С.Чинзориг: Д вириусын эмчилгээг яаралтай эхлүүлнэ

С.Чинзориг: Д вириусын эмчилгээг яаралтай эхлүүлнэ

С.Чинзориг: Д вириусын эмчилгээг яаралтай эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.27/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.


-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын судалгаагаар Монгол Улсын хэмжээнд Д вирусын халдвартай 66 мянган иргэн байх магадлалтай.

Мөн Д вирусын эсрэг тэмцэх иргэдийн байгуулсан төрийн бус байгууллагын судалгаагаар 150 мянга орчим иргэн Д вирусын халдвартай гэж ярьдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр Д вирусын шинжилгээ өгч, мэдээллийн санд бүртгэгдсэн 3000 гаруй иргэн бий.

Дэлхий дахинд гепатит Д -гийн халдварыг эмчлэх эмчилгээ төгс болоогүй. ДЭМБ-д бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн ганц эмчилгээ нь интерфренор.

Эрүүл мэндийн сайд 2024 онд тушаал гаргаж, Д -гийн халдварын эмчилгээ, эмнэл зүйн зааврыг баталсан. ДЭМБ -аас бүртгэж зөвшөөрсөн интерфренор эмчилгээг хийх боломжтой гэж үзсэн. Хоёр дахь нь, ДЭМБ хараахан бүртгээгүй байгаа ч ОХУ-д бүртгэсэн, эмчилгээнд хэрэглэж байгаа мирклудекс эм. Мөн Европын холбоонд бүртгэсэн эмийг Д вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэх зааврыг Эрүүл мэндийн сайдын заавраар баталсан.

Хэд, хэдэн гарцыг хайж байна. Нэгдүгээрт, ДЭМБ -аас зөвшөөрөгдсөн инерфренор тариаг хэрэглэх, тодорхой хэмжээгээр худалдан авах ажлыг зохион байгуулахаар ажилласан ч гаж нөлөө өндөртэй гэж үздэг учраас Д вирустай иргэдийн байгуулсан ТББ- аас энэ эмчилгээг зөвшөөрөхгүй гэсэн. Тийм учраас уг тариаг худалдан авах тендерийг түр түдгэлзүүлсэн.

Хорёт дахь гарц нь анх ОХУ –аас гаргасан эм, тус улс уг эмийг хэрэглэх эрхээ АНУ-д худалдсан. Худалдахдаа бусад улс орнуудад импортлох зөвшөөрлийг олгоогүй, зөвхөн дотооддоо хэрэглэх зөвшөөрөлтэйгээр патентаа худалдсан байдаг. Тийм учраас Эрүүл мэндийн сайдын хувиар өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ -ын Эрүүл мэндийн сайдтай уулзаж, Монгол иргэдийг Д вирусын эсрэг эмчилгээнд хамруулахыг хүссэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл мэндийн сайд Монгол Улсад айлчилж, ХӨСҮТ- ийн удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг Буриад улсад эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо Буриадын эрүүл мэндийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд, ХӨСҮТ -ийн хооронд Буриад улсад Монгол иргэдийг Д вирусын эмчилгээнд хамруулах хэлэлцээрийг хийнэ.

Энэ эм харьцангуй өндөр үнэтэй. Сарынх нь эмийн хэрэглээний үнэ 160 мянган рублиэс 170 мянган рублийн үнэтэй.  Хэлэлцээрийн шатанд эмийн үнийг 25 мянга орчим рублиэр бууруулж, 145 мянган рубль байх боломжтой гэж урьдчилан үнийн санал дээр тогтсон.

АНУ –ын нэр бүхий компанитай цахимаар олон удаагийн уулзалт хийж, эмийг эмчилгээнд хэрэглэх талаар хэлцэл хийж байна. Манай улсад энэ эмийг бүртгээгүй байгаа ч Европын холбоо энэ эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн байдаг учраас хэрэглэж болох юм гэж үзсэн. Сарынх нь эмийн хэрэглээний үнэ 10-12 мянган ам.доллар. Эмийн үнийн талаар АНУ -тай хэлцэл хийж байна. Европын холбоонд зарагдаж байгаа үнээс 8 дахин доогуур үнэтэй байх хэлцэл хийж байна. Дундын зуучлалгүйгээр шууд ХӨСҮТ-д нийлүүлж, эмчилгээнд хэрэглэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Мэдээллийг сонсоод олон мянган иргэний эрүүл мэндийн асуудал учраас Д вирусын эмчилгээг яаралтай эхлүүлэх ёстой гэдэг зөвлөмж өгсөн.

Цаашдаа бид хоёр арга хэмжээг авна. Нэгдэх нь,  АНУ -ын нэр бүхий компанийн эмийг дотоодын эмчилгээнд хэрэглэх тохиолдолд Гааль болон НӨАТ -аас чөлөөлөх шаардлагатай. Эмчилгээний зардал буурна.

Ирэх 7 хоногийн Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын хувиар мэдээлэл хийнэ. Засгийн газарт  чиглэл өгөх тогтоол баталж өгөхийг хүснэ.  Д вирусыг эмчлэх эмчилгээ өртөг  өндөртэй, Д вирусээр өвчилсөн иргэд нь ахмад настнууд. Тэтгэврээс өөр орлогогүй учраас хөнгөлөлт чухал. Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчний Д вирусын эмчилгээний зардлыг төр хариуцах, шаардлагатай төсвийг төсөвт суулгах тогтоолыг баталж өгөөч ээ гэдэг хүсэлт гаргасан. Дэмжинэ гэж найдаж байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 66.142.222.117

chiheriiin shijin uvchitei hund unegui ugdug tariag zar deer taviad zaraad baigaag boilulaachei saidaa

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.177.29

Оросууд дэлхийд патентээ зараад тэрнийг нь вакцин үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг улс орнууд худалдаж аваад ……. ХАААА Гоё үлгэр үү үгүй юу???? тэгээд цаашаа үлгэр үргэлжлээд монголчуудад түүнийгээ хямдхан туршаад ……. ХХХХХХ

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.176.59

Өмхий оросуудтай нийлж мөнгө шaaxнээ!!!

Avatar

Шилээ 2024-03-27 66.181.188.158

Энд үнэний хувь байгаа. Оросоос авна гээд улайраад байгаа юм. Ялангуяа Чинбүрэн мэт гнв

Avatar

зочин 2024-03-27 202.131.227.179

ХӨСҮТ-ийн давхар үүрэг гүйцэтгэгч ,мэргэжлийн бус дарга Байгалмааг өөрчилсний дараа Д вирусээ ярих хэрэгтэй,Уг төвийн ажил муудсан гэдгийг ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хороо танд хандаж, та ЗГ-ийн шүүр ажиллагааг одоо ч хэрэгжүүлээгүй , ХӨСҮТ-ийн дарга мэргэжлийн өндөр зэрэглэлийн тархвар судлагч , халдвартын эмч байх ёстой,Хэн нэгний дэмжлэгтэй хүн байж үл болно

Avatar

Лантуу 2024-03-27 66.181.188.158

Англи улсад төгсөлтийн дараахи удаан хугажааны сургалтад хамрагдсан энэ мэргэжилтэнг голох болоогүй шүү.

Avatar

Нэргүй 2024-03-27 192.82.65.104

Төрийн бус байгууллага нь маш олон санал, санаачлага гаргаж байхад цааргалсан байдалтай хандсан байж. Сонгуулийн өмнө ингэж ярих нь оноо авах гэж байгаа юм шиг л харагдаж байна. Наад 2 аргыг ТББ санаачилсан. Энэ В, С вирус тархсан хамгийн гол шалтгаан нь буцалгадаг шприц байсан. Хүний өөрийн буруутай үйл ажиллагаанаас бус. Төр энэ олон иргэдийг өвчлүүлсэн хариуцлагаа шударгаар хэлээд үүрэх хэрэгтэй. Монгол улсад элэгний өвчлөл хамгийн их мөртлөө, эмийн үнэ, халамжийн бодлого нь эсрэгээрээ.

Avatar

Шилээ 2024-03-27 66.181.188.158

Буцалгасан шприц хэрэглэж байж л амийг нь аварсан нь буруу болох нээ. Цагийн юм цагтаа.

Avatar

зочин 2024-03-27 103.41.93.137

маш зөв Баярлалаа сайд аа

Avatar

Нэргүй 2024-03-27 103.168.34.28

Д вирусын халдвартай иргэд өндөр настнууд гэдэг өрөөсгөл шүү. 20-45 насны залуу хүмүүс их бгаа шүү. ХӨСҮТ дээр шинжилгээ өгөөд хариу эерэг гарсан бүх хүн мэдээллийн санд чинь орсон гэсэн үгүү

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.46.28

Нам намын Хулгаачууд маш их хөрөнгө мөнгө авилгал хулгаагаар баяжиж болдог тэгүүл энэ монголчуудааа бодооод жоохонч гэсэн өвчинд нь мөнгө зарцуулаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж