Флорида муж 14-өөс доош насны хүүхэд сошиал хаягтай байхыг хориглов

Флорида муж 14-өөс доош насны хүүхэд сошиал хаягтай байхыг хориглов

Флорида муж 14-өөс доош насны хүүхэд сошиал хаягтай байхыг хориглов

АНУ-ын Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис тус мужид 14-өөс доош насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд нэгдэхийг хориглох тухай хуулийн төсөлд Даваа гаригт гарын үсэг зурлаа. Энэ нь 14 эсвэл 15 настай хүүхэд платформд элсэхээсээ өмнө эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд түүнээс бага насны хүүхдүүд сошиал хаяг нээхийг хориглоно.

Уг хуулийн төсөлд тусгаснаар 14-өөс доош насны хүмүүсийн одоо байгаа цахим хаягийг устгахыг олон нийтийн мэдээллийн компаниудад даалгасан байна.

Хэрэв цахим хаягуудыг устгаагүй тохиолдолд  компаниудыг хүүхдийн өмнөөс шүүхэд өгч болно. Тооцооны дагуу насанд хүрээгүй хүнд 10 мянган ам. доллар хүртэл нөхөн төлбөр олгох боломжтой. Хууль зөрчсөн нь тогтоогдсон компаниуд зөрчил бүрт 50 мянган ам. доллар, өмгөөлөгчийн хөлс, шүүхийн зардлыг хариуцах болно. Хууль 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжин эхлэх гэнэ.

Сошиал платформууд хүүхдүүдийн онлайн аюулгүй байдлыг хадгалахад хангалттай арга хэмжээ авдаггүй гэж зарим эцэг эхчүүдийн болгоомжлолын улмаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зохицуулах хүчин чармайлт АНУ даяар эрчимжиж байгаатай холбоотой юм.

ЭХ СУРВАЛЖ:NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 2024-03-26 139.5.218.130

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.178.206

yaj bgaam yum emegtei huuhed bgaa shdee er yumnuudiig horiglood emmegtei huuhduudiig ni zuvshuuruh estoi shdee emegtei huuhdiin erh edleh estoi shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж