Долоон худал

Сүүлийн өдрүүдэд гурилын асуудлаар нийгмийг хувааж талцуулсан, үл ойлголцол үүсгэсэн үйл явдлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) хэвлэл мэдээллээр сонгуулийн хар пиар идэвхтэй хийж байгаа билээ. Түүний олон нийтэд ор үндэслэлгүй худал тоо баримтууд цацаж УИХ-ын гишүүдийг хууран мэхэлж, өөрийн санаачилсан хуулиа батлуулах гэж улайран зүтгэж буй явдлыг няцаах үүднээс бодит тоо, тооцоолол бүхий дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү нийтлэлийг бичлээ.

Сайд Д.Амарбаясгалангийн хэлснээр:

Нэг. “Гурил үйлдвэрлэгч нар 1 тонн улаан буудайг 700 000 төгрөгөөр худалдаж авдаг”-Худал

  • Төрийн ХААДСан 3-р ангиллын хүнсний улаан буудайг 2022 онд 940 000 төгрөг, 2023 онд 1 000 000 төгрөгийн жишиг үнэ тогтоож худалдан авсан.
  • Алтан тариа ХХК 2022 онд 950 000төгрөг, 2023 онд 1 000 000төгрөгөөр худалдан авсан байна.

Хоёр: “Гурилын өртгийн 90 хувь нь улаан буудай эзэлдэг”-Худал

  • Улаан буудай гурилын өртгийн 65 гаруй хувийг эзэлдэг. Гурил үйлдвэрлэгчид 1тн улаан буудайн дээр 65 хувь нэмүү өртөг бий болгож орлого олдог. Одоогийн чанар бүхий буудайгаар 75 хувь нь гурил, 25 хувь нь хивгийн гарцтай үйлдвэрлэл ажиллаж байгаа.
    • Дээдийн дээд гурил   3 хувь * 3 000төгрөг =   90 000төгрөг
    • Дээд гурил 15 хувь * 2 300төгрөг = 345 000төгрөг
    • 1-р гурил 50 хувь* 1 900төгрөг = 950 000төгрөг
    • 2-р гурил               7 хувь *    800төгрөг =    56 000төгрөг
    • Хивэг 25 хувь *    840төгрөг =  210 000төгрөг

Нийт: 100 хувь 1 651 000 төгрөг

Нэг үгээр 1 тонн улаан буудайг 1 сая төгрөгөөр худалдан авч 1,65 сая төгрөгийн борлуулалтын орлого олдог гэсэн үг. Үүнээс хивгийг хасаж тооцвол 1кг гурилын дундаж үнэ 1 921төгрөг /(1 651-210)/75%/ гарна.

Гурав: “700 төгрөгийн буудайг 3 000 төгрөгөөр зарж 4 нугалж ашиг олдог”-Худал

Дээрх үйлдвэрийн үнэ дээр жижиглэн худалдаа эрхлэгчид болон сүлжээ дэлгүүрүүд 22% маржин, 10%-ийн НӨАТ нэмж жижиглэнгээр худалдан борлуулахаар дээд гурил 3 000төгрөг, 1-р гурил дэлгүүрт 2 500 төгрөгөөр зарагдаж байгаа. Алслагдсан баруун аймгуудад ложистикийн зардал 200-300төгрөг нэмэгддэг. Үйлдвэрлэлийн 65 хувийн нэмүү өртгийн 45-50 хувь нь үйл ажиллагааны бүх зардлууд, үлдсэн 15-20 хувь нь ашиг юм. Үйл ажиллагааны зардлын хамгийн их хувийг цалин хөлс, НДШ-үүд, баглаа боодол, цахилгаан дулаан, тээвэр ложистик, зээлийн хүү, элэгдэл хорогдол гэх зардлууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн улаан буудайг тээрэмдэж бүтээгдэхүүн хийхэд 450-500 мянган төгрөгийн зардал гаргаж 150-200 мянган төгрөгийн ашиг олдог гэсэн үг. Бусад хүнсний үйлдвэрлэлийн адил борлуулалтын орлогоос 9-12 хувь, татварын дараа 7-10 хувийн ашигтай ажилладаг салбар.

