ОРЛОГЫН ҮҮД нээгдэв!

ОРЛОГЫН ҮҮД нээгдэв!

Юу үнэн гэвэл, саяхныг хүртэл Монгол Улсын импорт нь  наад талаасаа Замын-Үүдийн мафиас, цаад талаасаа Эрээний хотын “бүдүүн” даргын шийдвэрээс болж түгжигддэг, экспорт нь Монголын талаас улсаасаа баян улстөрчдийн бүлэглэлээс, Хятадын талаас Баяннуурын хэдэн өвөрмонгол ченж нараас хамаардаг байсан нь үнэн.

Монгол Улсын худалдааны төв цэг, орлогын гол үүд болсон тус боомт ерэн оноос төдийлөн өөрчлөгдөөгүй өнөөдөртэй золгосон нь бас гашуун үнэн. Замын-Үүдийн боомт олон жилийн турш улс орны гэхээсээ улстөрчдийн “орлогын үүд” байж ирсэн нь, далд эдийн засгийн аварга том сүлжээ бүхнийг авлигаар шийдэж ирсэн нь /Авсан авлигаа сэйфнийхээ араар нуусныг нь АТГ-ынхан газар дээр нь илрүүлж байсан удаатай/,  баримт нотолгоотойгоо ил болсон асуудал.

Замын-Үүдээр ачаа бараагаа оруулж ирэхийн тулд авлига өгөөгүй аж ахуйн нэгж, хувь хүнийг ольё гэвэл бараг олдохгүй. Замын-Үүд суманд авлига, албан тушаалын гэмт хэрэг 53.4 хувиар өссөн гэх үзүүлэлт өөрөө үүний нэг нотолгоо юм.

Иймээс экспорт, импортод тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Зам-Үүдийн боомт дээр  очиж, зарим албан тушаалтнуудыг нь баривчилж, Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч нарыг томилж байсан нь гурван жилийн өмнөх болсон үйл явдал.  Замын-Үүдийн мафийг зад цэвэрлэхэд авлигын сүлжээг нь задлахаас гадна авлига авдаг сувгийг нь цэгцлэх ёстой.

Энэ үүднээс МАН-ын 30 дугаар их хуралдаа Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан зургаан сэргэлт бүхий Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрх амлалт нь боомтын боомыг тайлах байв.

1.1.Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

1.2.Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

1.3.Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.

1.4.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.

Гэж зарласнаас хойшхи гурван жилийн дараа сонсогдож буй сайн мэдээ нь Замын-Үүд олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгдсэн байна. Монгол Улс нийт 39 боомт байгаагаас ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын зургаан боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна.

Удаа дараагийн айлчлал, хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас хил холболтын цэгүүдийг шуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоор дэмжиж, түншлэн ажилласан аж.  Урьд нь Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан. Энэ нь ард иргэдэд дарамт, авлигачдад сайхан далим болж байсан нь “давс мэт шорвог” үнэн.  Замын-Үүдийн боомтын боомийг тайлснаар 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломжтой болж байгаа юм байна. Нэг ёсондоо зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэнэ. Системийн шинэчлэлд улстөрчдийн “орлогын үүд” хумигдаж улс орны орлогын үүд нээгдэж байна! Энэ бол жинхэнээсээ Замын-Үүдийн мафийг зад цэвэрлэх үйл явц болж чадна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ танил 2024-03-27 66.181.161.21

худлаа худлаа улам доошоо амьдаранаа мал малчин2 ыг жаахан дэмжиж өгөөсэй баялаг ухаад олонд нэмэргүй гарз боллоо цөм мэдэж байгаа зүгээр тайван байх амьдарч болноо

Avatar

Галт... 2024-03-27 192.82.65.61

ашгүй дэ…

Avatar

Зочин 2024-03-27 76.220.74.140

Сонгууль дөхөөд ирэхээр л эдийн засаг бүх салбартаа сайхан мэдээ дуулдаад хөгжил цэцэглэлт нь дээд цэгтээ тулаад байгаа юм шиг л болох юмаа. Угтаа бол төрийн ажил тасралтгүй төлөвлөгөөтэй явж байж улс орон хөгжиж дэвжмээр юм.

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.94.238

Хятадтай нээгдээд шулуулхын л нэмэр.

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.218.213

Нээрээ л ОРЛОГЫН ҮҮД НЭЭГДЭЖ байгаа байхдаа

Avatar

zochin 2024-03-27 76.130.42.82

Saihan medee bna.Sain ajillaj ehelj bna.Uragshaa ahiad baigaarai.Avilgachdiig haaj zailuulaarai.

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.40.55

Энэ сайт гэнэтхэн Засгийн газрыг , Нямбаатарыг магтаад явчихлаа. Юу болов, эндүүрээд биччих шиг боллоо. Уул нь харлуулж муулдагсан

Avatar

зочин 2024-03-27 202.9.46.137

Хар х***а сайт юугаа хуцаад байнаа Орлогын үүд биш Зарлагын хонгил нээгдчихлээ.

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.93.96

Зочин гуай та тэнэгээ битгий гайхуулаач ээ.

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.12

Бүр томоор тоглох биз МАНгасууд

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.95.12

машинтайгаа гардаг болсон нь амар юмаа

Avatar

И 2024-03-27 103.168.34.156

зөвхөн орон нутгийнханд нь хамаатай юм бишүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж