Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна

Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна

Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.27/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарт цахимжилтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам хамтарч ажиллалаа.

7 системийг мэдээлэл солилцох боломжоор хангасан. Нэгд, эмийн жороор мэдээлэл солилцох боломжоор хангаж И Монголиа системд оруулсан. Бичгээр эмийн жорыг бичдэг байсан.  Энэ систем нэвтэрснээр бүх төрлийн жороор бичигдэж байгаа эмийн жор луу иргэн өөрийгөө таниулаад орно. Бүх шатны эмнэлэгт системийг хэрэглүүлж байгаа учраас тухайн хүний мэдээлэл нь ороод ирнэ. Эмийн гаж нөлөөний талаар мэдээлэл оруулсан учраас хариу арга хэмжээ авах боломж бүрдсэн. Эмийн жороо үрэгдүүлсэн ч иргэн өөрийгөө таниулснаар тухайн эмийг авах боломжтой.

Хоёрт, дүрс оношилгооны дүгнэлтийг оруулж өгсөн. Дүрс оношилгооных нь дүгнэлтийг өөрийнх нь зөвшөөрлөөр бусад эмнэлэгт харуулах боломжтой. Зураг нь И Монголиа дээр хадгалагдана. Иргэн шинжилгээний хариу авахаар дахин эмнэлэгт очих шаардлагагүй.  Мөн шинжилгээний хариугаа шуурхай авах нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай. Хүүхдийн вакцины гэрчилгээг байршуулсан. Вакцин хийлгэх шаардлагатай болохыг түрүүлж мэдээлнэ. Жирэмсэн эхийн хөтөч картыг мөн цахимд оруулсан. Амбулаториор үйлчлүүлэгчид, ягаан дэвтрийн цахимжилтыг бүрэн дуусгасан. Ирэх тавдугаар сарын 4-нөөс И Монголиа системийг танилцуулахад долоон төрлийн энэхүү үйлчилгээ бүрэн шилжинэ.

Эрүүл мэндийн салбарын цахимжилт 2015 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Нийт 19.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн ч бодитой үр дүнд хүрдэггүй байсан. Өнгөрсөн хугацаанд аудитын байгууллага мөн Дэлхийн банк хөндлөнгийн дүгнэлт хийхэд есөн зорилт хэрэгжээгүй буюу 29 хувийн ажил хэрэгжээгүй. Нийт 1,7 саяыг Дэлхийн банк Засгийн газраас нэхэмжилсэн. Ерөнхий сайдын зүгээс программ хангамж нэвтрүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах чиглэл өгсөн гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.171.28

emch bish bicheech, nariin bichig bolson. turiin uilchilgeenii alban khaagch bish daatgaliin uilchilgeenii ajilchilchid bolson

Avatar

zochin 2024-03-27 103.212.119.61

He gants tsahim ch bish buh sanhuutei holbootoi ashig orlogo tolbor tataas geed shalgah onoshloh asuudal ajil mash ih baigaa daa mongo sanhuugiin hort habdar ch eruul mendiin salbart tom tarhasan baih oo

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-27 202.9.46.157

ҮНЭНДЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛАРЫН ЦАХИМЖИЛТ ХУВЬ ХҮНИЙ НУУЦТ/ эрүүл мэндтэй / ХОЛБООТОЙ БОЛОХООР ХАМГИЙ ДЭЭД ТӨВШИНД БАЙХ УЧИРТАЙ Л ДАА .,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ ХҮНЭЭ МАЛ ШИГ БОДДОГ ҮНДЭСТЭНД ЭНЭ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨӨГҮЙ БОЛОЛТОЙ ТИЙМ БОЛОХООР МАШ САЙН ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УЧИРТАЙ.

Avatar

з 2024-03-27 202.126.90.126

идчихсэн нь боож үхэх нь ээ

Avatar

1 2024-03-27 202.21.113.50

Avch ch bolkuu hayajch bolkuu yum hiigeed lai boldog doo ta nar

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.161.128

өөрөө ш*** гээл чичрээд бгаа нусан таглаа юм бн л даа

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.47.62

Тэр компанийн нэрийг зарла. Битгий ингэж мухар сохор юм ярьж, сэлэм эргүүлж бай

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.184.155

Хурган коммунист дандаа л АТГ ярьдаг болж.

Avatar

Zochin 2024-03-27 202.126.94.20

emleguud ajilchid bolon ar geriihen deern hudlaa uzleg bichij daatgalaas mungu tsulmuj bgaag boliulaach arai dendej baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж