Францад зөөгч нарын улсын уралдаан боллоо

Францад зөөгч нарын улсын уралдаан боллоо

Францад зөөгч нарын улсын уралдаан боллоо

Францын Парис хотноо 13 жилийн дараа зөөгч нарын улсын уралдаан болов. Эдгээр зөөгч нар крауссан, кофейг  устай нэг тавцан дээр тэнцвэржүүлэн барьж, хамгийн хурднаар асгалгүй зөөх ёстой. Уг тэмцээн нь 110 жилийн түүхтэй ба зуны Олимпыг сурталчилах зорилгоор зохион байгуулагдлаа.

Нийт 1.25 миль (2 км) үргэлжилсэн уралдаан нь Францын кафе, бистрог гайхашруулдаг авхаалж самбаатай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг баярлуулсан юм. Энэ нь түүхэн Мараис дүүргийн гудамжны дагуух хотын танхимд болж, 200 орчим оролцогчид дүрэмт хувцсаа өмсөж, тавиурууддаа нарийн боов, жижиг боловч хоосон кофены аяга, бүтэн аяга усаар дүүргэв.

Тэмцээний төгсгөлд тэднийг хэр их шингэн асгасан, хэр хурдтай оролцсон зэргээр нь дүгнэсэн байна. Паулин Ван Ваймерш, Сэми Ламрус нар Парисын хамгийн хурдан зөөгчөөр  тодорчээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 14 минут 12 секундэд түрүүлсэн  Ван Ваймерш Нотр Дамын сүмийн өөдөөс харсан “Le Petit Pont” кафе, ресторанд ажилладаг. Тэрбээр 16 настайгаасаа зөөгч хийж эхэлсэн ба одоо 34 настай. Ажлынхаа талаар тэрбээр "Би үүнийг үзэн яддаг шигээ хайртай. Энэ нь миний арьсанд байдаг. Би зөөгчийн ажлаа орхиж чадахгүй, Энэ нь хэцүү. Энэ нь ядаргаатай. Өдөрт 12 цаг ажиллана, амралтын өдрүүд, зул сарын баяраар ч ажиллана. Зөөгч хийх нь  миний ДНХ-ийн нэг хэсэг. Би гартаа тавиуртай өссөн. Амьдралдаа ч, ажилдаа ч намайг сургасан дарга нар болон үйлчлүүлэгчид, бүх хүмүүс намайг төлөвшүүлсэн" гэжээ.

 

Эх сурвалж: SkyNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж