УИХ-аар импортын гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь олны анхаарлыг татаад байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийг УИХ-аар баталбал гурилын үнэ буурах боломжтой гэдэг асуудал хөндөгдөж буй ч эргээд газар тариалангийн салбарыг эрсдэлд оруулна гэдэг зүйл яригдах болсон. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарын байр суурийг онцолж байна.
Х.Болорчулуун:
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд
-Буудайг гурил үйлдвэрлэгчид 700 мянгаар аваад 1 кг гурилыг 2800 төгрөгөөр дөрөв дахин нугалж зарж байгаа юм шиг яриад байгаа. Гурван жилийн өмнөх үнэ. Өнгөрсөн жил 1 саяас 1.1 сая төгрөгөөр буудайг худалдан авсан.
Яагаад 700 гэдэг үнэ гарсан бэ гэхээр гурван жилийн өмнө гурил үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгоод гурилын үнийг тогтворжуул гэсэн. “Улаанбаатар гурил”, “Од групп" хамаарал бүхий ах дүүгийн үйлдвэр. Нэгдүгээр гурилын үнийг 1700 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэтэл нэгдүгээр гурилын үнээ 1800 төгрөгөөр борлуулсан учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар акт тавьсан. Үгсэн хуйвалдсан гэж акт тавьсан юм билээ. Эхлээд бол шүүхийн шийдвэр компанийн талд гарсан. Эцсийн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй. Энийг л үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн гэхээр ард түмэн итгэнэ шүү дээ. Элэнцгийнх нь мафи байх вэ дээ. Оростой харьцуулахад манайд гурилын үнэ өндөр ч бусад улстай харьцуулахад хямд.
Орост дэлхийн хаана ч байхгүй гурилын үнэ буусан. Афиркийн орнуудад тусламжаар гурил будаагаа өгч байна. Баруун руу гурил нь гарахаа больсон. Яагаад гурилын үнэ манайхаас хямд байгаа вэ гэхээр Орост техник, үр бордоо, шатахуун бүгдийгээ тариаланчиддаа хөнгөлөлттэй үнээр өгч дэмждэг. Ер нь газар тариалан нь байж хөнгөн хүнсний үйлдвэр хөгждөг гэдгийг Орос төдийгүй бусад орон ойлгодог. Орост гурилын үнэ хямд байгаа нь валютын ханш бага байгаатай нь бас холбоотой.
Дайны өмнө буюу хоёр жилийн өмнө рубль 65.1 байсан бол ноднин 90.1 болсон. Одоо 36 төгрөг болж буурсан. Үүнээс болоод түр зуур гурил будаа төдийгүй бусад бүх бараа Орост хямд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ төслийг бүлэг дээр дэмжсэн. Энэ шийдвэр газар тариалан төдийгүй гурилын үйлдвэрийг эрсдэлд оруулах хүнд сорилт болно. Газар тариалан гэдэг дуртай цагтаа хаалгаа онгойлгоод нээгээд хаадаг эд биш. Газар нь зэрлэгт баригдана, техник нь элэгдэлд орно. Энийг цаг хугацаа харуулна.
Д.Амарбаясгалан:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
-Гурилын үнэ зах зээлийн өрсөлдөөнгүй улмаас хэт өндөр болсон. Дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр ялгаатай болчихсон. Энэ үнэ өөрөө иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөө үзүүлж байна, Инляци үүсэхэд 15 хувийн нөлөөлөл үзүүлж байгаа.
Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа.
Улаанбуудай нэг тонн нь 100 ам.доллараас 200 ам.долларын хооронд байгаа. 200 орчим ам.долларт барьж байгаа улаан буудайн өртөг гурил болохоороо кг нь 2600-3000 төгрөг болтлоо өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн. Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ, хугацаа тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тариаланчдын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа.
Өнөөдөр гурилын үйлдвэр үйлдвэрлэлээ хийж чадахгүй байгаа учраас импортоор оруулж ирэх гэж байгаа юм биш. Энэ салбар импортын татвар тавиулчихаад монопольдоод иргэдэд өндөр үнэтэй гурил худалдаад байгаа учраас зах зээлийн өрсөлдөөний шугамаар гурилын үнэ тогтох нөхцлийг бий болгох зорилгоор энэ төслийг оруулж ирсэн. Энэ асуудал 2022 оны арваннэгдүгээр сард мэдрэгдэж эхэлсэн үеэс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үүргийнхээ дагуу зохицуулалт хийсэн, торгуулиа тавьж, акт үйлдсэн. Харамсалтай нь, уг шийдэрийг гурил үйлдвэрлэгчид шүүхэд өгөөд бүтэн жил гаруйн хугацаанд маргаан үүссэн. Дөнгөж саяхан материал дутуу гэдэг шалтгаанаар буцаачихаж байгаа. Улаан буудай өөрөө стратегийн шууд бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуйн салбарыг эрсдэлд оруулахгүй байх бодлогоо оруулж ирнэ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-03-27 122.201.31.158
2024.10.30 ийм богино хугацааны дараа л гэхэд импортоор гурил авах буруу нь батлагдлаа Амарбаясгалан гэдэг шоучин
Нэргүй 2024-03-27 103.57.95.223
Ямартай ч засгийн 1-р үүрэг бол ард түмнээ эрүүл хямд хүнсээр хангах, 2-рт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Иймд зах зээлийг дотоодын болон импортын гурилаар тэнцвэртэй хангах нь зөв.
Би 2024-03-27 66.181.185.141
Болорчулуун гөлгөө хүнсний салбараас зайлуулалдаа ,Хамгийн новшийн хулгайчуудыг нэг нь шдээ
Хасар 2024-03-27 202.55.188.113
буруу
Иргэн 2024-03-27 66.181.187.32
Татвараас чөлөөлөх нь зөв. Бүрэн дэмжиж байна
Зочин 2024-03-27 202.126.91.91
Импортын гурилыг татвараас чөлөөлөх нь хамгийн зөв.Монголчуудын үндсэн хүнс бол мах, гурил хоёр.Ард түмэн ядаж хямд гурил дээр бага ч гэсэн хэмнэлт гаргаж яагаад болохгүй гэж. Хямд гурил оруулж ирлээ гээд тариаланчид буудайгаа тариалхаа болихгүй. Үйлдвэрлэгчид нь аваад хямд гурил хийвэл хийнэ л биз Хийхгүй бол эксортод гаргана шүү дээ. Орос гурил бол жинхэнэ стандартын байдаг.Гурилын импортын хараат болно гэж байхгүй ээ.
3рагш54 2024-03-27 202.9.40.203
газар тариалн улсын тариа будаа дээр 40 жил тийчлэгдсээс улс хохирлоо төлүүлнэ гэдгийг улсууд мэддийн бнлээ.
Нэргүй 2024-03-27 202.126.91.8
БИД ГУРИЛАА ДОТООДООСОО ИДЭХ ХЭРЭГТЭЙ ҮНЭ ХАМААГҮЙ ТҮР ЗУУРЫНХ ШҮҮ ДЭЭ.ХЭРВЭЭ БИД ХИЛЭЭ НЭЭЖ ГУРИЛ ТАТВАРГҮЙ ОРУУЛБАЛ 2 ЖИЛИЙН ДАРАА ДЭЛХИЙН ХАМГИЙН МУУ ГУРИЛЫГ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ИДЭХ БОЛНО ШҮҮ.ЯАГААД ГЭЭЧ ЯАГААД ГЭВЭЛ ГАДНЫ УЛС ОРНУУД ӨӨРСДИЙН ИРГЭДДЭЭ САЙН ГУРИЛАА ӨГНӨ МУУГАА МОНГОЛЧУУДАД МАШ ӨНДӨР ҮНЭЭР ТЭР ҮЕД БИД ҮЙЛДВЭРГҮЙ ГАЗАР ТАРИАЛАНГҮЙ БОЛСОН БАЙХ БОЛНО АРД ТҮМЭН ХОРТОЙ ХҮНС ХЭРЭГЛЭНЭ
Иргэн 2024-03-27 43.242.243.13
Болорчулуун ХХАА н сайдаасаа одоо огцороо.Засгийн газрын эсрэг Хэрэглэгчийн эсрэг байр суурьтай бол сайдаасаа болиод гурил үйлдвэрлэгчийнхээ талд ор
хүннү 2024-03-27 202.55.188.108
Амарбаясгалан зөв чрьж байна. Энэ бол ард түмнээ бодсон ЗГ-ын бодлого. Болорчулуун өөрөө гурил үйлдвэрлэгч, тиймээс ард түмэн нүдэнд нь мөнгө болж харагдаад байна. Ер нь бизнес эохэлдэг нөхдүүд жаахан сэтгэлтэй бай. Саяхан АПУ-н Батсайхан, Оргилын Ганбаатар нарын лобигоор Чөлөөт бүсээр архи оруулхаа больсон гэсэн мэдээ гарсан. Ингэх л юм бол монгол улсад төр байгаад яах юм?Энэ нөхдийг төрөөс зайлуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-03-27 103.212.116.229
гарал үүсэл тодорхойгүй, айлын /тэр нь орос …/хямд гурил авна гээд эх орны үйлдвэрлэлийг унагааж болохгүй .харин Амарбаясгалан яагаад гэнэт гурил зарах болов, завгүй л баймаар ?
Нэргүй 2024-03-27 202.55.188.108
хаана тийм гурил байгаа юм? Худлаа ярих хэрэггүй.
Нэргүй 2024-03-27 66.181.185.81
Үнэтэй ч гэсэн Монголчууд дотоодын гурилаа хэрэглэх ёстой. 1-р гурил 2400 төгрөг байхад болохгүй юм байхгүй, 2-р гурил 1500 төгрөг байна, энэ бол боломжийн үнэ. Эх орныхоо газар тариалан хүнсний үйлдвэртэй байх шалтгаан бол энэ зэргийн үнэ юм. Энэ бол орос хятадын баталгаагүй хямдхан гурил идэж бусдаас гурилаар хүртэл хараат болсоноос хавьгүй илүү сонголт.
chek 2024-03-27 66.181.188.19
үйлдвэрийг төрийн мэдэлд аваа тэднийг царайчилж суух шаардлагагүй
Нэргүй 2024-03-27 66.181.185.81
Амарбаясгалан гэж энэ тэнэг н**ш юугаа солиороод байгаа юм бэ, үхсэний чинь зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, одоо манай хэдэн газар тариаланчид орос хятадын масс үйлдвэрлэгч нартай өрсөлдөх үү, улаан буудай стратегийн бүтээгдэхүүн биш үү? Ер нь хүнсний аюулгүй байдал гэж байх ёстой юм байгаа биз дээ, оросууд хятадууд яг юугаа савлаад монгол руу ачуулж байгааг нүдээрээ харж чадахгүй байж, орж ирэхээр нь ч шинжлэж чадахгүй байж, юу ч хамаагүй өгсөний нь хямдхан юм гээд авч байх уу?
Нэргүй 2024-03-27 66.181.185.81
Болорчулууны зөв
Нэргүй 2024-03-27 59.153.114.105
Гурилын үйлдвэрийн эзнийг гурил хариуцсан яамны сайдаар хэн тавьсан нь их сонин байна?? Хэрэв Оюун-Эрдэнэ биш бол Күүк л шахсан байж таарна?? Тэхдээ "төлбөртэй" шахаж таараа?!
Нэргүй 2024-03-27 103.168.34.156
Болорчулуун хулгайчийнхаар бол тариаланчид буруутай тэ ?
Гэрэл 2024-03-27 139.5.219.82
гурилын импортын татварыг тэглэж өрсөлдөөн бий болгох маш зөв.Амарбаясгалан сайд маш зөв юмыг хөндөн тавьж байгаа нь талархууштай байна.Төр хүчтэй байьал түмэн олон амгалан байна.ажилд нь амжилт хүсье
Нэргүй 2024-03-27 139.5.219.188
hugiin gurilchid
Нэргүй 2024-03-27 59.153.113.219
Болорчулуун огцордоо
Нэргүй 2024-03-27 73.133.205.48
zuv, uter turgen tatvaraas chuluuluud uter turgen importlo
zuv, uter turgen tatvaraas chuluuluud uter turgen importlo
zuv, uter turgen tatvaraas chuluuluud uter turgen importlo
zuv, uter turgen tatvaraas chuluuluud uter turgen importlo
Нэргүй 2024-03-27 43.242.243.157
гурил хаанаас ч оруулж ирж болно гээд байгаа нь яг үнэндээ оросоос өөр газраас авах ямарч боломжгүй шатахуун шатах тослох бүтээгдэхүүний эрчим хүчний хувьд бол барууны орнууд болон америк манайхыг оросоос 100% хараат гэдэгийг ойлгож хүндэтгэлтэй хандаж байгаа харин өөрсөдийн хэрэгцээгээ бүрэн хангаж буй гурил будаа импортолвол хоригт орох эрсдэл учирана гэдгийг мэддэгүй малнууд төр барьж байгаа юум уу сонгууль болох гээд хямд гурил идүүлнэ гэж попрох хэрэггүй улсаа хорлоно
Нэргүй 2024-03-27 202.126.89.86
Болорчулууныг зайлуул. Салбарын сайдын үзэл бодол, ашиг сонирхолын зөрчилтөй байгаагаа харуулж байна.
Нэргүй 2024-03-27 202.131.225.53
зөв өрсөлдөөн л бий болгох хэрэгтэй байгаа юм л да, дотоодын үйлдвэрээ тариаланчдаа сөхрөөмөөргүй байгаа юмаа,
Нэргүй 2024-03-27 66.181.185.39
төрөөс дэмжсэн мөн ШӨХТГазраас торгох шийтгэл оногдуулахад алтан тариа ГҮйлдвэрийн нөхөр торгоод байвал үнэ нэмээд байнхдаа гээд тв яовж ыайх жишээтэй. ийм айж ичэхээ байсан хүн новшнууд дампуурч байх нь сайхандаа
Нэргүй 2024-03-27 66.181.185.39
болорчулуун гэж хивэгний гуоилаар хайрсан болв шиг пиздаагийн үгэнд итгэхүү?! импортын гурилын татварыг тэглэх нь түмэн зөв. энэ
Зочин 2024-03-27 64.119.29.46
Энэ гурлын бизнес нөхөр сайд хийхээр тэгнэ шүү дээ үүнийг дахьж хэрхэвч сонгож болохгүй ер нь шантаач хийж сайд болдог тендерүүдийг бүгдийг нь авдаг Дорнод бүсийн бүх тендерийг ах дүү а раг садангаараа аваад сурсан нөхөр шүү дээ юманд хэмжээ хязгаар гэж би шүү одоо болох биз дээ
Зочин 2024-03-27 59.153.112.252
Мэдээж хэрэг тэглэх нь зөв шүү дээ. Ард түмнээ бодох уу ? Хэдэн шулаачдыг бодох уу ?
Төрөөс дэмжээд байхад үнээ улам нэмсэн биз дээ.
Эцсийн зорилго ард иргэдийг хямд чанартай гурилаар хангах шүү дээ. Тэр үнэтэй гурилаа Болорчулуун өөрөө л тэжээл болгоод ид л дээ. Таргална.
Зочин 2024-03-27 139.5.217.178
Болорчулуун ХХАА-н сайд болоод Монголчууд шиг маш хямд үнэтэй мах ,гурил идэж байгаа улс энэ дэлхий дээр байхгүй гэж хэлээд гурилын үнийг нэмж байсан.Ашиг сонирхолын асар их зөрчилтэй нөхөр.
Зочин 2024-03-27 58.124.19.71
Энэ хулгайч сайдыг зайлуулаачэээээ
Нэргүй 2024-03-27 124.158.106.104
Саад болорчулуун ашиг сонирхолтой зөрчилтэй байж хэрүүл хийгээд байгаа нь ямар увайгүй н**ш гэдгээ харуулж байна. Өрсөлдөж сурах хэрэгтэй, жэнко та хоёр.
зочин 2024-03-27 202.21.101.186
Гурил гурил гээд байна. Хивэг 2020 онд 1 шуудай нь 9-10 мянган төгрөг байсан. Одоо 25 мянган төгрөгөөс дээш байна. Төрөө олигопол болсон компанийн нөхдүүдээс цэвэрлэе. Томоохон бизнес эрхлэгч, банк санхүү, уул уурхайн нөхдийг төрд ажиллуулахыг хориглоё. Эдний ард дандаа лобби явагдаж байгаа
Зочин 2024-03-27 103.212.119.224
тэлсэн нь зөв оросоос хямд гурил оруулж ир Болорчулуун муу н**ш чи хурдан зайлж үз
Нэргүй 2024-03-27 202.9.40.148
Үндэсний аюулгүй байдал нэрээр Женко-гийн Милл Хаусд 50 тэрбум төгрөгийн зээл олгосон. Жил бүр л тариаланчдад тэрбум тэрбумаар нь урамшуулал тараадаг учир нөгөө үндэсний үйлдвэрлэгч нар нь Татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж чадаагүй (урамшууллаа авч чадаагүй бол) ажлаа хийж ч чадахаа больчихсон.
зочин 2024-03-27 202.21.101.186
Ер нь төрийн байгууллагаас татвар, цагдаа 2 л ажиллаж байна даа
ХУУЛЬЧ 2024-03-27 202.9.46.146
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭРЭЭР ТОЛГОЙ НЬ АЖИЛДАГҮЙ ,,,,АВИЛГАЛД ЖИВСЭН ТҮШМЭДҮҮД ,,,,УЛС ТӨРЧИД,,,,,,ХУУРАМЧ ЭХ ОРОНЧИД ,,,,,,,МОНГОЛЧУУДАА ЯАЖ ЯУУРУУЛДАГЫГ ХАРЛАА .,,,,ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙН ЖУРМААР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.,,,,ХӨДӨӨ АЖ АХУЙ ТЭР ДУНДАА УЛААН БУУДАЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД АВАХГҮЙ БОЛ ЭКСПОРТОД ГАРГАЖ СУРНАА.
зочин 2024-03-27 202.21.120.66
Болорчулуун өөрөө Дорнод гурил компанитай болохоор гадаадаас гурил оруулахгүй байх нь хэдхэн гурил үйлдвэрлэгч нарт л ашигтай шүү дээ тийм болохоор Импортын татварыг тэглэх нь зөв
зочин 2024-03-27 202.21.101.186
Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо хүү бууруулах тал дээр дорвитой анхаарч ажиллах хэрэгтэй байна Чадахгүй бол байсны хэрэггүй. Мөн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар, Мэргэжлийн хяналтын газрууд хэт өлбөгөр байна Байгаа үгүй нь мэдэгдэхгүй. ажлыг нь хийлгээ шахаж шаардахгүй бол ард түмэн хохирсоор байна.
зочин 2024-03-27 202.21.101.186
Гурилын ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАР тэглэх маш зөв, Төр төмөр нүүртэй гэдэг, Ганц гурил биш бүх юмны үнэ хэрээс хэтэрсэн, Хэн дуртай нь нэмдэг, Төр засгаас цахилгаан , шатахуун хоёрыг хянаад байх шиг байна. Төр одоо хүчтэй гэдгээ харуулахгүй бол ард нь үнээ нэмэхээр зэхэж буй нөхдүүд зөндөө байгаа. Эдийн засгаа дэмжих гол хөшүүрэг нь зээлийн хүү байдаг. МОНГОЛ БАНК бодлогын хүүгээ бууруулах ёстой. Арилжааны банкны зээлийн хүү 15 хувиаас доош орж байж үнийн хөөрөгдөл, инфляц буурна.
Нэргүй 2024-03-27 59.153.114.60
galiin tatvariig teglee