндэсгүй Бас нэг муухай юм нь энэ үниин өсөлтииг хятадын ченжүүд л авч байдаг гээд бодохоор харамсмаар Улаан сайдын үед махны үйлдвэриин зөвшөөрөл өгөхдөө ихэнхииг нь хятадуудад өгсөнии горыг амсав

Avatar

Нэргүй 2024-03-28 139.5.218.172

гамшигийг лаван гарах гэсэн малчдаар даажигнасан фашист

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.176.48

энэ хүмүүс зээл аваад хотод байдаг хүүхдүүддээ л өгдөг байх. тэв нар нь архидана, юм юм хийнээ. Одоо тэгээд ахиад л хөнгөлттэй зээлийг нь авах байхаа

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.187.50

ДЭВЖДЭГГҮЙ НЬ Ч ЮУ ЮМ БЭ ДЭНДЦЭН НЬ ДИЙЛЦЭН Л ГАРУУД ШҮҮ ДЭЭ БОДОЛТОЙХОН БАЙЖ ХАРИУЦЛАГАТАЙХАН ХАНДДАГ БОЛ БОЛДОГ ЗУДЫГ Ч БАГАХАН ХОХИРОЛТОЙ ДАВААД ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮС Ч БАЙГАА Л БАЙГАА ГЭЖ БАЙНА ШҮҮ ТА МИНЬ

Avatar

Нэргүй 2024-03-28 103.168.34.42

man ugaasaa mal aj ahuig suiruulsen shu. ingej ih malchidiig erhluuleegui bsan bol malchid zugeer malaa malladag bgaa shuu dee. odoo mongold malchid shig zalhuu hu.uus bna u

Avatar

Zochin 2024-03-28 202.126.88.73

Би яах гэж, юуны төлөө татвар төлөөд байгаа юм бэ? Уул нь төрийхнийг миний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд юм хийгээрэй гэж өгч байгаа гэж бодоод байх юм. Тэгсэн энэ МАН-ыхан Богдын боорцог тарааж байгаа юм шиг өөрсдийнхөө карманы мөнгийг хүнд өгч байгаа юм шиг л цацах юм. Сонин юм бэ.

Avatar

Нэргүй 2024-03-28 14.1.81.78

Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарын сонгууль угтсан Метро төсөл сонгогч нарын 5% татчихсан шүү

Avatar

p***a ve 2024-03-28 202.179.21.201

ЭНЭ МӨНГӨӨР МЕТРО ӨЛХӨН БАРИНА УЛААНБААТАР ХОТ УТААНААС САЛНА ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР БАРЬЖ АРАЙ БАЙНААА ЭНЭ л*****н МАН ДАХИЖ БИТГИЙ СОНГООЧЭЭЭ АРАЙ БАЙНА ШҮҮҮҮ

Avatar

Иргэн 2024-03-28 66.181.176.50

Монголыг Монголоор нь байлгаж биднигй мах, сүүгээр тэжээж, ноос ноолуураар хангаж байгаа малчдыг сайтар харж,төр засгаас дэмжиж туслаж байгаа нь туйлын зөв.Малчидгүй, малгүй бол Монгол гэж байхгүй болно. Амьдрал мэдэхгүй тэнэгүүд малчдын талаар олон юм донгосох хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.162.95

Сү хулгайчын булай дэлхий даяар дэлгэгдлээ. Яагаад Монголын сонин, сайтууд нийтлэхгүй байна? Мөнгө авсан нь ойлгомжтой.

https://www.reuters.com/world/mongolia-ex-pm-bought-nyc-apartments-with-embezzled-mining-money-us-says-2024-03-26/

Avatar

зочин 2024-03-28 66.181.170.70

мал малчин гэж мэддэггүй мангас зомби кампануудыг бодвол төрийн ямарч тусламжгүй хэдэн мянган ижл амьдарсаар ирсэн ард түмэн шүү өөрсдөө ганц зоос өгөөгүй байж борчуудын өгсөн хандивыг өмнөөс юун их хармалдаг цус сорогчид вэ газар тариалан баялаг бүтээгчид үндэсний томоохон кампани нэртэй луйварчид байнга татвар тэглүүлнэ хөнгөлттэй зээл том төсөл авч ханаж цаддагүй новшуудад юм хэлж чадахгүй байж хэдэн малчид руугаа зуд турхан болж байхад юунн сүртэй гарчигтай дайрдаг нээвсийн хоролмаа вэ чи

Avatar

Zochin 2024-03-28 202.126.88.73

Ноос ноолуур, сүү мүү, өвс тэжээлийн хөнгөлөлт мөнгөлөлт ч билүү өчнөан л мөнгө аваад л байдаг биз дээ. ККК

Avatar

Нэргүй 2024-03-28 59.153.115.195

Монгол уудам нутагт цөөн хүн амьдардаг оронд нутаг эзгүйрэхгүй, хаана хэн юу ухаж хулгайлж дураараа аашилж байгааг мэдэх боломжийг бэлчээрт тархаж яваа малаа хариулдаг малчид олгож байгаа. Фермер гэрээсээ холдохгүй гэдэс алдахгүй тул нүдгүй. Сая Финланд оросын хилээ хааснаас хил орчимд амьдарч байсан фин иргэд орлогогүй болж хил эзгүйрлээ гэж финийн хил хамгаалахынхан гомдоллох болсон. Монгол олон хүнтэй эсхүл баян болж нутгаа харж хандах болтол олон сая мал малчид байсан нь дээр

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.160.94

Бшрэн дүүрэн санал нжг бөйна. Мал аж ахуй зах зээлийн жамаараа явдаг бол өнөөдөр Монголын мал аж ахуй хөоөө олоод хөгжсөн байгаа даа. Төрийн энэ мэт оролцоо мал аж аауйн аөгжлийн чөдөр тушаа болж, хот, хөдөөгийн иргэдийн амьдралд том саад болж байна. Зүгээр л жамаараа хөгжиг л дээ.,Энэ чинь барилга, аж үйлдвэр гэдэгиэй адил нэг л салбар, салаа мөчир шдээ. Төхөөс зориуд мушгиж уламжлал, ёс заншил энэ тэр ярьж садаа болохоо болиморр бөйна.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.126.90.126

Амарбаясгалан Хятадаас контейнерээр таван их төгрөгөө оруулж ирэхгүй юм бол нөгөө амь нь тасарч байгаа татвар төлөгч нараа л шулж бодийг нь хөтлөх байх

Avatar

Алтан 2024-03-28 103.168.34.1

Малчдад улсаас тусалж болно. Төв сууринд хотод махны үнэ хямд зарахыг бас хамт шийд.

Avatar

Нэргүй 2024-03-28 122.201.23.83

Хотод партай байранд амьдардаг залхуу гахай нарт мах аа хямд өгөхгүй ээ

Avatar

зочин 2024-03-28 202.126.91.241

угаасаа нүүдлийн мал аж ахуй хөгжлийнхөө эцэст тулчихаад байна.Цаашид хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нь ашигтай байх.
энэ их мөнгийг салхинд хийсгэх нь дээ.

Avatar

Нэргүй 2024-03-28 122.201.23.83

эрчимжсэн мал аж ахуй мах нь ямар ч амтгүй юм байна лээ

Avatar

Нэргүй 2024-03-28 103.212.119.169

Сонгууль гээд бүр арай л худлаа туугаад бгаам даа. Дундаас нь хэн гэдэг Дарга үхтлээ мөнгө идэх гэж бгаам бол доо. МАНГАРууд юм даа.

Avatar

Бат инженер 2024-03-28 119.40.103.6

Үндэсний валютын ханш унаад байгаад Засгийн газар, Монгол банк гол буруутан. Эд нар л нүүрс зэсийн гадаад худалдаанаас орж ирж байгаа ам доларыг Монгол төгрөг рүү хөрвүүлэхдээ өндөр ашиг олж түүгээр нь цалин тэтгэвэр нэмсэн дүр эсгэх гэж 1800 төг байсан ам долларыг 3500 хүрэл өсгөсөн бус уу. дундаас нь хэн хожив, хэн хохиров нөхөд минь бодооч.

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.93.96

Бат инженер ч цөс ихтэй мундаг л хүн аятай санагддаг юм
Гэхдээ л "дундаас нь хэн хожив"гээд л орхижээ.Уул нь тэр их хожсон хүмүүсийн нэрийг хэлчмээр л бгаа юм даа !
Олон жилийн өмнө бол том төслүүдийг ямар нэгэн далды н хүчин гацаагаад бнаа гэж хэн ч хэлж зүрхэлдэггүй бсан даа, тэгснээ Оросын далд гар гацаагаад бна гэж хэлдэг болсон, тэгснээ одоо болохоор Оросын гар хөл болж байг аа Женко Баттулга, 10%-ийн Даваасүрэн нтр гээд албан бусаар шивэр авир хийдэг болоод бнаа ! УИХ-ын дарга ч "энэ

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.93.96

бол тодорхой бна" гэж хэлдэг болчлоо. Тэхдээ л албан ёсоор ил тод нэрлээд хэлээд, тэдэнтэй тэмцдэг болтол өдий л байх шиг бнаа.
Гэхдээ тийм цаг ойртсоор л байгаа нь бас их дэвшил юмаа, Тийм муусайн гар хөлүүдийг эс тоогоод, төр өөрийн бодлогоо зоригтой хэрэгжүүлдэг, том төслүүдээ хөдөлгөд өг цаг одоохон ирнээ, итгэлтэй бна !!!

Avatar

Нэргүй 2024-03-28 103.57.93.96

Лаа лах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж