
Сүүлийн үед хошин урлагийнхан кино урлагт хүч үзэх болсон. Саяхан “TV Cocktail” хамтлагийнхан “Намрын синдром” инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэд хүргэсэн бол удахгүй “Х-Түц” продакшн, “Өнгөт инээд” хамтлагийн уран бүтээлчид киноны нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард мөн л хошин урлагийн “Маск” продакшн өөрсдийн хийсэн уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгээд байгаа гэнэ. Тэд инээдмийн уран сайхны кино хийж байгаа бөгөөд одоогоор зураг авалт талдаа ороод байгаа сурагтай. Иймд оны өмнөхөн киноны нээлтээ хийхээр төлөвлөжээ.
М.Урин