Вьетнам руу аялал зохион байгуулж байгаа аж ахуй нэгж болон зорчиж буй хувь хүмүүсийн анхааралд Вьетнам дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Вьетнам Улс руу болон тус улсаас хямд үнэтэй билет зарж буй “Vietjet Air” зэрэг авиа компанийг сонгон Өмнөд Солонгосоор дамжин Монголоос ирэх мөн буцах эсхүл гуравдагч улсыг зорихоор төлөвлөж байгаа иргэд БНСУ-ын виз урьдчилж авсан байх шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна.
Тухайлбал, Вьетнамын “VietJet Air” авиа компаниар үйлчлүүлэх тохиолдолд Инчеон-ы олон улсын нисэх онгоцны буудлын хилийн боомтоор гарч, дахин бүртгэл хийлгэх шаардлага тавигдаж байгаа ба зөвхөн Солонгос Улсад зорчих визтэй иргэдийн хувьд тус авиа компаниар үйлчлүүлэх боломжтой байгаа юм.
Иймд аялал зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн зүгээс аялагчдад зориулж БНСУ-аар дамжиж нисэх тасалбар худалдан авах тохиолдолд аль болох (KAL, ASIANA гэх мэт) нэг авиакомпанийн тасалбар худалдан авах, эс бол VIET NAM AIRLINES, МИАТ зэрэг Инчеон-ы олон улсын нисэх буудалтай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн авиа компаниар үйлчлүүлэхийг санал болгож байна.
CC 2024-03-27 139.5.219.99
NOVSHIIN HULGAI IHTEI GAZAR SHU BOLGOOMJTOI BAIGAARAI
Нэргүй 2024-03-27 202.55.188.113
mongoloos shuud vitnam yavhaar bol yahu zuvhun mongolin ongotsoor irj ochno