Израильд үгээр хэлээд болохгүй бол үйлдлээр ойлгуулна

Израильд үгээр хэлээд болохгүй бол үйлдлээр ойлгуулна

Израильд үгээр хэлээд болохгүй бол үйлдлээр ойлгуулна

Израилийн Газын зурваст хийж буй дайны улмаас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааныхны тэвчээр алдарч эхлэв. Тэдний дургүйцлээ илэрхийлэх үг хэллэг улам ширүүн дориун болжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан гал зогсоох хамгийн сүүлийн тогтоолыг АНУ зөвшөөрсөн нь ерөнхийлөгч Байден үг хэлээд нэмэргүй бол үйлдлээр ойлгуулна гэж шийдсэнийг харуулна. Дайныг дипломат байдлаар хамгаалахаас татгалзах нь нэн чухал алхам юм. Нөгөөтэйгүүр, энэ нь Цагаан ордон болон Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нарын хооронд үүссэн ан цав хэр гүн гүнзгий болохыг харуулна.

Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хамгийн чухал холбоотондоо буруушаасан үгээр хариу барив. Тэрбээр АНУ-ын шийдвэрийг буруушааж, барьцааны хүмүүсийг суллах гэсэн хүчин чармайлт, оролдлогод саад учрууллаа гэжээ.

АНУ түүний мэдэгдлийг “Талархаж мэддэггүй хүмүүс” гэсэн гарчигтайгаар гаргаж ч мэдэх юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийгөө сионист гэж нэрлээд, Израильд маш их хайртай гэж мэдэгддэг. Тиймдээ ч өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ноос хойш Израилийн ард түмнийг сэтгэл санаагаар дэмжихийн зэрэгцээ төр, цэрэг армид нь шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн. Байден Израилийн нэгэн адил барьцааны хүмүүсийг чөлөөлж, Хамасыг устгахыг хүсч байгаа. Гэвч үүнийг зөв замаар хийгээсэй гэж тэр хүсч байгааг “BBC” агентлаг онцоллоо.

Газын зурвас дахь дайны эхний хэдэн долоо хоногт ерөнхийлөгч Жо Байден уур хилэндээ сохрохгүй байхыг Израильд анхааруулж байсан. Тэрбээр Израильд айлчилж, Хамасын халдлагын хохирогчдын ар гэрийнхнийг тайтгаруулж, хэзээнээсээ амаргүй харилцаатай явсаар ирсэн Нетаньяхуг ивээлдээ авсан гэхэд болно. Байден болон Цагаан ордны Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар энгийн иргэдийг хамгаалах үүрэг бүхий олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэхийг Израильд удаа дараа анхааруулжээ. Энэ хүрээнд Энтони Блинкен л гэхэд зургаан удаа Израильд айлчиллаа.

Дайн эхэлсний дараахан ерөнхий сайд Беньямин Нетаньяху израильчуудад “хүчирхэг өшөө авалт”-ыг амласан. Түүнээс хойш 30 мянга гаруй палестин хүн АНУ-аас нийлүүлсэн зэвсэгт өртөж амиа алджээ. Тэдний дийлэнх нь энгийн номхон иргэн байв.

Газын зурвас сүйрч, Палестины энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдсэн, Рафах руу хийсэн довтолгооны улмаас дахин олон хүн амиа алдах магадлалтай болсон зэргээс хамаараад Байден тэвчиж ханасан бололтой. Байден зөвлөгөөг нь үл тоомсорлохыг үүнээс цааш харж тэвчсэнгүй бололтой.

Израиль улс дайны хуулийг үргэлж хүндэтгэдэг гэж мэдэгддэг. Мөн Газын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хориглодог гэдгээ үгүйсгэдэг. Гэвч Израиль, Египетийн хүнсний дэлгүүрүүдээс хэдхэн алхмын зайд хүүхдүүд өлсөж үхсээр байгаа нь израильчууд үнэнийг хэлэхгүй байгааг нотолж байна.

АНУ-ын арми хүмүүнлэгийн тусламжаа агаараас буулгаж, Атлантын далай дээгүүр түр усан онгоцны зогсоол бий болгосон. Ингэснээр Газын зурваст хүнсний тусламж агаар, далай гээд орчин үеийн арга замаар ирэх боломжтой болсон. Харин Израиль улс Ашдод боомтоор бага хэмжээгээр тусламжийн барааг нэвтрүүлж байна.

Өмнө нь хоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох асуудлаар санал хураасан. Алжирын санаачилсан гал зогсоох тогтоолд Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны 13 нь дэмжсэн санал өгсөн. Энэ үеэр АНУ тогтоолын төсөлд хориг тавьж байв. Тэгвэл энэ удаад гал зогсоох тогтоолд хориг тавихгүй гэсэн шийдвэрийг АНУ гаргаж буй нь Израилийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжээгүй гэдгээ батлах гэсэн оролдлого юм. Олон улсын дарамт шахалтаас үргэлж ангид байх боломж байхгүй гэдгийг АНУ тэдэнд харуулахыг хичээж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол нь олон улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчтэй. Энэ удаагийн тогтоолыг НҮБ дахь Палестины төлөөлөгчид болон Хамас хэн хэн нь зөвшөөрсөн. Харин одоо Израиль тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэрээ гаргах ёстой. Нетаньяхугийн эвслийн засгийн газар еврей хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дэмжлэгт тулгуурладаг. Тэд одоо Нетаньяхугаас тогтоолыг үл тоомсорлохыг шаардах болно. Энэ тохиолдолд АНУ хариу өгөх ёстой.

Өдгөө ерөнхийлөгч Байдены гарт байгаа хамгийн том хөзөр бол Израиль руу зэвсэг нийлүүлэх агаарын тээврийн хяналт болно.

АНУ болон Израиль хоорондын холбоо эртнээс нааш гүн гүнзгий байсан. Израилийн тусгаар тогтнолыг 1948 онд тунхаглаад ердөө 11 минутын дараа АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Харри Трумэн тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч байв. Гэвч заримдаа тэдний гүнзгий холбоонд ан цав гарах нь бий. АНУ-ын ерөнхийлөгчдийн хүслийг Израиль үл тоомсорлож, Вашингтоны ашиг сонирхолд хохирол учруулах үед хямрал үүсдэг.

Беньямин Нетаньяху Цагаан ордны уурыг хүргэсэн тохиолдол ганц энэ удаагийнхаар дуусахгүй. Тэр 1996 онд Израилийн ерөнхий сайд болсноосоо хойш олон удаа АНУ-тай сөргөөцөлдсөн. Гэвч ийм сөргөлдөөн хэзээ ч удаан үргэлжилж, гашуун үр дүн дагуулж байгаагүй ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 59.153.86.157

АНУ-ын арми хүмүүнлэгийн тусламжаа агаараас буулгаж, Атлантын далай дээгүүр түр усан онгоцны зогсоол бий болгосон. Ингэснээр Газын зурваст хүнсний тусламж агаар, далай гээд орчин үеийн арга замаар ирэх боломжтой болсон. Хаха, яг нэвсмний орчуулга мөн дөө

Avatar

Нэргүй 2024-03-27 103.242.47.254

хоёр а******н

Avatar

Нэргүй 2024-03-27 202.179.26.150

АНУ ын дэмжлэгээр анх Израил улс Газын зурваст байгуулагдсан, одоо нөгөөх нь үгэнд нь орохгүй өөрийнхөөрөө зүтгээд байхаар муудалцжээ

Avatar

Нэргүй 2024-03-27 122.201.31.168

Мал минь юм уншиж хамрын нүхэндээ цэвэр агаар оруулж бай.. АНУ биш Англи, Франц 2 НҮБ -ыг лобидож байж Изриал улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласан юм.

Avatar

Нэргүй 2024-03-27 124.158.123.244

Ташаа мэдээ байна. Израилын анхны удирдагч хэн байсаныг, бас хэнтэй сайн байсаныг санаарай

Avatar

Нэргүй 2024-03-27 202.131.245.243

Сонгууль дөхсөн энэ үед Баадан худлаа дүр эсгэж байгаа юм. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-27 103.161.242.143

одоо АНУ- с өөр энхтайвныг тогтоох улс энэ дэлхийд алга боллоо.Нөгөө даян дэлхийд энх амгалан тогтооно гэдэг орос улс нь дайн хийж дагаад израйл нь хүмүүсийг алж хядаж эхэллээ. Удахгүй ИГил,хамаз өөр эсэн бусын хүчнүүд өндийж дайныг далимдуулан ажиллагаа явуулж эхлэх болно доо…

Avatar

Нэргүй 2024-03-27 202.131.245.243

Ямар муухай бялдууч, долигонуур хог вэ? 😂😂😂

Avatar

Жүжиг 2024-03-27 66.181.191.251

тэжээсэн бяруу тэрэг эвдэнээ гэж.

Avatar

Зочин 2024-03-27 202.126.91.92

Одоогын Израйл гэдэг чинь 40 % нь Орос шдээ..Мэдээж Тэд Оросоос иоэхдээ хамаг л муу муухай арга барил , ёс суртахууныг нь өвлөөд л ирсэн байгаа шд

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.160.54

балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.186.172

Нэг хэсэг оросыг налаад далчиганаад байсан. Орос ах нь Украйны асуудлыг холдуулах гэж Хамасыг хатгаж байгаад араас нь хутгалсан. Манай мояанууд хеереед одоо Иран Турк алаад егне Израйлийг гэцгээгээд байсан таг болсон. Негее Америк л гал зогсоох юм байна л даа

Avatar

Нэргүй 2024-03-27 103.57.93.96

АНУ гэдэг олон юмны ээдрээ, зангилааны учрыг мэддэг газар юмаа. Саяын Москвагийн халдлагыг ч урьдчилж мэдээд Орост сануулсан боловч коммунист-чекист-фашис т Путин ямар ч арга хэмжээ авсангүй. Үнэндээ энэ халдл агыг Путин өөрөө санаачилсан байжээ !

Avatar

Нэргүй 2024-03-27 203.23.199.215

далимдуулж укр-ыг дуусгах арга

Avatar

Нэргүй 2024-03-27 202.131.245.243

Хурдхан дуусгаасай.

0 1
Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.186.172

Украйныг дуусгахыг хvлээгээд дэмий дээ та. Ядаж байхад та чинь хегшин настай тэгээд бас архичин болохоор vзэхгvй ээ, зvгээр эндээ жижvvрээ хийгээд байж бай

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж