Г.Болор-Эрдэнэ, О.Тулга нар Металлтай нэгджээ

Г.Болор-Эрдэнэ, О.Тулга нар Металлтай нэгджээ

Г.Болор-Эрдэнэ, О.Тулга нар Металлтай нэгджээ

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 3-наас 6-ны өдрүүдэд болно. Нийт найман баг хоёр хэсэгт өрсөлдөх бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багууд оролцоно.

Хэсгийн байдал, тоглолтын хуваарь, баг тамирчдын мэдүүлэг хэдийнэ ил болжээ. Тэмцээний А хэсэгт Монголын Бишрэлт Металл, Хонг Конгийн Истерн, Малайзын НС Матрикс Дирс, Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан бол Б хэсэгт Монголын Хасын Хүлэгүүд, Тайландын Хай-Тек, Сингапурын Адройт, Индонезийн Пелита Жаяа багууд багтжээ.

Хэсэг бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарах бөгөөд түрүүлсэн болон аман хүзүүдсэн багууд Индонезид дараагийн шатанд өрсөлдөх билээ.

Багуудын бүрэлдэхүүний тухайд Хасын Хүлэгүүд баг ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй. Дээд лигт түрүүлсэн багаараа оролцох аж. Харин Бишрэлт Металл багагүй өөрчлөлтийг хийжээ. Тухайлбал, Блэндийг нутаг буцааж, Кристофер Блэйкийг эргүүлэн авчээ. Мөн Эрдэнэтийн Уурхайчидаас Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ Бодонсоос О.Тулга нарыг нэгтгэв. Үүнээс гадна гэмтэлтэй байгаа Д.Дэлгэрнямыг 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрхийн тэмцээнд нь нөөж, Даниел Очефу гэх 211 см өндөртэй, төвийн тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж