Хэнтий: Сэг зэм устгалын ажилд ажилгүй иргэдийг дайчилж, урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2024.03.27-нд нийтлэгдсэн

Хэнтий: Сэг зэм устгалын ажилд ажилгүй иргэдийг дайчилж, урамшуулал олгоно

Хэнтий: Сэг зэм устгалын ажилд ажилгүй иргэдийг дайчилж, урамшуулал олгоно

Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны сэг, зэм устгал, орчны халдваргүйтгэлийн ажлыг 03-р сарын 20-ны өдрөөс эхлүүлээд байгаа бөгөөд ажиллах боломжтой 817 хүн, 364 тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ. Ихэнх сумдын хэмжээнд цас их байгаатай холбогдуулан сэг, зэм устгалын ажлыг эхлүүлэх боломжгүй байна.

Гэсэн хэдий ч одоогийн байдлаар таван суманд 32 ажлын хэсэг 88 хүн, 44 тээврийн хэрэгсэлтэйгээр сэг, зэм устгалын ажлыг эхлүүлж нийт 20 мянга гаруй малын сэг, зэмийг цуглуулж, устгаад байгаа юм.

Мөн аймаг, сумын эрдлийн сангаас 185.7 сая төгрөг зарцуулахаар төсөвлөн сэг зэм устгалын ажлыг тавдугаар сарын 1-ний өдрийн дотор дуусгахаар сум бүр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүний зэрэгцээ аймгийн ХХҮГ-тай хамтран малын сэг зэм устгалын ажилд аймгийн ажилгүй иргэдийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгохоор болсон байна. Энэхүү ажилд аймгийн хэмжээнд 260 иргэнийг 10 хоног ажиллуулах нийт 93,6 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж