ЦЕГ: Үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлсэн

ЦЕГ: Үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлсэн

ЦЕГ: Үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлсэн
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас энэ мэдээллийг шалгахад, өмнө нь архидан согтуурч найман удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоожээ.
Түүнийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг сэрэмжлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-26 188.162.254.91

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж