"Гэр хорооллын 70 мянган өрхийн 60 хувь нь угаар мэдрэгчээ ажиллуулдаг"

"Гэр хорооллын 70 мянган өрхийн 60 хувь нь угаар мэдрэгчээ ажиллуулдаг"

"Гэр хорооллын 70 мянган өрхийн 60 хувь нь угаар мэдрэгчээ ажиллуулдаг"

Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвөөс айл өрхөд байрлуулсан угаар мэдрэгчийг хэрхэн хянадаг талаар тодрууллаа.


"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс нэртэйгээр нийслэлийн харьяа руу шилжсэн байна. Тэгсэн хэдий ч үйл ажиллагаа нь хэвийн, иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хянах ажлыг хийж байна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон:

-Манай төв 2021 оны аравдугаар сараас нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хий мэдрэгч буюу цахилгаанд залгаж ашигладаг төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Налайх дүүрэг болон зургаан дүүргийн нийт 70 мянган гэр хорооллын өрхөд холболтыг хийсэн. Одоогийн байдлаар эдгээр өрхийн 45 мянга буюу 60 хувьтай айл өрх угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө залгаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар 45 мянган айл өрхийн угаарын хий мэдрэгчийг хянаж байна. Зөвхөн цахилгаанд залгаж хэрэглэдэг угаарын хий мэдрэгчээс гадна зай хураагуур хийдэг угаарын хий мэдрэгчтэй айл өрх бас байгаа. Зарим айл өрх угаарын хий мэдрэгчээ эвдэх, далд хийх, өөр цахилгаан хэрэгсэл залгахдаа угаарын хий мэдрэгчээ салгах тохиолдол гардаг.

Энэ жил нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд ажиллах 500 гэрээт ажилтанг ажиллуулж байна. Манай гэрээт ажилтнууд дүүрэг дүүргээр айл өрхөө хариуцаж, биелэн очин угаар мэдрэгчээ  хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар зөвлөмжийг өгч байгаа. Эдгээр ажилчид ирэх тавдугаар сарын 15-ныг хүртэл айл өрхүүдэд заавар зөвлөмж өгч ажиллана. Зарим айл өрхүүд гэртээ оруулахгүй, яндан зуухаа битүүлэх шаардлагыг хүлээж авахгүй, угаар мэдрэгчээ ажиллуулахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудал үүсдэг. Хяналтын ажилтнууд мэдрэгч төхөөрөмжийн залгуур, зайг нь худалдан авч өгч, эрсдэл өндөртэй айлуудад угаарын хий мэдрэгчийг хэд хэдэн удаа өгдөг. Тэгсэн хэдий ч хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас бол иргэдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байна.

Жишээлбэл, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харамсалтай тохиолдол гарсан айлд өмнө нь хяналтын ажилтнууд дөрвөн удаа гэрт нь очиж, угаарын хий мэдрэгчийн зайг хоёр удаа сольж, өгсөн байна.

Манай төв өдөрт 400 орчим айл өрхийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг. Нэг гэр бүлд гурваас дээш хүн амьдардаг гэхээр хоногт 1000 гаруй хүнийг эрсдэлээс сэргийлдэг гэсэн үг. Манай төвд хандсан иргэд утсаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн хөөлөх талаар зөвлөгөө заавар авч болно. Шаардлагатай айл өрхүүдийн гэр, байшингийн янданг үнэ төлбөргүй хөөлж өгдөг" гэдгийг хэлсэн юм.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-26 103.168.34.149

Түлшиндээ л бгаа
утааг багасгана гээд түлшнийхээ хурдан асдаг чанарыг бууруулсан ‘ тийм учраас л сайн чанарын асаагч гээд Чой сайд яриад бсан даанч дэмжээгүй
Асаахын тулд мод их орно тиймээс хүмүүс дөнгөж уугуулаад л орхиж бгаа

Avatar

Зочин 2024-03-26 103.212.118.167

Нүд зовхи нь яачихсан хүүхэн бэ?

Avatar

зочин 2024-03-26 66.181.167.4

одоо ингэсхийж байгаад айл бүрийн угаарын хий мэдрэгчийг алсаас нэгдсэн төв дээр хянадаг болно энэ тэр гээд бүр гоё гоё юм яриад явж өгөх байх даа, томчуул нь хулхи шахмал түлшээр бизнес хийгээд зарим нь угаарын хий мэдрэгчээр бизнес хийгээд явж өгөх нь ээ

Avatar

Нэргүй 2024-03-26 202.126.91.49

ugaasaa hyanadag

Avatar

Иргэн 2024-03-26 202.126.91.37

Мундаг бүсгүй байна. Шахмал түлш томчуудын бизнес бизээ хөө.

Avatar

1115 2024-03-26 43.228.129.150

угаарыг нь дахин шатаадаг зуухыг монгол хүний ур ухаанаар бүтээцэн байна ш дээ…..өөрсдөд нь ашиггүй бол хөдлөхгүй л дээ

Avatar

Зочин 2024-03-26 66.181.178.14

зүй нь хулхи сайжруулсан түлшээ жинхэнэ сайжруулсан шүлш болгох чиглэлд ажилламаар байх, гэтэл угаар мэдрэгч л яриад байх, хүмүүс угаартаад байгаагийн үндсэн шалтгаан нь сайжруулсан түлшний угаарын хийн ялгаруулалт өндөр байгаад байгаа болохоос угаарын хий мэдрэгчийн ашиглалт биш ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж