Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн /2024.03.27 /-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл , “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар, Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар, Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.