Японд улаан будааны “Beni Koji” эм уусан нэг хүн нас барж, 76 хүний бие муудан эмнэлэгт хэвтжээ. "Kobayashi Pharmaceutical" өнгөрсөн долоо хоногт шаардлага хангаагүй таван бүтээгдэхүүнээ сайн дураараа эргүүлэн татсаны дараа өвчилсөн хүмүүсийн талаар мэдээлсэн байна.
Тус фирм үйлчлүүлэгчдэдээ холестерин бууруулах бэлдмэл гэж сурталчилсан эмийг хэрэглэхээ зогсоохыг уриалав. "Kobayashi Pharmaceutical”-ийн мэдээлснээр “Beni Koji” эмийг хийхэд ашигласан хөгцөнд урьд өмнө илрээгүй хорт бодис байсан байж магадгүй гэж сэжиглэж байна.
"Beni Koji” бол улаавтар ягаан хөгцний төрөл зүйл болох “monascus purpureus”-аар исгэсэн будаа юм. Өндөр холестерин, цусны даралт ихсэх эрүүл мэндийн нэмэлт тэжээл гэж сурталчилж байгаа ч хүнсний бүтээгдэхүүний уламжлалт өнгөт будагч бодис болгон өргөн ашигладаг. Нас барсан өвчтөн сүүлийн гурван жилийн турш “Beni Koji”-г хэрэглэж байжээ. Мөн “Beni Koji”-г ашиглаж байсан иргэд шээсний өнгө өөрчлөгдөх, гар хөл хавагнах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрсэн талаар мэдүүлсэн байна. Нэгдүгээр сард эрүүл мэндийн асуудал гарсан тухай нэгэн эмч “Kobayashi Pharmaceutical”-д анхааруулсны дараа тус компани мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хойш үйлчлүүлэгчдэд зориулсан зөвөлгөө өгөх утас ажиллуулж эхэлсэн байна. Тус фирм нь дэлхийн өнцөг булан бүрт хоол, ундаа үйлдвэрлэгчдэд хүнсний орц болгон “Beni Koji” -г нийлүүлдэг. Томоохон ундаа үйлдвэрлэгч “Takara Shuzo Co” нь нийлүүлсэн “Beni Koji”-оор будсан оргилуун саке бүтээгдэхүүнийг эргүүлэн татахаа мэдэгдэв.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-03-27 103.168.34.49
ene manai ulsad zaragddag u
зочин 2024-03-27 202.55.191.194
галзуу хүний өдртйн тэмдэглэл шиг юм бичжээ. Юу ч гээд байгаа юм бүү мэд кк
Иргэн 2024-03-27 103.212.119.50
Улаан буудайн эм гэж юугаа элийрээд тэнэгтээд байгаа юм бэ??? Гадны мэдээгээ ядаж зөв орчуулчихаач. Тэгээд ч нэг биш хоёр хүн нас барчихаад байна.