Дайны дараах энх тайванч үзэл бодлоосоо салж, Япон сөнөөгч онгоцоо худалдахаар болжээ

Дайны дараах энх тайванч үзэл бодлоосоо салж, Япон сөнөөгч онгоцоо худалдахаар болжээ

Дайны дараах энх тайванч үзэл бодлоосоо салж, Япон сөнөөгч онгоцоо худалдахаар болжээ

Японы засгийн газрын танхим Их Британи, Италитай хамтран хөгжүүлж буй шинэ сөнөөгч онгоцуудаа экспортлохыг зөвшөөрч, энх тайвныг дэмжсэн бодлогоосоо татгалзлаа. Энэ нь Японы батлан ​​хамгаалах гэрээнд тусгаснаар зөрчил мөргөлдөөнгүй орнуудад тийрэлтэт онгоц зарахыг зөвшөөрөхийн тулд зэвсгийн экспортын дүрмийг хөнгөвчилнө. Хятад, Хойд Солонгосын зүгээс Япон улсад заналхийлсэн гэж үзэн 2027 он гэхэд цэргийн зардлаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тус улс амлаад байна. Сөнөөгч онгоцыг худалдах бүрт Засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай гэж эрх баригчид мэдэгдсэн учраас экспортыг гаргах арга барилаа өөрчлөх юм.  Япон улс нисгэгчдэд туслах хиймэл оюун ухаан, дэвшилтэт мэдрэгч бүхий энэхүү шинэ сөнөөгч онгоцыг бүтээхээр Темпест хэмээх Их Британи, Италийн хамтын ажиллагаанд нэгдсэн. Энэхүү тийрэлтэт онгоцыг 2035 он гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байгаа ба Токиогийн анхны батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж хөгжүүлэх түншлэлийн хүрээнд АНУ-аас өөр улстай хамтран ажиллах юм.Зэвсгийн эксполртыг зөвшөөрөх хамгийн сүүлийн алхам нь Ерөнхий сайд Фумио Кишида дөрөвдүгээр сард АНУ-д хийх албан ёсны айлчлалын өмнөхөн болно. Кишида мөн  Токиогийн олон улсын батлан ​​хамгаалахын бусад төслүүдийн түншийн итгэлийг хадгалахын тулд гуравдагч орнуудад байлдааны онгоц экспортлохыг зөвшөөрөх нь "шаардлагатай" гэж мэдэгдсэн байна.Гэвч Японы Батлан ​​хамгаалахын сайд Минору Кихара Япон улс экспортын асуудлаар "шийдвэр гаргах хатуу үйл явц"-ыг даван туулж, "энх тайванч үндэстний үндсэн философи"-д үнэнч хэвээр байх болно гэж мэдэгдэв.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-д эзлэгдсэн Япон улс олон улсын маргааныг шийдвэрлэхийн тулд дайн, хүч хэрэглэхээс татгалздаг гэсэн үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулинд цэрэг армийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ба өөрийгөө хамгаалах чадамжаар хязгаарлагдана гэж тусгажээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.40.63

Путин гэгч зөнөг өвгөнөөс болж энэ улс орнууд хэрэггүй зүйлд их хөрөнгө зарцуулах боллоо ш.Уг нь энэ хөрөнгийг харь гариг дэлхийн нууцуудыг нээхэд ашиглавал мөн ч сайхан д.

Avatar

Нэргүй 2024-03-27 192.42.116.177

интернэтээс өмнө т1үүдийг зөвхөн гэрийнхэн нь л мэддэг байсан гэдэг мөн ч үнэн үг шүү! 202.9.40.63 чиний тухай л даа, ккк

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.95.198

дахиад л нухуулаад одоо болье оо гэнэ биз

Avatar

Нэргүй 2024-03-27 202.131.225.242

Энэ онгоцноос нь 100 ширхэгийг ав. мөн туркийн баяарактар дроныг хуулбарлаад өөрсдөө хий. сумаа үйлдвэрлэ. 1913 онд Богд хаант монгол улсын цэрэг өвөрмонголоо чөлөөлөхөөр мордоод цагаан хэрэмд тулаад байхад орос хятад хэлэлцээр хийж оросын б** сумны тусламжаа зогсоосноор цэргээ татаж арга буюу хэлэлцээ хийж өвөрмонголоо алдсан байдаг. энэ түүхэнд хиагтын гурван улсын гэрээ гэж үлдсэн бөлгөө. үүнээс өмнө орос хятад бээжинд хэлэлцэж монголын тусгаар тогтнолыг үгүй хийхээр тохиролцсон байдаг.

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.178.74

За

Avatar

Нэргүй 2024-03-27 185.220.101.107

Туркийн Баяарактор дрон чинь сураггүй болсон, Оросын ойрын зайн АДЭХС Тор-М2 гаргаахгүй устгадаг болсон тул хэн ч сонирхохоо байсан, үйлдвэрлэгч Турк ч энэ төсөл бүтэлгүйтсэн тулд зарлагаа хаахын тулд нацист фашист Киевт Баяарактар үйлдвэр барьж өгий гэж санал болгоод, нөгөө нацист фашист Киев нь хэсэг хөөрч давхилдаж байснаа сүүлдээ ямар ч хэрэггүй хог гэдгийг мэдэнгүүтээ булзааруулаад таг болсон, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-03-27 45.141.215.21

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-27 66.181.160.109

Орос Хятадууд энэ Самуурай нарыг өдөх хэрэггүй л юм байгаам даа … Эд , байлдааны техник хийгээд эхэлбэлч ёстой хийсэн шиг хийх байх шүү !! .Тэр тусмаа Америктай нийлээд хийвэлч бүүр зүйл дуусгах байх шүү …

Avatar

Нэргүй 2024-03-27 185.220.101.107

ха ха ха, чи самуурайнуудыг юу гэж бодоод байгаа юм? самуурайнуудыг Америкчууд атомын бөмбөгөөр бөмбөгдөхөөс өмнө самуурай байсан, атомын бөмбөгаар бөмбөгдсөний дараа самуурайнууд Хэлло Китти болсон гэдгийг чи мэдэхгүй байна, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-03-27 122.201.23.84

Монголчууд захиалгаа өг!

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.178.74

за

Avatar

Хирошимо, Нагасаки 2024-03-27 202.131.251.130

Энэ самурайчууд дахиад Хиросимо, Нагасакийг хүсээд байна уу.

Avatar

Нэргүй 2024-03-27 183.171.100.99

Чи л дут хаха

Avatar

элэглэгч 2024-03-27 59.153.86.198

Самурай л гэнэ, нэг ширхэг хадаас үйлдвэрлэж чадахгүй, нусан буугаа мэдэхгүй, том гүрнүүд ч дуугаараагүй байхад бид хашааны ноход шиг л ингэж хуцахаас өөр гавьяагүй… гутамшиг, оюун ухааны бядны байж байгаа царай нь

Avatar

Нэргүй 2024-03-27 43.228.131.224

Yapon prius unachihaad ene moyanuud dalchigananaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж