АНУ: Америкчууд Хятадын хакер халдлагад өртсөн

АНУ: Америкчууд Хятадын хакер халдлагад өртсөн

АНУ: Америкчууд Хятадын хакер халдлагад өртсөн

АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо хамтран Даваа гаригт мэдэгдэл хийв. Тодруулбал,  Хятадын хакерууд сая гаруй америк иргэний дансны мэдээллийг хакердсан талаар мэдэгдэж, Хятадын долоон иргэнийг цахим халдлага үйлдсэн хэргээр буруутгажээ. Эдгээр хакерууд нь 14 жилийн турш АНУ-ыг онилсон ажиллагаа явуулжээ. Ингэхдээ гадаадын Хятадыг шүүмжилдэг хүмүүс, бизнес эрхлэгчид, улс төрчдийг онилсон гэж мэдэгджээ.

Хакеруудын талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.доллар хүртэлх урамшуулал олгох юм байна.

Эдгээр хакер нь Хятадын засгийн газрын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй бөгөөд 10 мянга гаруй сүрдүүлэг, хорлонтой цахим шуудан илгээсэн, тив дамнасан хохирогчтой гэж Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей мэдэгдэв. Их Британийн засгийн газраас Сонгуулийн хороо болон улс төрчдийг чиглэсэн “хорлонтой кибер кампанит ажил” явуулсанд Хятадыг буруутгаж байгаагийн дараа АНУ мөн адил буруутгасан  юм.

Лондон дахь Хятадын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд хакерууд баригдсан гэдгийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, "бүрэн зохиомол, хорлонтой гүтгэлэг" гэж нэрлэжээ. Шинэ Зеландын засгийн газар мөн адил парламентад Хятадаас дэмжсэн хакерууд халдсан гэж мэдэгдсэн тадаар “New Zealand Herald” мэдээлэв.

Харин Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч "Холбогдох улс орнууд хүчин төгөлдөр нотлох баримтгүйгээр үндэслэлгүй дүгнэлтэд хүрч, үндэслэлгүй буруутгасан" гэж мэдэгджээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлдвэрлэл, худалдаа, санхүү, зөвлөх, хууль эрх зүй, судалгааны салбарыг хакерууд онилсон байна. Тус  компаниуд нь АНУ-ын армид үйлчилгээ үзүүлдэг батлан ​​​​хамгаалахын гүйцэтгэгчид болон "5G сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгч тэргүүлэгч" гэж Хууль зүйн яам мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-26 178.174.229.45

HUJAA NAR CH YUCH HIIJ CHADAH MUUHAI HUMUUS DEE

Avatar

Иргэн 2024-03-26 139.5.217.98

Больж зэвүүн нрвшнуудыг. х***а сөнөтүгэй.

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.161.183

Хакердах биш хакдах. Бүр хакьдах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж