Нар наашилж яваа хэдий ч Улаанбаатарт өвөл гэнэт морилов. Бүүдгэр саарал хот хаврын цасны шалбаагт дарагдаж, халтиргаа гулгаа огцом нэмэгдэв. Гудамжаар алхах иргэд гялгар хавтан дээр халтирч унахгүйн тулд бээцийн алхана. Хажуугаар давхих машинууд шалбааг цацан хурдална. "Мишээсэн дагина" шиг гэж дуунд гардаг миний Улаанбаатарын гудамж талбай, барилга байшин нэг л халтардуухан харагдах.
Холбоотой мэдээ