Азийн аваргуудын лигт Хүлэгүүд, Металлтай ямар багууд өрсөлдөх вэ?

Азийн аваргуудын лигт Хүлэгүүд, Металлтай ямар багууд өрсөлдөх вэ?

Азийн аваргуудын лигт Хүлэгүүд, Металлтай ямар багууд өрсөлдөх вэ?

"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотноо эхлэхэд найман хоногийн хугацаа үлдээд байна. Та бүхэнд урьдчилсан шатанд өрсөлдөх найман багийн танилцуулгыг хүргэж байна.


"A" ХЭСЭГ
БИШРЭЛТ МЕТАЛЛ /Монгол/
Хоёр жил дараалан финалд шалгарч үлдсэн Бишрэлт Металл баг Монголын сагсан бөмбөгийн холбоо/МСБХ/-ны Үндэсний дээд лигийн 2023-24 оны улиралд аваргын цом өргөхөд ганцхан алхам дутсан юм. Металл багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн хэд хэдэн тоглогч байгаа буюу Монгол Улсын шигшээ багийн түүхэнд "FIBA Asian Cup" тэмцээний урьдчилсан шатны анхны оноог авсан тоглогч Т.Ууганбаярыг онцлох нь зүйтэй.
ИСТЕРН /Хонг Конг/
Зүүн Азийн улсууд бол сагсан бөмбөгийн спортод маш их ач холбогдол өгдөг. Хонг Конгийн Истерн багийн хувьд 2016 онд Хонконг улсын анхны мэргэжлийн сагсан бөмбөгийн баг болж байсан аж. Тус баг "ASEAN" сагсан бөмбөгийн лигийн цомыг хоёр ч удаа өргөсөн түүхтэй. Истерн баг баг энэ улиралд Аваргаа хамгаалагч "Tycoon" багийг цувралд 3-1 харьцаатай хожиж, Хонг Конгийн "A1" дивизоны лигийн аваргын цомыг өргөжээ. Онцлох тоглогчид гэвэл багийн ахлагч Чан Сью Вин болон Канад төвийн тоглогч Крис МакЛолин, довтлогч өдгөө 28 настай Дом Гилберт нар гэнэ.
НС МАТРИКС ДИРС /Малайз/
НС Матрикс Дирс баг 2015 онд байгуулагдсан ч маш хурдан хугацаанд Малайз улсын шилдэг багуудын нэг болж чадсан. Үндэсний шигшээ багийн шилдэг тоглогчдоо элсүүлж чадсан тус багийн хувьд хоёр жил дараалан Малайзын дээд лигийн аварга болоод байгаа билээ. Энэ улиралд хүчирхэг "Johor Southern Tigers" багийг финалын цувралд 2-0 харьцаатай хожсон байна. Багийн бүрэлдэхүүнд Малайзын шигшээ багийн од, дээд лигийн MVP тоглогч Тин Чун Хон бий. Мөн Малайзын лигийн аваргууд "Penang Sunrise" багаас залуу од Жордан Толберт гэх тоглогчийг элсүүлжээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 22.4 оноо, 14.7 самбар дунджилсан үзүүлэлттэй.
ПРАВИРА ХАРУМ БАНДУН/Индонези/
Энэ улирал уг багийн хувьд маш онцгой байгаа. Учир нь Правира Харум Бандун баг түүхэндээ анх удаа Индонезийн дээд лигийн аваргын цомыг өргөсөн. Тус багийн бүрэлдэхүүнд ердөө хоёр жилийн өмнө нь улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан, өдгөө шигшээ багийн тоглогч Юдха Сапутера бий. Мөн легионер тоглогч, Доминиканы шигшээ багийн тамирчин Брэндон Францисыг онцолж байна.
Правира Харум Бандун багийг сүүлийн гурван улирал дараалан Индонезийн Дээд Лигийн шилдэг дасгалжуулагч шагналыг хүртсэн David Singleton удирдаж байгаа юм.
"B" ХЭСЭГ
АДРОЙТ КЛУБ/Сингапур/
Адройт багийн хувьд олон жилийн турш багийн цөмөө шигшээ багийн тулгуур болсон гол тоглогчид болон авъяаслаг залуучуудаар бүрдүүлж, Сингапурын лигт ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн баг. Тус баг Сингапурын дээд лигийн энэ улирлын финалд "Eng Tat Hornets" багтай маш сонирхолтой тоглолтыг үзүүлсээр аваргын цом өргөжээ. Сингапур улсын дээд лигийн улирлын болон финалын MVP тоглогч Лион Квек багаа манлайлж "BCL"-ийн урьдчилсан шатны тэмцээнд ирнэ.
ХАЙ-ТЕК /Тайланд/
Энэхүү баг нь дотоодын лигтэ болон бүс нутгийн тэмцээнд олон удаа түрүүлсэн түүхтэйбаг юм. Энэ улиралд Тайландын лигтээ тасархай амжилтыг үзүүлж, аваргын цом өргөснөөр "BCL Asia" лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авч чадсан.Багийн бүрэлдэхүүнд аль хэдийн шигшээ багийн нүүр царай болсон Чанатип Жакраван, Наттакарн Муанбун гэх тоглогчид бий. Гэхдээ тэд "BCL Asia" урьдчилсан шатны тэмцээний бүрэлдэхүүндээ хүч нэмэхээр Фредерик Лиш болон Мөзэс Морган гэх шилдэг тоглогчдыг нэмжээ.
ПЕЛИТА ЖАЯА /Индонези/
Тус багийн хувьд энэ улиралд Индонезийн дээд лигийн финалд харамсалтайгаар хожигдсон. Пелита Жаяа баг цаасан дээр Индонезийн лигийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг. Багийн бүрэлдэхүүнд Андакара Прастава Дяакса, Мухамад Ариги, Мухаммад Реза Фахдани Гунтара болон Брэндон Жавато гээд шилдгүүд бий. Мөн NBA-д өмнө нь тоглож байсан тоглогчид болох Томас Робинсон, КэйЖи МакДаниелс нар байгааг дурдах нь зүйтэй.
"BCL" лигийн урьдчилсан шатны тэмцээний бүрэлдэхүүндээ Филиппиний шигшээ багийн од Жастин Браунли болон NBA-д тоглож байсан туршлагатай тоглогч Жакуори МакЛалин нарыг элсүүлжээ.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД /Монгол/
Хасын Хүлэгүүд баг Монголын дээд лигийн олон жилийн түүхт, нэр хүндтэй багуудын нэг. Тэд дээд лигийн 2023-24 оны улирлын финалын цувралд Бишрэлт Металл багийг 4-1 харьцаатай хожиж, аваргын цом өргөжээ. Хүлэгүүд гайхалтай тоглолтуудаа "BCL Asia" лигийн урьдчилсан шатанд үргэлжлүүлэхийг эрмэлзэх нь тодорхой. Тус багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн ахлагч Б.Билгүүн, улирлын шилдэг шинэ тоглогч А.Азбаяр нар бий.

ЭХ СУРВАЛЖ: fiba.basketball, MBA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 202.179.2.18

baguudiin zurag oruulah baisan bol bugdiig ni oruulahguidee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж