Эрх баригчид таргалсан, иргэд турсан тэнцэнэ!

Эрх баригчид таргалсан, иргэд турсан тэнцэнэ!

Эрх баригчид таргалсан, иргэд турсан тэнцэнэ!

Гурван жилийн өмнө, олон нийтэд хандаж, МАН-ын засаг дөрвөн зорилтоо танилцуулж байсны нэг нь “Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо”. “Баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь бас л гашуун үнэн. Иймээс эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг амьдралын чанарын эерэг өөрчлөлтөөр хэмжих учиртай. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлуудыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж амлаж байсан үеэс өнөөдөр юу ч өөрчлөгдсөнгүй.

Харин чиг Монголд баян-ядуугийн ялгаа зааг улам томорсон, Баянхошуу ба Зайсан гэх  тэс өөр ертөнц нэг хотын хоёр талд оршиж байна.

Баянхошуу ба Зайсангийнхны дунд жийрэг болдог дундаж давхрагаа хамгаалах, хотын хоёр талд орших хоёр өөр ертөнцийг ойртуулах тал дээр МАН-ын төр юу хийсэн бэ?. Гэж асуух цаг мөн үү мөн. Нөхцөл үүссэн үү, үүссэн. Үндсэндээ, дөрвөн жилийн өмнө өгсөн МАН-ын амлалтад бид дүн тавих цаг ирсэн үү, ирсэн.

Тоо худлаа хэлдэггүй гэх. Тийм ч байж мэднэ, бас үгүй ч байж мэднэ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг тоо, амьдралын үнэнтэй нийцэхгүй нь олон. Жишээ нь, эдийн засгийн 6.8 хувийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ийн 5.220 ам доллар иргэн бүрийн халаасанд, өрх бүрийн хаалгаар орсон уу гэвэл өрөөсгөл тоо гарна. Хэрэвзээ эдгээр тоонууд хөрсөн дээр буусан бол дундаж давхрага дундарсаар байх уу. Бас нэг харах өнцөг, тавих асуулт мөн.

МАН-ын эрх барьсан найман жилд авлигын индексээр Монгол Улс нийтдээ 50 байраар, ардчиллын индексээр 22 байраар ухарчээ. Энэ бол Монголд баян, ядуугийн ялгаа улам томрох бодит шалтгаан.

Авлигачдын халаас зузаарч, ард иргэдийн халаас нимгэрснийг харуулсан бодит үнэлгээ. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд тавьсан гадныхны ДҮН. Баянхошуу ба Зайсан гэх хотын хоёр өөр ертөнцийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн ДҮР ЗУРАГ. Тэгээд дундаж давхрага хайччихсан бэ гэж үү?.

Аль ч улс орны эдийн засгийн үзүүлэлт нь баян, ядуугийн тоондоо байдаггүй. Дундаж орлоготой иргэдийнх нь тоо тухайн улсын хөгжлийн хэмжүүр, эдийн засгийн үзүүлэлт болдог. Дундаж давхрага нь улс орны нийгмийн тэнцвэрийг хангадаг учраас тэр юм. Гэтэл Монголд хүн амын 28.8 хувь нь ядуу амьдарч байна. Энэ нь гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг юм. Үүнээс гадна 21.4 хувь нь ядуурлын яг шугамд ойрхон иржээ. Нэг ёсондоо нийт хүн амын 50 хувийн амьжиргааны төвшин дунджаас доогуур орлоготой байгаа нь асуудал болж байна. Зуд, турханаас болж 30 мянган иргэн амьжиргааны эх үүсвэрээ алдахад хүрсэн ядууралд сөргөөр нөлөөлнө, гарцаагүй. Үүнээс бодитой бодлогоор гарахаас биш хөөсөрсөн тоо, утга, уянгын улс төрөөс улсаа хөгжүүлэх боломжгүй. Өнгөрсөн 30 гаруй жилд Монголын улстөрчид утга, уянгаар улс төр хийж ирлээ.

Тэгвэл эрх барьсан найман жилийн хугацаандаа МАН-ынхны хөрөнгө, орлого нэмэгдэж, захын хурган даргын гэрээс 10 тэрбум төгрөг “олддог” болсон мөн захын жишээ. Тэдний хулгайлсан мөнгөний хэмжээ тэрбумаар биш их наядаар хэмжигдэж, улсаасаа баян улстөрчдийн тоо жилээс жилд өсч байна.

МАН дандаа эдийн засгаа хямралаас гаргана, иргэдээ ядуурлаас аварна гэж амалдаг. Яг үнэндээ Ардын намын авлига хулгай, эдийн засгаа хямрал оруулж, иргэдээ ядууралд хүргэж байна. Эцсийн эцэст ямар ард түмэн байна, тийм л төр байдаг гэдэг. Учир нь хоёр жил шахам нийгмийн гол дуулиан байсан Хөгжлийн банкны гэх гэмт хэрэг гэмт хэрэгтэнгүйгээр “өндөрлүүлж” байна. Таван өдрийн өмнө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон бусад улстөрчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор МАН бүтэн, шүүх цатгалан үлдэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.40.55

Ардчилсан намынхан гомдоллоод л байгаа юмаа даа. Одоо засгийн эрх баривал өлссөн чоно шиг учир зүггүй улсын сан хөмрөгөөс идэж өгнө дөө. Тэгээд таргалах биз. Яасан их гомдоллоно вэ

Avatar

Ёс зүйгүй төр 2024-03-27 66.181.182.58

Энэ бол авилга хахуулийн үр дүн шүү дээ. Тэднээс эх орноо үйлдвэржүүлэн хөгжүүлэх, ажилгүйдлийг арилгах ямар ч бодлого хэрэгжүүлээгүй ээ. Баяжих гэсэн хэдхэн хүний л өрсөлдөөн харагдаад бна шүү дээ. Уул уурхай, газрын баялгийг хэдхэн гэр бүл эзэмшдэгийг гайхширсан улс…бүтээн байгуулалт нтр гээд байх юмгүй… Ард түмнийг төлөөлж байгаа юм бол бидэнд мэдрэгдэх юм даанч алга…. өөрсдийнхөө ахуй нөхцлөө л сайжруулсан байх… Тэр их зээл хөрөнгийг юунд зарцуулаад байгаа нь тодорхойгүй…

Avatar

Нэргүй 2024-03-27 103.10.20.198

Элбэгдорж эзэн чинь бас замбараагүй таргалсан шүү

Avatar

Нэргүй 2024-03-27 188.162.254.100

тэнцэхгуй ээ !!!!дарга нар хэтэрхий илуу таргалчихсан,!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-27 188.162.254.100

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

π ylcn 2024-03-27 216.38.195.74

= =
= =
= =
= =

Avatar

= 2024-03-27 216.38.195.74

-π- +U;?

Avatar

зочин 2024-03-27 124.158.106.110

өнгөрсөн сонсголуудыг харж байхад ямарч үр дүн алга. иймд одоо ногоон автобус газрын сонсгол гэж дэмийрч хөрөннө цаг заоахаа больцгоо. бүх юс ойлномжтой болчихлор. бүх иргэл сонголтор аль хэдийн хийчихсэн. одоо сонгуулийн өдхийг тэсч ядан хүлээж байна.

Avatar

Нэргүй 2024-03-27 202.126.90.47

Баячуудын алсын хараа Зайсан бишээ Гадаадын баян орны хэдэн саяын үнэтэй хаусууд болоод удаж байгаа

Avatar

Нэргүй 2024-03-27 202.126.91.88

МАН ШҮҮХЭД НӨЛӨӨЛЖ ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ АВЧ ГАРЧИХААД ШҮҮХ БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЖ МАТРЫН НУЛИМС УНАГАДАГ ШҮҮ

Avatar

Ард аюуш 2024-03-27 103.212.117.10

Одоо 76 хулгайч гэж яриад хэвшчихсэн бна шүү дээ.Төр ард түмний хооронд илтгэлцлэлийн тухай ойлголт байхгүй болсон үүнийг хийсэн хүмүүс нь данх тэргүүтэй Ардын намын хулгайч нар эд нар юу ч идээгүй байсан юм бол сүр дуйлаантай баахан сонсголын хэрэг байсан юм уу ард иргэд төр засгийг хагаралдуулж монголын сөнөөх гадны бодлого хэрэгжүүлэгч нар

Avatar

Баагий 2024-03-27 202.9.46.250

ц.элбэгдоржийн доллароор таргалсан, иргэд турсан хоёр яг тэнцэнэ!

Avatar

Нэргүй 2024-03-27 188.162.254.100

тэнцэхгуй хошгоруулагч элбэгдорж хэтэрхий илуу таргалсан!!!!

Avatar

Zochin 2024-03-27 66.181.177.205

МАН намын доор бөөгнөрсөн бөөн хулгайч авилгалч нар цугласан юм байнө лээ

Avatar

Нэргүй 2024-03-27 139.5.219.226

ЭСЭРГЭРЭ МАЛНУДА

Avatar

Зочин 2024-03-27 103.57.94.210

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-27 45.117.35.1

МАН олон зүйл хийж байна. Гэхдээ бас олон зүйлийг хийхгүй байна. Жишээ нь, юмны үнэ маш ихээр өсч байна. Бензиний үнэ, долларын ханш өсөөгүй байхад шүү. Монгол банк нь юу ч хийхгүй байна. Хичнээн ч олон захиралтай юм.

Avatar

Нэргүй 2024-03-27 122.201.31.100

Н. Цэрэнбат мэтийн зальтай гарууд байхаар яаж энэ нам өөдлөх вээ дээ . энэ нөхөр гнж бөөн луйварчин . нам өөрөө эхлээд хүнээ олж сонгох хэрэгтэй

Avatar

Хро 2024-03-27 66.181.181.199

АН ын үед монголчууд элгээрээ хэвтдэг

Avatar

Зочин 2024-03-27 64.119.29.46

Ард түмний амьдрал маш хүнд бна шүү юмны үнэ цаг минутаар л нэмэгдэж бна унтаад босоход захын туцэд 50 төг нэмэгдэж бна шүү дээ эхлээд хулгайч нараа төрөөс зайлуулах хэрэгтэй бна мах гурил маш хямд бсан одоо хар даа арай бна даа энэ сонгуулиар ард түмэн дүнгээ тавьна шүү дээ

Avatar

МОНГОЛ ХҮН 2024-03-27 66.181.166.134

ЭЛБЭГДОРЖ ГЭЖ МОНГОЛД ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН ХҮЗҮҮГҮЙ ЛУЙВАРЧИН. ОДОО Л ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯМАР БАЙГААГ ҮНЭНЭЭР БИЧДЭГ БОЛЖ ГЭНЭ. ТАНАЙ ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ИЙМ БАЙСАН ГЭДГИЙГ МАРТСАН МАЛНУУД БОЛОЛТОЙ.!!!!

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.184.155

Мулгуу Данх зайлаарай. Худлаа гонгинох, шүгэлдэх, шаахаас өөр юм юу байгаад эргүү малнууд минь боловсролгүй Жонхуугийн сугийг дэмжээд байнаа. Иймэрхүү хулгайч гарч ирээд тэр нь баахан дампууруулаад л буудаг ,дараа нь тэрнийхээ үйл лайг нь цэвэрлэх гэж хөлсөө гоожуулдаг амьдралаар 30 гаруй жил амьдарлаа. Одоо ухаараачээ

Avatar

ЭЛБЭГДОРЖИЙН БӨГСНИЙ АЛЧУУР САЙТ 2024-03-27 103.111.68.3

ЭЛБЭГДОРЖИЙН НЬЮС САЙТ ИНГЭЖ БИЧИХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ЭЛБЭГДОРЖ М. ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ ГЭСЭН НАМ ДАМНАСАНМАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ХОР УРШИГИЙГ ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД ЧАДЛААРАА Л ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЧАДЛААРАА Л ҮЗЭЖ БАЙНА.ОЮУ-ЭРДЭНЭ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ НЬ ГОЛ БИШ МОНГОЛЫН НИЙГЭМД БУГШСАН БОЛГОНЫГ ЗАЙЛУУЛАХ ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ АРД ТҮМЭНД ХҮРГЭХ ГЭЖ ЧАДЛААРАА Л ЗҮТГЭЖ БАЙНА ХЭРЭВ НАМАА БОДСОН БОЛ НИЙГЭМД БУГШСАН ЭНЭ БҮГДИЙГ ГАРГАЖ ТАВИХГҮЙЛ БАЙСАН ДАА. ҮҮНИЙХЭН ТӨЛӨӨ ОЮУ-ЭРДЭНИЙГ БОЛ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.47.33

За зайл аа

Avatar

Нэргүй 2024-03-27 202.9.47.33

За зайл аа

Avatar

Нэргүй 2024-03-27 66.181.176.226

Нам дагасан бүлэглэл гэж ярих хэрэггүй юм шт..Гэмт хэрэгтэн байгаа л бол , хууль шүүх ажлаа хийх хэрэгтэй…Оюунэрдэнэ, МАН -аа цэвэрлэж чадахгүй пялдагадаж байгаа юм шт! Монголын төр, нийгэмд учруулсан МАН-ын гэмт хэрэг хуулиас хэтэрчихээд , МАН өөрөө цэвэрлэх гээд байдаг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж