Сэрэмжлүүлэг: Нисэхийн замд олон тооны машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Сэрэмжлүүлэг: Нисэхийн замд олон тооны машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Сэрэмжлүүлэг: Нисэхийн замд олон тооны машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсч байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тухайлбал, Тохиромжтой хурдыг сонгох, хажуу, хоорондын зайг зөв барьж явах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх, аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Зам тээврийн ноцтой осол гарсантай холбоотойгоор МИАТ компани мөн мэдэгдэл гаргаж, нисэх буудал руу явж байгаа иргэдийг Төв аймгийн замыг сонгон очихыг зөвлөсөн байна.
Тайлбар байхгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.93.96

Манай цагдаагийн албан хаагчдын мэдлэг боловсрол тун хангалтгүй ш дээ ! Одоо өөрийгөө өмөөрөөд нэг том дарга нь мэдэгдэл хийнэ дээ, цас шуургатай үед тэмдэг тэмдэгл ээ нэмэж тавих, нэмэглэл хүн хүч гаргах зэргээр шуурхай ажиллах сэтгэл байхгүй, хий л пээдэлзээд л, зандраад л, загниад л байдаг ёстой хоцрогдсон гарууд л доо !

Avatar

Нэргүй 2024-03-27 202.179.24.40

ЗАМЫН НӨХЛӨЛ АЮУЛТАЙ ТҮВШИНД ХҮРНЭ ГЭЖ УДАА ДАРАА ЗАРЛАСАН. УОЛООЧ НАР Ч АНХААРСАНГҮЙ ТӨР ЗАСАГ Ч АЖИЛСАНГҮЙ. … ЗАМЫН НӨХЦӨЛ МУУДАНГУУТ ЖОЛООЧ НАРЫГ АНХААРУУЛАХ ХУРДАА ТОХИРУУЛАХЫГ САНУУЛАХ ЗӨӨВРИЙН БОЛОН ТҮР ГЭРЭЛ ДОХИОГ ТАВИХ. / ШАР ГЭРЭЛ АНИВЧУУЛДАГ ЮМ БИЛЭЭ ШД. / ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭЭ НЭМЖ БАЙРШУУЛАХ ОРЦ ГАРЦ ДЭЭР АНХААРУУЛГА САНАМЖ БАЙРШУУЛАХ , ЦАСАА ХУРДАН ЗАЙЛУУЛАХ ГЭХЧИЛЭН… ХАА ХААНАА Л ТААРУУРХАН БАЙНА ДА

Avatar

Нэргүй 2024-03-27 59.153.114.105

Улсын нүүр царайг илтгэх гол замынхаа цасыг орчин үеийн техникээр шуурхай цэвэрлэчихэж чадахгүй л байгаа юм уу?? Арчаагүй гэхэд арай л хэтэрхий юмаа??!! Улс удирдаж чадахгүй атлаа албан тушаал руу үхэн хатан зүтгэгч нарын хар гай!!! Явж явж тийм жоомнуудыг сонгодог иргэд бидний л бруу шүү дээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж