"Цавчаа ногоон"-оор Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг “шүүнэ”

"Цавчаа ногоон"-оор Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг “шүүнэ”

"Цавчаа ногоон"-оор Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг “шүүнэ”

“Цавчаа ногоон” автобусны худалдан авалтыг хянан шалгах Түр хороо ирэх дөрөвдүгээр сард багтаан нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байна. Түр хорооны зүгээс одоогоор дээрх сонсголыг зохион байгуулах бэлтгэл хангах хүрээнд таван  хянан шалгагч, шинжээч томилжээ.

“Цавчаа ногоо”-ны асуудлаас болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн “огцорсон”.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийсэн.

Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгаад “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван нарын хүмүүсийг саатуулан шалгаж буй.

“Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулж 100 автобус импортоор оруулж ирсэн ч тэр нь Вьетнамд угсарсан автобус болох нь шалгалтаар батлагдсан.  Үүнээс болж, 130 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үздэг.

А.Ганхуягийн зүгээс шоронгоос захидал бичихдээ энэ асуудалд улстөрчид хамаагүй, бараг нэр холбоод байгаа хүмүүсийг танихгүй гэх агуулгатай зүйл бичсэн. Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэхүү албанд томилогдсоныхоо дараахан “Нийтийн тээврийн салбар мафижсан” гэж мэдэгдсэн юм.

Иймээс нийтийн тээврийн салбар мажижсан байсныг мэдсэн хэрнээ “но”-той автобус худалдан авахыг нь зөвшөөрсөн үү, эсвэл хурган дарга нар том дарга нараасаа илүү эрх мэдэл эдэлж, худалдан авалт хийн цавчаа хийдэг үү. Энэ асуултын хариултыг олоход экс сайд Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар нарын гэрчийн мэдүүлгийг сонсох нь чухал гэж үзэж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хоосон баатар 2024-03-26 59.153.113.193

энэ ганхуяг гэж хулгайч луйварчин нээр бааьар болох гэж цээжээрээ бусдыга хамгаалаад болчих юм шиг бодож монгол улсын хуулийхан шүүхийхнийг тусгай албадыг доромжилж бх шив дээ том дарга оролцож бж л хулгай хийнэ тэрнээс жижиг гарын дарга нар өөрт оногдсон уургээ биёлуулээд оногдох хувиа аваад л болоод ьом дарга нар энэ хоосон баатар болох гээд тодороод бгаа ганхуяг мэт нь зохион байгуулттай булэг уусгэж хулгайлж бгаа нь тэнжг хунд ойлгомтой шүү дээ

Avatar

Үнэн үнэн үнэн 2024-03-26 202.126.90.12

Юун гэрч вэ.Муу хулгайч нар хамтрагч л бсан нь тодорхой ш дээ.Ганхуяг ч яахав ялаа ганцаараа үүрэхээр болж нөгөө 2 оо мултлах санаатай.Магадгүй тэд нар нь арыг нь даахаар тохирсон ч юм билүү.

Avatar

Зочин 2024-03-26 66.181.185.172

Хэргийн гол тоглогчид захиалагчид нь Сумъяабазар Сүхбаатар нар гэдэг тэнэг хүнд ч ойлгомжтой шүү дээ.

Avatar

Жорж 2024-03-26 66.181.176.156

хамгийн гол дүрд тоглогч нар шүү дээ. юун мэдүүлэг вэ. шууд байцаагаад хорь.

Avatar

Ганаа 2024-03-26 66.181.179.227

үнэн зөвөөр шүүх болов уу даа. одоо ч шүүх прокурорт нэг их итгэхээ больсон шүү дээ. нэг л их худлаа сүржигнээд л тэгээд ташийн шог шоу. болдог болсон

Avatar

Зочин 2024-03-26 103.57.92.128

ямрыг нь эдэлсэн бол ялыг нь эдлэх нь зөв ш дээ

Avatar

Зочин 2024-03-26 66.181.179.167

бас л хэрэгсэхгүй болгох байхоо хөгжлийн банкны хулгайч нар бүгд ялгүй болчлоошдээ хууль шүүх гэж алгоо

Avatar

Нэргүй 2024-03-26 202.126.88.134

Сонгуулиар МАНгасуудыг зайлуулж байж олон хулгайн хэрэг илэрнэ ковидын цавчаа бол аймаар юм байгаа

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.182.32

130 тэр бусыг идвэл 40 саяар торгоод л болдог биз дээ ззз

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.188.91

МАНгарын ЕНБД Амарбаясгалан ч хамаатай шдэ. Энэ аулгайч авилгачдыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэчихээд өөрөөө дэвших гээд байх шиг. Маш том НО-той луйварчин л байх шиг

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.179.227

буруу дарчихлаа. МАН.гаруудад нэгч олигтой амьтан байхгүй

Avatar

Ард 2024-03-26 202.9.46.28

Энэ нам дагасан өлөн том жижиг авилгач хулгаачуудад ял өгдөггүй энэ үеиин монголчууд бидл буруутай солонгосыг хар авилгал хулгаад хатуу ял өгдөг тэгээд яаж хөгжиж байна монголчууд тэнд боол хииж байна эр эмгүй тэнэгүүдэээ хатуу ял өгдөг болжэээж авилгал хулгааа багсана монгол хөгжинө

Avatar

Нэргүй 2024-03-26 59.153.114.9

Ugsen huivaldaj baina gej uzej baina

Avatar

Нэргүй 2024-03-26 202.126.88.67

Сайн нь гудамуинд Саар нь төрд ажлаад байна уу даа? Женко л гэнэ энэ хүн ямарч эрх мэдэлгүй байгаа ш дээ. Элбэгдорж гэж том хулгайч байгаа шдээ. Зөв хүн рүү санаатайгаар дайраад байна.

Avatar

Цавчаа 2024-03-26 66.181.188.81

Энэ хоёр цагаадаж гэм буруугүйм байна гээд Нэр дэвшдийн. Цаад 26 нь яллагын . Хэргийг нь үүрдийн. Манайд тэгдийн. шүүх тэгж шийддийн

Avatar

Зочин 2024-03-26 172.58.228.99

явж явж Монголыг авилгал багалзуурдаад байгааг харуулж байна…ард түмэн авилгалтай тэмцэхгүй бол Монголд ямарч ирээдүй, ардчилал, шударга шүүх,хууль байхгүй…ард их удаан зовох б.о

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.93.96

Энэ сонгуулиар МАН-ыг зайлуулж болохгүй, АН гарч ирвэ л Женко Ерөнхий Сайд болоод Монгол Улсыг ОХУ-ын бүр элдэхүүнд оруулаад, монгол залуучуудыг Украйны фронт од үй олноор нь илгээчихнэ шүү ! Женког үхсэний дараа л АН-ыг төрд гаргаарай !!!

Avatar

Нэргүй 2024-03-26 202.126.88.134

Юун тэнэг юм яриад байгаа МАНгар вэ

Avatar

Зочин 2024-03-26 76.220.74.140

Шийдсэн хойно нь ярьж бай гэж хэлмээр байна. Бүтэхгүй зүйлийг ирээдүй цаг дээр дандаа ярьж байх юм даа

Avatar

Зочин 2024-03-26 202.126.90.24

Сум Сүх 2оос өөр хэн ч шийдэхгүй эрх мэдэл энэ 2т байхад хаа хамаагүй жараахайнууд г оролдоод

Avatar

Нэргүй 2024-03-26 59.153.112.247

2 хулгайч ичиж амьдар новшш

Avatar

Нэргүй 2024-03-26 202.55.188.83

энхтайван гэж жинхэнэ хулгайч шүү Тэрбишдагвын бөгсний алчуур сумьяабазарын толгойн алчуур болсон

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.178.210

МАН байгаа цагт намын гишүүд нь ял авлаа юу. Гэмгүй хэлмэгдсэн байна гээд л

Avatar

Зочин 2024-03-26 66.181.188.109

Сонгуулиар МАН-г зайлуулж байж л Цавчаа ногооны хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдэнэ.
Түүнээс биш засгийн эрхэнд МАН байгаа цагт хэзээ ч шийдэгдэхгүй.хэдэнхцрган дарга нарыг золионд гаргаад Сүхбаатар,Сумьяабазар,Нямбаатар гэсэн хулгайчууд нь нэр цэвэр үлдэнэ дээ:

Avatar

Жонхуу 2024-03-26 202.9.46.164

Сүүлд ирсэн хар автобус ч эвдрээд чирүүлээд явж байна лээ, нэг мөр Нямбаатарыг ч хамт сонсголд дуудаж шүүвэл шударга болно, Сүхбаатар, Сумьяабазар 2 ногоон автобуснаас мөнгө хулгайлаад Нянбаатар хар автобуснаас хулгайлаагүй гэвэл эндүүрэл байлгүй

Avatar

ЗОЧИН 2024-03-26 66.181.179.252

Хийж байгаа нь учиртай Сонгуулийн өмнө нэр цэвэрлэх арга.

Avatar

Нэргүй 2024-03-26 202.126.90.47

Том дарга бүх цавчааг хийж чадна. Жижиг гарт ямарч арх мэдэл байдаггүй юмаа. Тэнэг хүн хуурч байна уу?

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.184.129

Oron suutsni niitiin aj axuin gazar, oron suuttsni xereglegchded uilchlex tuvuudin engineer, darga nariig sain shalgaj ugvul ix zugeer baina. Avilga, mungu avch xuuchin bairnii orshin suugchdiig xaluun usgui bolgood baina. Dund goliin oir orchind barigdsan shine bairuudad xuuchin xoroolluudiin xaluun usiig avch uguud xuuchin bairnii xaluun usiig muutgaad baina. Xolbogdox baiguullagad xeleed oligtoi arga xemjee avaxgui baina. Xotiin zaxirgaand xurtel xelj baisan. Oligtoi arga xemjee avax xeregte.

Avatar

зочин 2024-03-26 66.181.167.4

Сухбаатар, Сумьяабазар хоёрын оролцоогүйгээр багачуул толгой дааж ногоон автобусны цавчааг хийсэн гэдэгт тэнэг хүн л итгэх байх даа, томчуудын оролцоо заавал байж л таарна

Avatar

ЗОЧИН 2024-03-26 122.201.31.187

СОНГУУЛИЙН ӨМНӨ ШҮҮСЭН БОЛНО. СОНГУУЛИЙН ДАРАА ДАВЖ ЗААЛДААД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО. ХЭРГИЙГ УДАА ДАРАА ХОЙШЛУУЛНА. ТЭГЖ БАЙГААД МАРТУУЛНА. НӨХДҮҮД 40 САЯАР ТОРГУУЛИАД САЛНА. ЕР НЬ МАН-НЫ ХУЛГАЙЧ НАР СОНГУУЛЬД ОРОХ ГЭЖ МАШ ИХ МӨНГӨ НАМДАА ӨГДӨГ ХИЙ ДЭМИЙ МӨНГӨ ЗАРЖ СОНГУУЛЬД ЯЛДАГ. ТЭР МӨНГӨӨ ХЭД НУГАЛЖ АВАХ АРГА НЬ ИЙМ ЮМ.

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.94.214

МАН-ыг л зайлуулцгаая

Avatar

Нэргүй 2024-03-26 202.9.46.27

Хохирол нөхөн төлүүлэх бүтдэггүй юм аа гэхэд үр дүнд нь ядаж МАНыг сонгуулиар зайлуулж байвал ганц гялтайх юм нь тэр юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж