“Гэмтсэн олон хүнийг 103-аар явуулсан, Хөшигийн хөндийн замыг нээлээ”

“Гэмтсэн олон хүнийг 103-аар явуулсан, Хөшигийн хөндийн замыг нээлээ”

“Гэмтсэн олон хүнийг 103-аар явуулсан, Хөшигийн хөндийн замыг нээлээ”

Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү чиглэсэн авто замд 17 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр болсон юм.  Ослын улмаас олон хүн бэртэж гэмтсэн байна. Одоогоор хэдэн хүн бэртсэн бэ гэдэг мэдээлэл тодорхой бус. Тээврийн цагдаагийн газрынхан осол гарсан газарт ажиллаж, үзлэг шалгалт хийсэн байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир“Өнөөдөр 08.20 цагт дуудлага мэдээлэл ирсэн. Чингис хаан нисэх онгоцны буудал явах замд маш олон машин мөргөлдсөн гэдэг мэдээлэл ирсэн. Нийт 17 тээврийн хэрэгсэл осолд холбогдсон. Зорчих хэсгийг чөлөөлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болж, цас орж, шуурч байна. Хурдаа тохируулж явах шаардлагатай.

Яаралтай тусламжийн 103-аар олон иргэн явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Хэчнээн иргэн гэмтсэн бэ гэдэг мэдээллийг эргэн авч чадаагүй байна. Хэргийн газарт үзлэг хийх зорилгоор тууш замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Үзлэг дууссан тул хөдөлгөөнийг нээлээ.  Цасан шуурга зөвхөн Хөшигийн хөндийд болоогүй Төв аймгийн хэд хэдэн сумд, Булган, Дархан-Уул, Орхон зэрэг аймагт ч болж байна. Онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг хүсье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.40.69

ЧДүүрэг ХУдүүргиин замыг хариуцаж байдгаа болио дарга нарын хиисэн балай хувилдөөны гай

Avatar

Зочин 2024-03-27 202.126.91.91

Приус унасан толгойгүй нөхдүүд учиртайхан баймаар юм шигээ.

Avatar

Нэргүй 2024-03-27 103.168.34.228

buged l aldaa gargana mashindaa bshldee

Avatar

Nar 2024-03-27 103.212.119.167

arai chdee.iim archaagui bhdaa yanaa.17 mashin toolchood huniih ni toog togtooj chadaagui bhdaa icheechee..

Avatar

Нэргүй 2024-03-27 103.111.68.3

зам тээврийн Сайддаа хариуцлага тооцооч ээ? ОЮУН ЭРДЭНЭЭ

Avatar

Зочин 2024-03-27 66.181.176.38

Энэ хүн улс төржсөөр байгаад мэдрэл муутай болцон юм шиг ээ

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.93.96

Энэ Нэргүй юү, нээрээ тийм кх кх кх …..Ер нь ч бүх монгол чууд мэдрэл муутай болчихжээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж