“Замын нөхцөл хүнд ч нийтийн тээврийн үйлчилгээнд саад гараагүй"

“Замын нөхцөл хүнд ч нийтийн тээврийн үйлчилгээнд саад гараагүй"

“Замын нөхцөл хүнд ч нийтийн тээврийн үйлчилгээнд саад гараагүй"

Цас орж шуурснаас Улаанбаатар хотын хэмжээнд авто замын түгжрэл нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саарсан юм. Иймээс бид нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Үүрийнсолонгоос тодрууллаа.


-Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн автобус гаргасан бэ?

-Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл гардаг.  Өнөөдрийн тухайд 1091 тээврийн хэрэгсэл гарсан, үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Өглөө ажил, сургууль эхлэх, орой ажил хичээл тарах үеэр иргэд автобусыг олноороо хүлээж байна. Оргил ачааллын үед нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Нийтийн тээвэр хувийн автомашин шиг дураараа /өөр замаар/ явах боломжгүй учраас хүлээлт үүсдэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус хоёр цаг түгжирсэн байлаа гэхэд богиноор эргүүлэх зэргээр арга хэмжээ авч ажилладаг.

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор автобусны тоог нэмэгдүүлнэ гэсэн. Нэмэгдсэн үү?  

-Үйлчилгээнд явж байгаа автобусны тоо нэмэгдсэн. Нэг өдөрт 1100-1200 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болсон.  Өмнө нь 900-1000 орчим автобус үйлчилгээнд гардаг байсан.

-Автобусаар зорчиж байгаа зорчигчийн толгой тоолно гэж байсан. Тооллого үргэлжилж байна уу?

-Гуравдугаар сарын 15-наас эхлээд зорчигчийн тоог гаргахаар судалгаа хийгдэж эхэлсэн. Төхөөрөмжийг суурилуулсан. Энэ тоог гаргах гээд байгаагийн зорилго нь хэчнээн иргэн бэлнээр мөнгө төлдөг, хэчнээн иргэн картаа уншуулж зорчиж байна, хэд нь төлбөр төлөхгүй явдаг юм бэ гэдэг тоог гаргах зорилготой юм.  Судалгаа хараахан дуусаагүй байна.

-Жолооч нарын цалинг нэмнэ гэж байсан, нэмэгдсэн үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нарын цалинг нэмсэн. Цаашдаа ч цалинг нь үе шаттай нэмэгдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж