Оросын 2014 онд хулгайлсан хөлөг цохилтод өртжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.27-нд нийтлэгдсэн

Оросын 2014 онд хулгайлсан хөлөг цохилтод өртжээ

Оросын 2014 онд хулгайлсан хөлөг цохилтод өртжээ

ОХУ-ын Константин Олшанский хөлөг Украины цохилтод өртсөнийг Украины Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Плетенчук хэллээ. 2014 онд Крымийг эзлэх үед оросуудын хулгайлсан гэх уг байлдааны хөлгийг Украины хүчин Нептун пуужингаар цохижээ.

Дмитрий Плетенчук мэдэгдэхдээ "Яг энэ нэгжид цохилт өгөх шийдвэр гарсан нь харамсалтай. Бидэнд сонголт байгаагүй. Бид Украины Нептун пуужинг ашиглаж хохирол учрууллаа" гэжээ.

Мөн Константин Олшанский хөлгийг ОХУ 2014 онд Крымийн довтолгооны үеэр хулгайлсан гэдгийг тэр онцлов. Хөлөг онгоц Крымийн буланд есөн жил зогссон бөгөөд оросууд сэлбэг хэрэгсэл болгон задалж эхлээд байсан. Гэхдээ байлдааны том хөлгүүд хомсдож эхэлсэн тул Константин Олшанскийг нэг жилийн дотор сэргээн засварлажээ.

Азов, Ямал, Иван Хурс зэрэг Оросын хөлөг онгоц ойрын ирээдүйд тулааны даалгавар гүйцэтгэх боломжгүй болсныг мөн Плетенчук баталжээ. Тодруулбал, Украины Зэвсэгт хүчний Стратегийн харилцаа холбооны газар гуравдугаар сарын 24-ний өдөр Севастополь дахь Оросын томоохон хөлгүүдийг Украины хүчин цохисон гэж мэдэгдсэн. Хөлөг онгоцнуудаас гадна Хар тэнгисийн флотын хэд хэдэн дэд бүтцийн байгууламж, холбооны төв зэрэг газар цохилтод өртсөн байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж