Street Fashion: Токиогийн залуусын имиж хэрхэн өөрчлөгдсөн бэ?

FASHION

Street Fashion: Токиогийн залуусын имиж хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Street Fashion: Токиогийн залуусын имиж хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Токио загварын долоо хоног "COVID-19" тахлын дараа амжилттай болж, дэлхийн өнцөг булан бүрээс Ази тивийн залуучуудын стиль имиж хэрхэн хувьсч буйг онцоллоо. Загварын шоунд Финландын Маримекко, Канадын загвар зохион бүтээгчид зэрэг 35 хувцас загварын брэндүүд оролцсон боловч дийлэнх нь дотоодын брэнд байжээ. Тус шоу Японы шинэ цаг үеийн брэнд үүсгэгч Микио Сакабэгээр эхлэн алдарт дуучин Бейонсэгийн "Renaissance" тоглолтын чимэг болсон "Anrealange" эрэгтэй загварын брэндээр дууссан байна. Сүүлийн  арав гаруй жилд Япон улс 1970, 1980-аад оны үед тус улсын загварын ертөнцийг эзлэхэд тус дөхөм болсон Йохжи Ямамото эсвэл  Исси Мияке, Ханае Мори нар шиг алдартай загвар зохион бүтээгчдийг төрүүлэхээр тэмцэх болсон. Түүнчлэн гудамжны стиль томоохон брэндүүдийн загвараас илт давамгайлж, залуучуудын өдөр тутмын хэв маягийн эвджээ. Жижиг бизнесүүд мөн хөгжиж, өөрсдийн нэрийн брэндээ үүсгэх болов.

Дэлхийн олон орноос зочилон ирсэн загварын агентлагууд ихэвчлэн шинэ залуу үеийн брэнд, загвар зохион бүтээгчид болон гудамжны загварыг үзэх гэж Токиогийн гудмаар өдөржин алхдаг талаар " VOGUE" сэтгүүл мэдээлсэн.

"Rakuten Fashion Week Tokyo" гэгддэг энэхүү арга хэмжээ нь гудамжны зоримог хэв маягаараа алдартай ба зочдод готик дэгжин загвараас эхлээд Лолита маягийн этгээд загвар хүртэл бүх зүйлийг сонирхуулна.Оролцогч, загвар өмсөгч Юнна Бадова "Япон хүмүүсийн хэв маяг үнэхээр гайхалтай. Японд хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай байдаг" гэжээ. “CNN” агентлагийн загварын булан хөтлөгч Моеригийн нийтэлснээр залуу үе гоё дэгжин, зохих зохихгүйгээс үл хамааран дотоод мөн чанараа ил гаргах стиль имижийг бүрдүүлж байна.

Камерын дуранд өртсөн ихэнх хүмүүс өөртөө таалагдах хувцасаа өмссөн байгаа нь хэвшмэл ойлголтыг эсэргүүцэж, хувь хүнийг чиглэсэн сонголтууд трэнд болж буйг илтгэнэ.

Заавал биеийн галбир, нүүрний хэмжээ, арьсны өнгө зохицолтоо олох гэж үнэтэй үйлчилгээ авах бус "Би хэн бэ, би юунд дуртай вэ, би ямар хувцас өмсвөл тухтай санагдах вэ?” гэсэн асуултын ачаар трэнд бий болгож болно. Японы залуучууд жендер, цаг үеийн үзэл суртал үл хамааран, хувь хүнээ илтгэсэн имиж бүрдүүлдэг болсон.

Тиймдээ ч олон улсаас зөвхөн гудамжны стилийг үзэж сонирхох гэсэн жуулчид олширдог байх. Том брэнд гэлтгүй өөрийн дүр төрхөө бүтээх нь ямар ч имиж тодорхойлох үйлчилгээнээс илүү болохыг эдгээр залуус онцоллоо.

Шоунд оролцож, бусдад хар хувцасны шинэ чиг хандлагийг мэдрүүлхийг хүссэн гэх залуус. Тэд классик хар костюмнаас илүү готик, уламжлалт хэв маягаар хувцаслах нь бодит санагддаг гэв.
Рю Кобаяши “Kidill” хүрэм, “Comme des Garçon юбка, “Marc Jacobs” цүнх үүрсэн байв. "Би бага багаар панк моод олширч байгаад баяртай байна" гэж Кобаяши хэлэв.
Токиогийн загварын долоо хоногт оролцогч Бунта Шимизү өнгө өнгийн хувцас өмссөн байна. Тэрбээр хувцаслалтаараа дотоод ертөнцөө илэрхийлдэг.
Аяари Юүи өөрийн хэв маягаа жендергүй гэж тодорхойлдог. Тэрбээр “Yves Saint Laurent”-ийн зангиагаар гоёжээ.
Дайсүкэ Фижи хувцаснуудаа Осакагийн трифт дэлгүүрээс авсан. “ Классик, эгдүүтэй дүр төрхийг бий болгохыг хүсдэг. Хэрвээ би боловсон хувцаславал бусдаас ялгагдаж чадахгүй” гэв.
Оролцогч Сена бүхэлдээ савхин хувцас өмсчээ. Түүний хувьд савхи нь хүчирхэг байдлыг илтэгдэг.
Дайкокуду Неро нь Исси Мияке, Ёхжи Ямамото нарын хувцаснуудыг “MSCHF”-ийн том улаан гуталтай хослуулсан. Тэрбээр Японы сүүлийн үеийн загварын чиг хандлагын талаар асуухад "Би мэдэхгүй байна" гэж хариулав. "Би зүгээр л хүссэн зүйлээ өмсдөг, тиймээс би анхаарал хандуулдаггүй”.
Ю Масуйгийн өнгөлөг хувцас нь “Ashley Williams” ноосон цамцыг “Christopher Kane” өмсгөл,”Dries Van Noten” жинсэн өмдтэй хослуулсан. Би өдөр бүр хэв маягаа өөрчилдөг хэмээн өөрийн хувийн хэв маягийг “хамелеон” шиг дүрсэлсэн байна. Тэрбээр: "Өнөөдрийн миний сэдэв бол 90-ээд оны Харажүкү-несстэй панк юм" гэв.
Загварын шоуны зочид
Загварын долоо хоногт оролцогч Рэйши цэнхэр ноосон пальто, ороолт, цэцэгтэй цүнх, нимгэн өмд өмссөн байхыг харж байна.
Загварын долоо хоногт оролцсон зочдын нүд унагам стиль
Сога Такахашигийн готик загвартай хүрэмний урт ханцуй. Тэрбээр өөрийн хувийн хэв маягийг тайлбарлахдаа "Сэтгэлийн сорилт, эмх замбараагүй байдал бол миний имиж юм."
Support Surface шоуны загвар өмсөгч Юнна Бадова ОХУ-аас ирсэн . "Япон хүмүүсийн хэв маяг гайхалтай.Японд хүн бүр өөр өөрийн гэсэн хэв маягтай байдаг."
Meagratia шоуны оролцогч “Bill Whitten” брэндийн цамц, гутал өмссөн байна.
Загварын шоу үзэхээр ирсэн зочин

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-27 66.181.179.167

этгээд бас эмх замбраагүй төрөл их бна таалагдлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж