Балтиморын гүүр нурахад сураггүй болсон 6 хүнийг нас барсан гэж үзэв

Балтиморын гүүр нурахад сураггүй болсон 6 хүнийг нас барсан гэж үзэв

Балтиморын гүүр нурахад сураггүй болсон 6 хүнийг нас барсан гэж үзэв

АНУ-ын зүүн эргийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Балтимор боомт дахь Фрэнсис Скотт-Ки гүүрний нэг баганыг Мягмар гаригийн 01:30 цагийн үед чингэлэгт усан онгоц мөргөснөөр гүүр нурсан. Гүүрээр тухайн үед зорчиж байсан машинууд болон 20 орчим хүн гол руу унасан байна. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж байгаагаа Балтиморын гал түймрийн албаны дарга Жеймс Уоллес Мягмар гаригт мэдэгдсэн.

Тэгвэл харанхуй болж, нөхцөл байдал улам аюултай болсон тул аврах багийнхан ослоос хойш 18 цагийн дараа эрэн хайх, аврах ажиллагаагаа зогсоожээ. Сураггүй болсон зургаан хүнийг нас барсан гэж таамаглаж байна. Боомтын ажилчин гэх зургаан хүний цогцсыг олж авахын тулд өнөө өглөө шумбагчид эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх бололтой.

Гүүр мөргөсөн хөлөг нь "Дали" нэртэй Сингапурын далбаатай чингэлэгт хөлөг онгоц байсан бөгөөд 288.95 метр өндөртэй. Усан онгоц Балтимор боомтоос Шри-Ланк руу чиглэн явсан.

Усан онгоц гүүрийг мөргөхөөс өмнө цахилгаан тасарчээ. Тиймээс гүүрээр зорчих хөдөлгөөнийг зогсоосон байсан тул илүү том гамшгаас сэргийлж чадсан гэж үзэж байна.

Балтимор нь АНУ-ын автомашин тээвэрлэлтийн хамгийн ачаалалтай боомт юм. Тус боомтын хувийн болон нийтийн терминалууд нь 2023 онд 847,158 автомашин, хөнгөн ачааны машиныг тээвэрлэсэн. Мөн хөдөө аж ахуй, барилгын машин механизм, элсэн чихэр, гөлтгөнө, нүүрс зэргийг уг боомтоор тээвэрлэдэг.

Харин Фрэнсис Скотт-Ки гүүрээр өдөрт 31 мянган тээврийн хэрэгсэл буюу жилд 11.3 сая тээврийн хэрэгсэл тогтмол зорчдог.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.160.28

энэ пиздук орчуулах гэж тамлах юмаа чааваас элбэгдоржид цус садартал хошногодуулсаар байгаад элий болсон өлөгчин

Avatar

Нэргүй 2024-03-27 202.179.15.130

288.95 метр өндөртэй. Биш урттай байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж