Эмгэнэл

ПҮРЭВИЙН ИЧИНХОРЛОО

/1936-2024/

Бидний эрхэм хүн, элбэрэлт ээж, ачит эмээ Пүрэвийн Ичинхорлоо 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр таалал төгсч, гэр бүл, үр хүүхэдтөрөл төрөгсөд бидэнд хүнд гарч тохиолоо. 

Пүрэвийн Ичинхорлоо нь 1936 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт Пүрэвийн ууган охин болж төрсөн. Эцэг Пүрэв, эх Бадамын гар дээр хүмүүжин, 1944-1948 онд Дарви сумын бага сургуульд суралцан төгсөж, эцэг, эхийнхээ хамтаар мал маллаж байв. 1962 онд Улаанбаатарт шилжин ирж, Монгол кино үйлдвэрт нүүр хувиргагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тэрээр ажиллах хугацаандаа Алтан гадас одон, Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, 6,7-р таван жилийн гавшгайч тэмдгээр шагнагдсан ба байгууллага болон Соёлын яамнаас удаа дараа баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдаж байв.

1962 оноос хойш түүний ажилласан уран бүтээлүүд:

  • 1962 он "Баясгалан"
  • 1962 он "Бохир гарын нууц"
  • 1962 он "Түмний нэг-2"
  • 1963 он "Энэ хүүхнүүд үү"
  • 1965 он "Сэтгэлийн дуудлагаар"
  • 1966 он "Үер"
  • 1969 он "Анхны алхам"
  • 1973 он "Моторын дуу"
  • 1975 он "Хань"
  • 1977 он "Зуслангийн найзууд"
  • 1979 он "Газрын үнэр"
  • 1980 он "Итгэл гомдол"
  • 1980 он "Эргэж бодох бодол"
  • 1981 он "Гэрлэж амжаагүй явна"
  • 1982 он "Газарчин"
  • 1982 он "Хуучин сүм"
  • 1983 он "Сахиус уу, сахиул уу"
  • 1984 он "Загийн алим"
  • 1985 он "Их замын эхэнд"
  • 1986 он "Харуул занги"
  • 1987 он "Үлгэр дууссан хойно"
  • 1987 он "Ховор хүмүүс"
  • 1988 он "Уул усны үр сад"
  • 1989 он "Даль хагдрах цагаар"
  • 1989 он "Хөгжимчин"
  • 1990 он "Модон могой"
  • 1991 он "Аргамжаа"
  • 1992 он "Буяны нүгэл"
  • 1992 он "Сүүдэрт жилийн зурвас"
  • 1992 он "Хадагтай ембүү"
  • 1993 он "Гал хам-2"
  • 1993 он "Ам цагаан хулгана"
  • 1993 он "Домог жаргах цаг"
  • 1993 он "Эзэн нь юмаа мэддэг"

Алдарт эхийн 1, 2-р одонтой ээж минь аав ээжийнхээ ачлалт охин, ханийхаа халамжит түшиг, үр хүүхэд, ач зээ биднийхээ амьд бурхан, үлгэр дуурайлал, элгэмсэг дотно найз нь байсан юм. Хайрт ээжийн минь гэгээн дүр төрх, сайхан сэтгэл үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, элгэн садан, хамт олных нь зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай

Үр хүүхэд, ач зээ нараас нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.161.182

Сүнс нь амгаланг олох болтугай.

Avatar

Үзэгч 2024-03-27 202.21.109.27

амвд түүх байжээ

Avatar

Зочин 2024-03-27 66.181.184.124

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.94.26

кинон жагсаалт бараг программ технологи байноо

Avatar

00 2024-03-27 103.57.94.26

модон могой гэж кино байдгийм байжээ. түлээний мод гэсэн үг үү.

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.181.76

31 жил кинонд ажиллажээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж