Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн давааны замд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсч машин зорчих боломжгүй болсон учир хөдөлгөөнийг хязгаарласан талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас авто тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Одоогоор бусад чиглэлд зам, даваа хаагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн замуудад албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