Дөрөв: “Гурилын үйлдвэрүүд 1 их наядын ашигтай ажиллаж байна” -Худал 

Статистикийн мэдээгээр 2023 онд Монгол улс нийтдээ 202 000тн гурил үйлдвэрлэсэн гэж үзвэл нийтдээ 270 000тн улаан буудай тээрэмдсэн байна. Гурилын хэрэглээ жил ирэх тутам буурч байгаа. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 9 гурилын үйлдвэрүүдийн нийт борлуулалтын орлого нь 450 гаруй тэрбум (1,65сая*270 000), нийт цэвэр ашиг нь 45тэрбум төгрөг хүрэхгүй гарч байгаа. Нийтдээ 2 200 гаруй ажилчидтай салбар. Дээрх мэдээллүүдийг статистикийн газар, Сангийн яам, татварын газраас чөлөөтэй авч болно. И-баримт хөгжсөн өнөө үед санхүүгийн 2 тайлан гаргаж луйвар хийх огт боломжгүй зүйл.

Тав: “ Дэлхийн зах зээлээс 3 дахин үнэтэй гурил хэрэглэж байна” -Худал 

Манай зах зээл дээр 1кг гурилын жижиглэнгийн үнэ 0,7-1$ байгаа. Хятад, Солонгос, Япон, Америк зэрэг улс орнуудад 2-3,5$ байгаа. Сүүлийн 2 жил үргэлжилж буй Оросын түрэмгий дайны улмаас эдийн засгийн хориг, рублийн девальвац зэргээс шалтгаалж ганц гурил бус бусад бүхий л бараа хямд тусч байгаа учраас Оросын гурил үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх үүднээс Монголын ЗГ-ийг шахаж бүтээгдэхүүнээ нийлүүлж орлого олох хүчтэй лобби явуулж байгаа юм.

Зургаа: “Гурилын үйлдвэрийн монопол бий болж үгсэн хуйвалдаж үндэслэлгүй үнэ нэмдэг”-Худал 

Өрсөлдөөний тухай хуулийн дагуу гурилын үйлдвэрлэл ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд ямар нэгэн монополт аж ахуй нэгж байхгүй. Зах зээлийн 50-иас дээш хувийг хангадаг компанийг монополт гэж үздэг хуультай. Тийм ямар ч үйлдвэр байхгүй билээ. Үнэ нэмэхийг хориглосон ямар ч хууль байхгүй. Үнийг зөвхөн эрэлт нийлүүлэлт л тодорхойлдог, ашгийг хэд байхыг хэн ч заахгүй гэдгийг Монголын дээд шүүх шударга шүүж шийдвэр гаргасан юм. "Алтан тариа" ХХК нь бусадтай адил элдэв хөнгөлөлттэй, үнэ тогтворжуулах зээл авч давуу байдал эдлэж, татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж, бусадтай нийлж картел үүсгэж шударга бус өрсөлдөж ёс зүйгүй бизнес эрхэлдэг компани огт биш ээ.

Долоо:” Гурилын үнэ инфляцын 20% эзэлж байгаа тул гурилын үнэ буувал инфляц бууж зээлийн хүү бууна” -Худал

2023 онд нийт үйлдвэрлэсэн 202 000тн гурилын тал нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд, тал нь иргэд, өрхийн хэрэглээнд очдог гэж үзвэл 100 000 гаруй тн гурил буюу 190 тэрбум төгрөгийг л иргэд гэр орондоо худалдан авч хэрэглэж байна. Нэг өрх дунджаар сард есөн кг гурил, 17-20 мянган төгрөг зарцуулж байна гэсэн үг. Гэтэл төрийн мөнгөний нийлүүлэлт 38 их наяд төгрөг, банкны зээл 28 их наяд төгрөг, төсвийн зардал 23 их наяд төгрөгийн зах зээл бүхий мөнгө инфляцад гол нөлөөлж буй болохоос 200тэрбумын нөлөө маш бага юм. Барааны үнийг мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өсгөдөг, инфляц бол зөвхөн мөнгөний үзэгдэл.

Дүгнэлт:

Нэг. Монголын Засгийн газрын сайд нь ард иргэд болон УИХ-ын гишүүдэд ор үндэслэлгүй худал тоо, мэдээлэл түгээж хууль батлуулахаар шулуудан зүтгэж буй явдал нь олон нийт болон УИХ-ын гишүүдийг хууран мэхэлсэн залилангийн гэмт хэрэг гэж тооцогдоно. Уг үйлдэл нь Монголын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг илт зөрчиж буй тул төрийн албан тушаалтан хүн хариуцлага хүлээх нь зүйтэй.

Хоёр: Монголын 65 жилийн түүхтэй мэргэжлийн нийт гурил үйлдвэрлэгч нарыг гудамжны пиар, сонгуулийн хар пиар ашиглаж хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж нэр хүндэд нь халдаж буй явдал нь гүн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй.

Гурав: Гурилын үйлдвэрлэл, газар тариалан хоёр салшгүй холбоотой. Энэ хоёр салбарыг унагаснаар цаашлаад эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйд хор хөнөөл учруулах нь гарцаагүй. Энэ нь Монголын Хөдөө аж ахуй, хүнсний салбарыг сүйрүүлэх бодлого болно. Олон мянган ажилгүйчүүдийг бий болгож эдийн засгийн тэнцвэргүй байдал, хямрал үүснэ.

Дөрөв: Барууны зах зээлээ алдсаны улмаас бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл хайх бодлого явуулж буй түрэмгийлэгч Орос хөршийн нөлөөнд автагдаж рублийн түр уналтыг ашиглан өнөө маргаашаа бодож ХАА-н салбарыг уналтанд оруулж хүнсээр өөрийгөө хангах бодлогоосоо ухарч нэг орноос шууд хамааралтай байдалд орох нь Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулна.

Бидний эрхэм зорилго бол хэрэглэгчдээ сайн чанарын гурил нийлүүлэх. Гурилыг чанар стандартад тэнцсэн хүнсний улаан буудайгаар үйлдвэрлэдэг. Муу буудайгаар сайн гурил хийх боломжгүй. Тиймээс л стандартанд тэнцсэн буудайг зохих үнийн дагуу хүнсэнд худалдан авдаг. Гэтэл төрийн сайд Амарбаясгалан нь Цандэлэг мэт зальжин аргатай хүнтэй хамтарч чанарт тэнцэхгүй тэжээлийн буудайгаа хүчээр шахаж шантааж хийж хууран мэхэлж худал мэдээлэл хэвлэлээр цацаж бидний нэр хүндэд халдаж буй явдал нь хэрээс хэтэрч буйд бид хэрэглэгчийнхээ нэрийн өмнөөс хуулийн байгууллагад хандах болно.

"Алтан тариа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжавын Цэнгүүн

2024 оны 3-р сарын 27

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмжигч 2024-03-27 66.181.179.112

Амарбаясгалан бол цэнэггүй худалч, улайхгүй ш****г гөлийсөн н**ш, мэдээллийн хэрэгслээр гарах болгондоо худлаа ярьдаг гэдэг нь харин үнэн.

Avatar

зочин 2024-03-27 103.212.117.88

Гурилын үнэ хэтэрхий өндөр байна. Энэ бол үнэн. Үүнд худал юм огт байхгүйээ.
Сая ухаан ороо юү. Бодитой үнэ огт биш. Удаашруулалгүй хуулиа батал гишүүдээ.

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.113

цахилгаан,бензин тасардагийг мартмааргүй. Гурил стратегийн хүнс+ үндэсний үйлдвэрлэийг устгаж алаан хядаантай улсад итгэж болох уу

Avatar

Нэргүй 2024-03-27 202.72.243.182

АЛТАН ТАРИА КОМПАНИЙ ЗАХИРАЛ БОДИТ ҮНЭНИЙГ ҮНЭЭЭР НЬ ХЭЛСЭН. МАНГАРУУДЫН БООЛ БОЛЖ ҮЕИЙН ҮЕД АРЧИГДАЖ БҮР УЛНЫ БОЛОХ ГЭЭГҮЙ ЮМ БОЛ ОДОО УХААРААЧ, МОНГОЛЧУУДАА. ИЙМ АРЧААГҮЙ БАЙДАЛД ХҮРГЭСЭН МАН-ЫГ 2024 ОНЫ СОНГУУЛИАР ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛЖ МОНГОЛЧУУДАА АВАРЪЯ. ЭНЭ СОНГУУЛИАР МОНГОЛЧУУД ЯЛНА.

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.95.223

Ямартай ч засгийн 1-р үүрэг бол ард түмнээ эрүүл хямд хүнсээр хангах, 2-рт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Иймд зах зээлийг дотоодын болон импортын гурилаар тэнцвэртэй хангах нь зөв.

Avatar

Зочин 2024-03-27 59.153.112.252

Эцсийн эцэст ард иргэдийн гар дээр хямд чанартай гурил очих ёстой. Төр дэмжээд байхад даварч үнээ нэмсэн. Шунал нь дэндээд бна.
Хэдэн хулгайчийг дийлэхгүй ийм төр байх ч гэж.
Сэгсийсэн толгой руу нь чангахан тоншоод өгдөг ч болоосой

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.189.193

хэдэн олигархуудыг эс тооцвол нийт монголчуудын эчнээ дайсан энэ цэнгүүн гэгч

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-27 59.153.113.234

Цэнгүүн чи өөрөө битрий худлаа яриад бай. Дэлгүүрт яагаад 1 кг дээд гурил 4000 төрөг байгааг тайлбарлаад өг. Гурилын үйлдввэр эрхэлдэг 4-5 гэр бүл байдаг гэсэн. Эд нар Монголд монополь тогтоогоод сүүлийн 10 жил ёстой дураараа үнээ нэмж гаарч байгаа. Хагартлаа баяжсан. Засгаас дэмжлэг гээд жилийн 6 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг хэдэн арван тэрбумаар авдаг. Одоо болоо юм биш үү. Чиний тайлбарт хэнч итгэхгүй: Хууль бус ашиг нь буурах болохоор амь тэмцэж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.113

Алтантариа компани зээл аваагүй ,баттулгын компани 48 тэрбум авсан гэж бичжээ

Avatar

Нэргүй 2024-03-27 104.39.70.155

Төр ийм аргаар ажил явуулаад бүр амташжээ. Эртхэн зогсоож авахгүй бол улам л даварна

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.94.238

Мундаг залуу үнэн хэллээ.

Avatar

Зочиэ 2024-03-27 103.212.162.158

Үйлдвэрлэл хийж, биднийг гурилаар хангаж байгаа бизнесмэнүүдээ битгий ингэж муухай дайрч бай. Бид гадаад улсаас хүмүүс юм орууулж ирээд хэд нуглаад зарж байхад тоодгүй байж, бидний хүнсний хангамжийн төлөө ажиллаж байгаа ийм хүмүүсээ харин ч дэмжих хэрэгтэй. Ард нь бас үүний төлөө зүтгэдэг ажилчид хамт олон ч байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.113

оросууд биднийг байтугай дэлхийг дураараа дарлаж байгааг бүгд л мэддэг байх…

Avatar

Баян бизнесмэн 2024-03-27 66.181.191.251

цэнгүүн та нарыг зүгээр даапаална.

Avatar

Нэргүй 2024-03-27 203.23.199.99

Тэнэгчүүдийг бол тэгэхээс өөр арга байхгүй ккк, Илжигний чихэнд ….

Avatar

Зочин 2024-03-27 58.124.19.71

Энэ халтаасан хөгшин төгцөгийг жалганд аваачаад буудах юмсан. Энэ төгцөгийг монголын ард түмэн л тэжээж бгаа биздээ. л*****н нохой. Зуд болохоор нохой зооглоно оо гэж үнэн юм даа

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.94.152

цэнгүүн монголын ард түмний дайсан

Avatar

Zochin 2024-03-27 203.116.137.197

үхлээ л дээ энэ луйварчид Баатарсайхан энэ хэд үгсэн хуйвалдсан дээрэмчид ард түмнийг шулагчид

Avatar

Нэргүй 2024-03-27 59.153.114.9

ene luivarchin uuruu dalan hudalch bn,ard irgedee shulj hagartlaa bayajij baigaagaa nuuh gej ulaan tsaim hudal yarij bn

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.176.39

Үндэсний үйлдвэрлэгч Цэнгүүнийг, Алтан Тариагаа дэмжиж байна. Үнэн ялна, бүү шантраарай! Эрүүл ухаант, ухамсарт Монголчууд Таныг дэмжиж буй гэдэгт итгэж байна.🙂💪❤️

Avatar

Гэрэлчулуун 2024-03-27 66.181.183.212

П.Цэнгүүн газар тариалан гурилын үйлдвэрлэлийн талаар хамгийн эрүүл зүйлийг эртнээс ярьж бсан хүн шүү ҮрДүнгүй татаас,зээл ,худал мэдээ статистик нөхөн олговрыг эсэргүүцэж ирсэн хүн шүү

Avatar

Зочин 2024-03-27 66.181.184.14

энэ муу шуналтай бузар өвгөн торгуулчихаад юү гэж хуцаж байлаа би төлөхийн муу үгүй байхгүй юү та нар төлөх ёстой энэ тэр гээд ард иргэд лүүгээ солиороод байсан ш дээ хогийн гөлөг

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.40.55

тэгвэл буудайгаа Орос, Казахстанаас хямдаар авч байяаа. Тийм л өртөг өндөртэй юм бол больё

Avatar

yag l unendee 2024-03-27 103.57.93.102

D.Abarbayasaglan, Oyun-Erdene,Nyambaatar 3-tai en zeregtseh hudalch mongold hovor biz. Ene ih gariin hudalch 3-tai en zeregtsej chadahgui ch gelee yamartai ch baga gariin zalgamjlagchid ni baigaa l yum baina. Ug ni Mongold hudalchaar er dutaagui bir iluudee baina oo

Avatar

зочин 2024-03-27 66.181.160.109

Ийм үржил шим муутай хөрсөнд тариа тарьнаа гэдэг маш их зардалтай Тэр хөрсөндээр ургасан тариа нь маш муу чанартай боловч маш өндөр өртөгтэй . Тэр муу будаагаар гурил үйлдвэрлэх нь маш их өртөгтэй боловч бүтээгдэхүүний гарц маш бага , чанар муу!!!..
Ер нь Хятад Оросын тариачид Монголд яагаад ирээгүй вэ гэвэл !!!… ийм үржил шимгүй газар тэдэнд хэрэггүй л байхгүй юу даа…

Avatar

Нэргүй 2024-03-27 59.153.114.9

chi ter shar hadandaa ochij hevt,mal aa chinii meddeg gej yu baisan yam

Avatar

Нэргүй 2024-03-27 59.153.115.241

ene muu g shorond shaaldaa, gulug boliishdee

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.93.96

Чи хө,Баттулга бололтой дог оо, хүн бүхнийг л шоронд хийх санаатай даг аа

Avatar

Зочин 2024-03-27 66.181.176.210

Энэ этгэээд нутаг нуга хамаатан садангаараа хуйвалдаж УБ-ын гурилын комбинатыг хувьчилж ,хотонд ирээд хонь минийх гэгчээр улам даварч гурилын үнийг учиргүй нэмж иргэдийг хохируулж байгааг нь шүүмжэлж хэлэхээр бодит байдалдаа дүгнэлт хийж алдаагаа засаж залруулахын оронд олон долоон шалтаг тоочиж даварч байх. Тэгж яривал УБ гурилын үйлдвэрийн хувьчлалыг шалгаж болно шүү.

Avatar

Зочин 2024-03-27 203.23.199.99

Тэгээд яасан БАЛГАС болчихсон байж байвал чамд сайхан биз!!!….ккк жишээ зөндөө л байна даг

Avatar

Зочин 2024-03-27 192.82.92.42

Оросоос чанартай, хямд гурил авах юмсаан.

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.160.114

харах царайны г***й хулгайч байна

Avatar

Зочин 2024-03-27 37.67.77.47

Үнэ нэмэх болохоор амархан үнэ буулгах хэцүү ийм хөгийн монгол зангаа боль доо зах зээлийн өрсөлдөөн хаана байна ингэж ярихгүй хө ард түмэн юу хүснэ дагах л болж дээ

Avatar

Зочин 2024-03-27 66.181.177.187

Ямар ч хэрүүл маргаан хэрэггүшй. Татварыг нь тэглээд л импортоор гурил оруулаад ир. Ингэж л асуудлыг шийд. Тариаланчдаас өлсөж байгаа хүн нь хэд даөхин олон шүү .

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.95.198

наад нөхөр чинь оросыг үзэн яддаг, украйныг дэмждэг нөхөр . орос л үнээ буулгаж манай зах зээлийг сөнөөж байгаа юм гэнэ ээ. бид та нарт шулуулаад байж байх ёстой юм уу

Avatar

Нэргүй 2024-03-27 202.126.90.20

тэгээд яагаад 1 кг гурил 4000 төг. байна. үүнийг тайлбарлаад өгөөч..

Avatar

Del 2024-03-27 202.55.188.81

Hog

Avatar

З 2024-03-27 106.128.107.28

Хол очиж х**. Иргэдээ шулсан үндэсний үйлдвэрлэгчтэй байснаас байгаагүй нь дээр. Та нар бол үндэсний үйлдвэрлэгч биш харин Ямар ч ёс зүйгүй шунахай луйварчид мөн.

Avatar

иргэн 2024-03-27 202.21.119.242

Иргэн би 4500 төгрөгөөр аваад байна. Энэ худлаа юу.

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.12

Ер рь бол Халхчууд аймаар шуналтай гэж халхын зарим шүтэн бишрэгдэгчидын хаан Манжийн Энхамгалан хэлсэн байдгийн

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.13

өөрөө худал мэдээлэл хийж байна.алтан тариан хувьчлалыг эргэж харах хэрэгтэй юм байна.

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.47.62

Хуцна биз. Монгол гурил дэлхийн дунджаас 2-3 дахин үнэтэй нь яалтчгүй үнэн. Сая Германд очоод үзэхэд 1кг дээдийн дээд (хамгийн нарийн ширхэгтэй, торт бялуу жигнэмэг хийдэг гурил) 49цент буюу 1800 төгрөг байна. Жижиглэнгийн үнэ шүү. Тэгэхэд алтан тариагийн чанаргүй гурил хэд билээ? Боломжийн үнэтэй, чанартай гурил хийж чадахгүй бол дампуурсан нь дээр. Та нараас залхаж байна

Avatar

Нэргүй 2024-03-27 59.153.115.82

З Алтай Ганхүү хоёр үүргэвчтэй аялал нэвтрүүлгээр явж байхдаа Алтан тариагийн хамтран эзэмшигч Чех хүний гэрт хонож байх даа алтан суултуур тосгуур шүдний сойзыг нь алмайран гайхаж харуулж байж бил ээ

Avatar

Irgen 2024-03-27 66.181.186.96

Ene tsenguun gdg hun chini ta nar torgovol torgo, bid ter mongoo guriliin unee nemeed olchihno medev uu gd zogsoj bsn hun dre

Avatar

Нэргүй 2024-03-27 203.23.199.99

Томоохон эдийн засгийн нөлөө бүхий уул уурхайн асуудалд улстөр болон толгой зохидог хэдэн нөхдүүд үгээ хэлж чаддаггүй байж анхан шатны хүнсний хэрэглээнд ухаан хүрэхгүй байж оролцож бас яахнав дээ

Avatar

]imsee 2024-03-27 202.9.46.105

khiveg l 1 saya garsan unetei baikhad

Avatar

зочин 2024-03-27 124.158.125.125

монгол улсын хилээр орж ирж буй импортын бүх төрлийн бараа нь өөрийн үнээс 3-10 дахин өндөр үнээр монголдоо зарагддаг. бензин түлшнээс эхлээд оёдлын зүү, сургуулийн дэвтэр, эм, нарийн ногоо, электрон бараа, хувцас, гээд ер нь бүгддээ. Монгол хүн бүр мөнгө хүүлэгчид болцгоосон шүүдээ. манай төр засгийн гайгаар.

Avatar

Нэргүй 2024-03-27 203.23.199.99

Монголын төр хэрэгтэй хэрэггүй их тогтоол, журам гаргаж, баахан татвар авдгаас тэр шүү дээ. Тэрийгээ дагасан баахан авилгал нүүрэлсэн төр ш дээ.

Avatar

Нэргүй 2024-03-27 202.179.15.71

чухам үнэнийг маш тодорхой бичжээ. ойлгомжтой асуудал

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.191.243

МОНГОЛ ГУРИЛ ЦАРДУУЛ ИХТЭЙ ЗҮРХЭНД ЯАЛТАЧГҮЙ МУУ.

Avatar

Нэргүй 2024-03-27 203.23.199.99

Хэрэглээгээрээ л зохицуулна. Ганц гурил муу байна гэж байхгүй ш дээ. Монгол гэлтгүй дэлхийн бүх гурил л цардуулаас /нүүрс усаас/ бүрддэг юм ш дээ.

Avatar

Нэргүй 2024-03-27 92.182.71.142

цардуул харин бага юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж