Сурвалжлага: Өндөгний олдоц муу байна

Сурвалжлага: Өндөгний олдоц муу байна

Сурвалжлага: Өндөгний олдоц муу байна

Орос улсаас импортоор орж ирдэг өндөг тасраад хоёр сарын нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд дотоодынхоо хэрэгцээг хангадаг “Түмэн шувуут”, “Баян” хувьцаат копаниуд тасралтгүй  өндөг нийлүүлж буй ч хэрэгцээг хангаж чадахгүйд хүрчээ.

Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний захуудад өндөг ховор харагдана. “E-Mart” сүлжээ дэлгүүрт өглөө ирсэн өндөг өдрийн 11-12 цагийн үед борлуулагдаад дуусч байгаа бол “Баянзүрх” зах болон бусад хүнсний захуудад өндөгний олдоц муу, эрэлт ихэссээр байна.

Өглөө нийлүүлэлтэд ирсэн өндөг 13:00 цагт худалдаалагдаж дуусч байгаа талаар худалдаа эрхлэгчид хэллээ. Монгол Улсын дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг ОХУ хангадаг. ОХУ-д инфляц өссөний улмаас өндөг үнэд орж, ширхэглэн зарж эхэлсэн байна. Сирена нэртэй Телеграм хуудас дээр мэдээлснээр Новосибирск, Оренбург, Москва болон Крымын дэлгүүрүүд нэг өндгийг 9-өөс 20 рублиэр (300-663 төгрөг) ширхэглэн зарж эхэлсэн гэх мэдээлэл байна.

ОХУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээг харвал өндөгний үнэ аравдугаар сард 13 хувиар, арваннэгдүгээр сард 15 хувиар нэмэгдсэн аж.

Харин энэ онд нийтдээ 42 хувиар өссөн байна. Оросын хэвлэлүүд өндөгний эрэлт нэмэгдсэн талаар мэдээлэхдээ ачааны машинаас зарж буй хямд өндгийг авахаар урт дараалал үүсгэсэн хүмүүсийг харуулсан юм.“Invest Foresight” сайт үнийн өсөлтийн талаар мэдээлэхдээ “Үнэ үргэлжлүүлэн өснө” гэж мэдээлсэн байна.

Иймээс бид дотоодын өндөгний олдоц үнийн өсөлт, хэр байгаа талаар сурвалжлахаар “Баянзүрх” захыг зорилоо.

"ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ, 14 ХОНОГТ 1 НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА"

Баянзүрх захын баруун жигүүрийг эзэлсэн нарийн ногоо, гурил будаа, өндөг зэрэг бүтээгдэхүүн зарж байгаа лангуунууд руу очиж хэсэг ажиглаж зогсоход хүмүүсийн дийлэнх нь өндөг асууна. Ихэнх лангуун дээр өндөг харагдсангүй, ганц нэг лангуун дээр хоёр гурван сагс өндөг харагдана. Худалдаа эрхлэгч нараас өндөгний олдоцын талаар асуухад Оросын өндөг ирэхгүй байгаа болохоор өндөгний хүрэлцээ муу байна гэж ам уралдан хариуллаа.

 “Ганц манай зах гэлтгүй ер нь гадуур өндөгний хүрэлцээ муу байгаа. Энэ олон дэлгүүр захуудыг өндгөөр хангах дотоодын олон компани байхгүй байгаа болохоор хэцүү л байна”  гэж нэгэн иргэн зовлон тоочиж, харин худалдагч  “Угаасаа Оросын өндөг тасарсан учраас дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниуд өндгөө хангаж чадахгүй байна. Зарим нэг нь мөнгөөр зодож өндгөө авч байна. Би өөрөө өндгөө явж авч байгаа, хааяа борлуулалт нь ирдэг гэхдээ явж авсан нь арай хямд. Очиж авахаар 620-640 төгрөгийн хооронд олж авдаг. Уг нь өмнөх долоо хоногт нэгээс хоёр удаа борлуулалт нь ирдэг байсан бол одоо 14 "хоногтоо нэг удаа ирдэг болсон” гэж бухимдангуй хариулав.

ИРГЭД: ӨНДӨГ ХОВОРДСОН ГЭЭД ХУДАЛДААЧИД ДУРААРАА ҮНЭ НЭМЖ БОЛОХГҮЙ

-Өмнөх долоо хонгоос хойш өндөгний олдоц муу байна. Би өглөө гэрийнхээ ойр хавийн дэлгүүрээр өндөг хайгаад олсонгүй. Гэхдээ өндөг өмнөх долоо хонгоос үнэ нь өссөн байна. Ийм ойр ойрхон бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөд байгаа нь ард иргэдэд хүндрэлтэй байна.  

-Сүүлийн үед сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдэд өндөг олдох нь ховордоод зарим жижиг дэлгүүрүүд өндгийг 800 төгрөгөөр худалдаалж байна. Мэдээж дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болох ч өндөг ховордсон гээд үнээ нэмээд байж болохгүй. Нэг нэмэгдсэн үнэ эргэж буудаггүй жишиг манай худалдаачдын дунд байдаг шүү дээ. Ховордож болох тэр хэрээр нь дур зоргоороо үнээ нэмээд байж болохгүй.

-Би хоёр долоо хонгийн өмнө өндөг 630 төгрөгөөр авсан гэтэл өнөөдөр захаас 680 төгрөгөөр авч байна. Зах дээр ийм үнэтэй байгаа юм чинь жижиглэн дэлгүүрүүдээр 700-аас дээш төгрөгөөр доод тал нь зарна. Энэ нь иргэдэд хүндрэлтэй байна. Худалдаачдаас яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэж асуухад урдаас олдоц муу байгаа, орос өндөг байхгүй тасарсан болохоор бид үнээ нэмэхээс өөр аргагүй гэж ам таглаж байна. Үүнийг төр засгаас анхаарах хэрэгтэй.  Байнга л олдоц муу ямар нэгэн бараа ховордохоор нь юмныхаа үнийг үндэслэлгүй нэмдэг зангаа болих хэрэгтэй. Тэгээд дараа нь олдоц нь хэвийн хэмжээнд орсон ч үнээ бууруулдаггүй өссөн хэмжээндээ л зарж борлуулж байдаг. Тийм юм бол барааны олдоц сайжирсан үедээ буцаад үнээ өмнөх байсан хэмжээнд аваачих ёстой шүү дээ. Аваачиж чадахгүй юм бол цалин хөлсөө тэрэнтэй дүйцэхүйц өсгөх хэрэгтэй.

Иргэд энэ мэтээр санал бодлоо хуваалцлаа.

Цааш хэд алхаад хажуу талын “М-Март” руу ороход лангуун дээр нь "Түмэн шувуут"-ын цөөхөн хэдэн өндөг харагдана. “Баянкомпанийн өндөг дууссан байв. Ойр хавийн хэд хэдэн сүлжээ дэлгүүр, хувийн дэлгүүрүүдээр ороход дийлэнхэд нь өндөг ирэхгүй тасарсан гэх хариултыг өгч байлаа.

ТҮМЭН ШУВУУТ: ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭВИЙН, ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Иймд бид “Түмэн шувуут” компанийн маркетингийн албанаас тодруулахад “Бид үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Үнийн хувьд гэвэл өнгөрсөн оны аравдугаар сараас хойш үнээ тогтмол барьж байгаа. Нэг өндөгний үнэ 500 төгрөг. Хойшид бид үнээ өсгөхгүй тогтвортой байлгахын төлөө хичээж ажиллаж байна. Мөн манай компани "Түмэн шувуут-3" шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа гэхэд дотоодынхоо өндөгний хэрэгцээний 70-80 хувийг хангаж чадах хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн” гэсэн юм.

Монгол Улсын хувьд 2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн бол үлдсэнийг нь импортоор авдаг. ОХУ-аас өндөгний нийлүүлэлт буурсан, дотоодын аж ахуй нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоор нийлүүлэлт хийж байгаа учраас ийнхүү өндөг хомсдож байгаа аж. Гэхдээ хомсдож байна гээд худалдаачид дур зоргоороо үнэ нэмдэг байж болохгүй, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хэрээр иргэдийн амжиргаа, худалдан авах чадвар буурдаг гэдгийг иргэд хэлж байлаа.

Мөн хүн амын хүнсний хэрэгцээнд өндөг гол нэрийн бүтээгдэхүүн болж хэвшсэн тул дотооддоо өндөгний үйлдвэрийг олноор байгуулж, дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг болох нь чухал болж буйг иргэд мөн хэллээ.

эх сурвалж: ҮСХ

Э. ДАРИЙМАА, М. ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.92.10

3 сард өндөг бүү ид орос хятадын бузар орно

Avatar

зочин 2024-03-27 103.212.118.194

нөгөө амарбаясгалан хаачив. одоо л дуугарч донгодох ёстой шдээ. муу гөлгөр хаачив

Avatar

Jorj 2024-03-27 202.9.46.33

Европын орнуудад хамгийн хямд хүнсэнд ордог өндөг.Гэтэл энд өндөг баруун Европын орнуудаас ч үнэтэй байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ улсын хоёр хөрш Хятад, Орос улсуудад ч мөн хамгийн хямд хүнсний нэг.

Avatar

Иргэн 2024-03-27 66.181.184.58

Худал мэдээлэл тарааж битгий зохиомол хомсдол үүсгээд байгаачээ!!! Эсвэл өндөгний үнийг өсгөх гэсэн баүир арга уу, захиалгаар бичээд байгаа юм уу?!

Avatar

zochin 2024-03-27 203.91.115.247

shuwuunii baasaar yadiin

Avatar

Нэргүй 2024-03-27 103.212.117.177

Чи тэгвэл хүний бaaс гэсэн үг үү хаха

Avatar

Нэргүй 2024-03-27 103.168.179.132

Nomind duuren ondog bn lee hud medeeelel taraahaa boli

Avatar

С.С 2024-03-27 66.181.166.134

Үнэ ханш сонирхсонгүй ээ…Гэхдээ "Номин" сүлжээ дэлгүүрт өндөг дүүрэн л байна ш дээ…Яахаараа ингэж худлаа, зохиомол байдлаар бичиж мэдээлээд байдаг юм бэ?

Avatar

Тарган алдармаа 2024-03-27 69.138.84.33

битгий ав, өндөг нь муудаад хог дээр очно, хашраад үнээ буулгатал бүү ав
битгий ав, өндөг нь муудаад хог дээр очно, хашраад үнээ буулгатал бүү ав
битгий ав, өндөг нь муудаад хог дээр очно, хашраад үнээ буулгатал бүү ав
битгий ав, өндөг нь муудаад хог дээр очно, хашраад үнээ буулгатал бүү ав

Avatar

Нэргүй 2024-03-27 202.70.34.115

АВАХАА БОЛЬЧИХНО ГЭЖ САЙХАН ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2024-03-27 103.57.95.17

дотоодын үйлдвэрүүд ийм л байдаг ш дээ. Бодит зах зээлийнхээ тоог мэдэхгүй , тооцоо судалгаа байхгүй, 100 % хангадаг гээд л байсан, худлаа попууд

Avatar

зочин 2024-03-27 66.181.187.26

дэлгүүрүүд өндөг тасраагүй ээв түмэн шувуут баянгн өндөг дүүрэн

Avatar

Үнэ 2024-03-27 66.181.191.251

дайн зогсвол гурил өндөг бинзений үнэ тогтворжино

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.188

guril chin mongol luivarchdaas bolj usch bgaa. yun dain

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.187.79

боллмжтой айл бүр тагтан дээрээ 2, 3 тахиа тэжээцгээе ээ, сонгуулиас өмнө улсаас дэмжээд өгмөөр байна.

Avatar

ard tumen hetsuudle 2024-03-27 103.57.95.14

ondogoo une nemeed.uzeerei alnashuu hudaldagch nariig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж