Малчдад зориулж 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.03.26-нд нийтлэгдсэн

Малчдад зориулж 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Малчдад зориулж 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газар малчдад зориулж, 5 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Одоогоор эл асуудал УИХ-аар хэлэлцэгдээгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн танилцуулснаар бол малчин хотондоо малаа нядлахад ченжүүд нэг зг үхрийн махыг 7000 төгрөгөөр авдаг бол Улаанбаатар хотод ирээд зарагдахаар 1 кг нь 20 мянган төгрөгт хүрч, гурав дахин нугарч зарагддаг. Энэхүү ченжийн сүлжээг халахгүйгээр малчдын орлого өсөхгүй, нийслэлчүүд өндөр үнэтэй мах хэрэглэдэг байдал засрахгүй гэж Засгийн газар үзэж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Энэ талаар тэрбээр “Малчин хоршоо, бүлгийн гишүүн болно. Ингэснээр малчин хамтын хариуцлагын урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломжийг нээж өгнө. Тэгэхийн тулд Засгийн газар 5 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хэрэгжих хугацааг нээлттэй тавьж өгнө. Хэрэв 5 их наядын хөтөлбөрийн үр дүн богино хугацаанд гарвал хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл 20-30 хувьд хүрч, уул уурхайгаас дан ганц хараат байгаа Монгол Улсын эдийн засагт нэг гарц нэмэгдэнэ” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж