Балтиморын гүүр нурж, 7 хүн сураггүй байна

Хуучирсан мэдээ: 2024.03.26-нд нийтлэгдсэн

Балтиморын гүүр нурж, 7 хүн сураггүй байна

Балтиморын гүүр нурж, 7 хүн сураггүй байна

АНУ-ын Балтимор боомт дахь томоохон гүүрний нэг баганыг өнөөдөр 01:30 цагийн үед чингэлэгт хөлөг онгоц мөргөснөөр гүүр нуржээ. Гүүрээр тухайн үед зорчиж байсан машинууд болон 20 орчим хүн гол руу унасан байна. Аврагчид Патапско голоос эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Сураггүй болсон долоон хүнийг эрэн хайж байгаагаа Балтиморын гал түймрийн албаны дарга Жеймс Уоллес хэлсэн байна.

"Олон тооны тээврийн хэрэгсэл, магадгүй тракторын чиргүүл, эсвэл тракторын чиргүүл шиг том машин гол руу унасан байж магадгүй" гэж Балтимор хотын албаны хүн хэлжээ. Осолтой холбоотойгоор Мэрилэнд мужийн захирагч Уэс Мур онц байдал зарлав.

Балтимор нь АНУ-ын автомашин тээвэрлэлтийн хамгийн ачаалалтай боомт юм. Тус боомтын хувийн болон нийтийн терминалууд нь 2023 онд 847,158 автомашин, хөнгөн ачааны машиныг тээвэрлэсэн. Мөн хөдөө аж ахуй, барилгын машин механизм, элсэн чихэр, гөлтгөнө, нүүрс зэргийг уг боомтоор тээвэрлэдэг.

Гүүрийг мөргөсөн хөлөг онгоц нь Сингапурын далбаатай чингэлэгт хөлөг байжээ. Хөлөг онгоцны бүртгэлтэй эзэмшигч нь "Grace Ocean Pte Ltd" компани байсан. Хөлөг онгоцыг "Maersk" тээврийн компани түрээсэлсэн байжээ.

Эх сурвалж: REUTERS, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж